• Өнөөдөр 2026-10-28

Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна

2026-10-28,   110

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой асуудлаар ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд эхний байдлаар сануулах арга хэмжээ авлаа.

Энэ тухай ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн "Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааны дарга өөрөө баримтат киноны зураг авахаар тус бүс рүү нэвтэрсэн байсан учраас зөвшөөрөл авах боломжгүй байсан. "Мобиком" корпорациас гаргасан хүсэлтийн дагуу Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг хилийн отрядын ангийн захирагч олгосон. Хилчид хамгийн түрүүнд түймрийн голомтод очиж ажилласан. Гарт байгаа техник хэрэгслээ ашиглаж үеийн үед түймэртэй тэмцэж ирсэн. Хилчид Нөмрөгийн ДЦГ-ыг дайны үед амиа зориулан хамгаалж байсан. Энхийн цагт ч амьдралаа зориулан хамгаалж ирсэн. Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгасан мэдээлэл гарч байгаа учраас энэ тайлбарыг өгч байна" гэв.


Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188