2027 оны төсвийн төсөлд өргөн мэдүүлснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2.6 их наяд төгрөг байхаар оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор, мөн ирэх оны төсвийн гол онцлог зүйлсийн талаарх эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Эдийн засагч Б.Дэлгэрсайхан “2027 оны төсөв их тэлэлттэй төсөв болж байгаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын хүрээнд Баялгийн санг хоёр их наядаар нэмнэ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага хоёр, хоёр их наядаар буурна. Харин төсвийн нийт орлого өөрчлөгдөхгүй. Энэ жилийн тоо өмнөх жилийнхээсээ харьцангуй тэлэлттэй байгаа нь үнэн. Гол нь үүний ард ямар бодлого байна вэ гэдэгт илүү анхаарах шаардлагатай. Төсвийн тодотгол, төсвийн төслийн гол бодлого бол иргэддээ хуваарилах, иргэдийн амжиргааг хамгаалах гэсэн чиг баримжаатай байгаа юм. Тэгэхээр энэ ч үүднээс урсгал зардал, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж байгаа. Төсвийн алдагдал 2.3 их наяд хэвээр хадгалагдах байх. Төсөв дээр хоёр, гурван гол онцлог зүйл мөн харагдаж буй. Нэгдүгээрт, орлогын бүтэц нэлээд өөрчлөгдөж байгаа. Орлогын бүтцээр бид татварын бус орлогыг түлхүү оруулж ирсэн. Оюу толгойн ногдол ашгийн орлого, Эрдэнэс Монгол ХХК-наас авах ногдол ашгийн орлогын хэмжээ гээд долоо их наяд орчим төгрөгөөр татварын бус орлогыг нэмэгдүүлж, энэ нь төсвийн урсгал зардлыг нэмэх боломжийг бий болгоно. Хамгийн гол нь энэ төсвийг хийж болох ч ард нь гарах эрсдлийг нарийн тооцоолох ёстой. Монгол Улсын эдийн засаг өндөр өссөн байгаа боловч татварын орлогын гүйцэтгэл сүүлийн хоёр жил нэлээд тасалдах шинжтэй. Төсвийн орлогын бүрдүүлэлт дээр нэлээд анхаарах хэрэгтэй. Мөн төсвийн орлого дээрээ бид уул уурхайн салбараас хүчтэй хамаарч байгаагаа ч анхаарах харах нь чухал. Ер төсвийг бодлогын түвшинд илүү харах ёстой.
Миний хувьд Оюу толгой ногдол ашгийн гуравны нэгийг нь хуримтлын сандаа авья, гуравны хоёр буюу хоёр их наядыг хөрөнгө оруулалт руу хийе гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.
Эдийн засагч Л.Оюун “Аливаа улсын төсөв бол тухайн оны л төсөв биш байдаг. Үндсэндээ 2027 оноор хязгаарлаж юмыг харж болохгүй шүү дээ. Мөн УИХ-ын гишүүд энэ төсөвт ирээдүйгүй юм шиг хандаж болохгүй. Тэгэхээр холыг харсан асуудлыг энд суулгаж өгөх хэрэгтэй. Нэг ёсондоо энэхүү авч байгаа зээлээрээ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх хэрэгтэй. Хэрэглээний урсгал зардлыг санхүүжүүлж болохгүй ээ. Харин хөрөнгө оруулалтыг санхүүжүүлснээрээ зөрөөг, энэхүү зээлийг төлөх орлогыг олж ирснээрээ шударга байхгүй юу. Тэгээд гаднаас оруулж ирсэн мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд, хөрөнгө оруулалтаасаа орлого олоод авсан зээлээ төлөх нь хамгийн чухал гэдгийг гол шугам болгон харах хэрэгтэй. Үүнийг бид тус төсвийг баталж байгаа гишүүдэд хэлмээр байдаг. Урсгал зардал бол төсвийн том хувийг эзэлдэг. Учир нь урсгал зардал орлого бүтээдэггүйгээрээ онцлог. Тэгэхээр эндээсээ эхлээд хэмнэх нь чухал. Төсөв захиран зарцуулалтын мөнгө, томилолтын мөнгө гэх мэт зардлыг зөв зохистой, үр бүтээлтэй зарцуулмаар байна. Ерөөс зарцуулж байгаа нэг төгрөг болгоны тайланг тавих хэрэгтэй. Гэтэл зарцуулаад л байдаг нэг ч тайлан байдаггүй. Үүнийг хуульчлаад, батлаад өгөөсэй гэж бодож явдаг юм.
Оюу толгойн ногдол ашгийг уг нь дэд бүтцэд зарцуулбал их хэрэгтэй гэдгийг хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа. Хамгийн гол нь дэд бүтцэд зарцуул гээд өгчихөөр дахиад л идэж хэлнэ, завшина, хувааж авна. Оюу толгойн орж ирж байгаа ногдол ашгийн нэг төгрөг болгонд нь хяналт тавих тогтолцоо байх юм бол дэд бүтэц улсын хөгжлийн гол нөхцөл байдаг. Гэтэл хувааж идээд, хэрэглээд сурчихсан болохоор хүмүүс дэд бүтцэд зарцуулмаар байвч дургүйлхээд байгаа юм. Оюу толгойн орж ирэх мөнгөнд зориулсан хууль гаргаад өгөөсэй. Төгрөг болгоныг хяналттай, хариуцлагатай, тайлантай байлгах юм бол бид дэд бүтцэд зарцуулахыг нь зөвшөөрч болж байна. Тэгж чадахгүй бол зүгээр хэн хэнээ хардаж байхаар дансанд нь өгөх нь зөв. Тэгж байж Монголын баялаг монгол хүндээ шингэнэ” гэв.
| 2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ |
|
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-27 07:00:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |