• Өнөөдөр 2026-10-28

ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Дорнод аймгийн нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана гэж мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тус улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги салбарын мэргэжилтнүүдээ Монгол Улс руу илгээх тухай мэдэгдэл хийжээ.

          Мөн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн уршгийг арилгах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх зэрэг хамтын ажиллагааны цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллана” хэмээн мэдэгдсэн байна.

Халх, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр нийт 530 мянган га талбайг хамарсан бөгөөд тус газрын 80 орчим хувь шатаад байгаа. Үүнтэй холбоотойгоор уучлалт хүсэж, хамтран ажиллахаа мэдэгдээд буй “Мобиком корпораци” ХХК нь Японы харилцаа холбооны “KDDI”-ийн охин компани юм.

 


ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188