Нийслэлийн төвд байрлах Бөмбөгөр худалдааны төвөөс өвлийн хувцасны үнэ ханш, иргэдийн худалдан авалтын талаар сурвалжиллаа. Сүүлийн өдрүүдэд хүйтэрч, өдөртөө хасах 3, шөнөдөө хасах 10 хэм хүрч байна. Хүүхэд багачууд өвлийн хувцсандаа орж эхэлсэн энэ үед өрх бүр дулаан хувцас, өвлийн идшээ бэлдэж байна.
Ажил тарах цаг учраас худалдааны төв хаахаас өмнө хүнс, хэрэгтэй бараагаа авах гэж байгаа хүмүүс яаран алхана. Гэвч хүүхдийн хувцасны лангуунууд ажил тарах үеэр ч ачаалал багатай байлаа. Энэ жил шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүссэнээс иргэдийн худалдан авах чадвар илт муудсаныг худалдаачид онцолж байна. Тус төвд голдуу БНХАУ-аас оруулж ирсэн хувцас зарагддаг. Иргэд ч түгжрэлээс зайлсхийж, цаг хугацаагаа хэмнэхийн тулд аль болох ойрхон худалдааны төв зорих нь элбэг болжээ.

Хичээлээ тараад цүнхээ ч гэртээ үлдээж амжаагүй бага насны хүүгээ хөтөлсөн залуу хостой таарлаа. Тэд гурван хүүхэдтэй. Энэ жил юун түрүүнд хүүхдүүдээ дулаан байлгахыг зорьж, ажлынхаа ойролцоох худалдааны төвөөс том хоёртоо гутал, бага хүүдээ куртка авахаар иржээ. Том хоёр нь хичээлтэй байсан тул хамт ирж амжаагүй, харин гуравдугаар ангийн бага хүүгээ дагуулсан байна.
Өнөөдөр эхнэрийнх нь цалин буусан өдөр. Нөхөр нь завтай үедээ таксинд явж нэмэлт орлого олдог ч ойрд шатахууны хомсдолоос болж явахгүй байгаа тухай ярилаа.
Тэд эхлээд том хоёр хүүхэддээ өвлийн гутал сонгов. Хүүхдийн өвлийн гутал 100 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Өсвөр насны хүүхдүүд тул өөрсдийнх нь хүссэнийг авч өгөхгүй бол голоод өмсдөггүй гэж ээж нь онцолсон юм. Хүүхдийн хүссэн өнгө, загварын гутал 280 мянган төгрөг болов. Дараагийн хүүдээ 35 размерын өвлийн гутал 250 мянган төгрөгөөр авлаа. Халтирдаг эсэх, чийг татдаг эсэхийг нь нягталж, материалыг нь эргүүлж тойруулан үзсэний эцэст худалдаж авсан юм.
Бага хүү нь шинэ гутлынхаа хайрцгийг тэвэрч, ах нарынхаа гутлыг ч өөрөө барьж явна гэж зүтгэнэ. Ээж нь харин гар утсаа гарган дансны үлдэгдлээ дахин, дахин харна.
“Хоёр гутал, нэг куртка авах гэж орж ирсэн ч дулаахан оймс, бээлий, ороолт, малгай, дотуур өмд гээд авах юм мундахгүй. Энэ жил бүх юм 50 мянга гэдэг болжээ. Өнгөрсөн жилийнхээс 20–30 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь илт мэдэгдэж байна. Зарим худалдагч шинэ бараагаа хараахан татаж амжаагүй, өнгөрсөн жилийн хувцсаа арай хямд өгнө гэж байна. Үнийг нь жаахан буулгах уу гэхээр үгүй л гэдэг болж. Урьд нь үнэ ярихаар 5–10 мянгаар буулгадаг байсан. Нэг хүүхдийг иж бүрэн хувцаслахад сая төгрөгөөс наашгүй юм байна” гэв.
Харин нөхөр нь хүүхдүүдийнхээ өвлийн хувцсанд зориулж хоёр сая төгрөг хуримтлуулсан тухайгаа хэллээ. Тэрбээр “Манайх жил бүр хүүхдүүддээ шинэ хувцас өмсгөе гэж боддог. Ийм хямдхан авсан хувцас угаасаа дараа жилдээ илчгүй болчихдог. Загвар нь хуучирлаа гээд хүүхдүүд маань ч өөрсдөө хүссэн хувцсаа авъя гэдэг, бид хоёр хориглодоггүй. Гэхдээ жилээс жилд “хуучин хувцсаараа аргалчих, аав ээж нь дараа авч өгье” гэх байдал руу шилжиж байна. Цалин нэмэгдэхгүй мөртлөө бараа бүтээгдэхүүний үнэ улам өсөөд байх юм. Юунаас болоод байгааг бол мэдэхгүй. Ямар ч байсан хүүхдүүдээ дааруулахгүй л өвөлжүүлчихвэл болчихно доо” гэлээ.
Хүүхдийн өвлийн хувцасны үнэ өнгө, размер, материалаасаа хамаарч ялгаатай байна. Гурван настай охины куртка 60 мянгаас эхлээд загвараасаа хамаарч 180 мянган төгрөг хүрнэ. Хүүхдийн өвлийн гутал хамгийн багадаа 100 мянган төгрөгөөс дээш үнэтэй бөгөөд хүүхдийн хүссэн загвар нь 250–280 мянга хүрч байна. Дулаан дотуур өмд 30 мянган төгрөгөөс эхэлж, ороолт, малгай 20 мянга, бээлий 15 мянган төгрөг байна. Харин дулаан оймс таван мянган төгрөгөөс эхэлж байна.
Ээжийн тооцоолсноор нэг хүүхдэд сая төгрөг шаардлагатай бол гурван хүүхэдтэй өрхөд хамгийн багадаа 3 сая, хүүхдүүдийн хүссэн загвар, чанараас хамаарч 5 сая төгрөг хүрэх нь ойлгомжтой гэдгийг онцолсон юм.
Хоёр давхрын лангуунд өнгө өнгийн куртка эгнүүлэн өлгөжээ. Ганган загвартай, охидын куртка олон. Гаднаас нь хараад дулаан эсэхийг хэлэхэд бэрх ч материалаасаа хамаарч үнэ нь зөрүүтэй.

Хүүхдийн хувцасны лангууны худалдагч Г.Баярчимэг "Ойрд хүн муу байна, бараа бага зарагдаж байна. Уг нь энэ сардаа багтаагаад дараагийн бараандаа явчихдаг байсан. Одоо явж чадахгүй зогсож байна. Каргоны үнэ нэмэгдэх сурагтай, тиймээс бага сага үнэ нэмэгдэж зарагдаж байгаа. Бид аль болох үнээ нэмэхгүйг хичээдэг ч энэ жил яагаад ч чадахгүй байна. Цаанаасаа үнэ нэмэгдээд ирэхээр яаж ч чадахгүй шүү дээ. Төгрөгийн ханш унаж байгаатай ч холбоотой гэж боддог. Өнгө, загварын хувьд дандаа шинэ, аль болох чанартайг нь авчирч зарахыг хичээдэг. Би наймаа хийгээд 12 жил болж байна. Байнгын хэрэглэгчид бий. Гэхдээ ашиг орлого улам багасаад хэцүү байна. Бид ч гэсэн түрээс төлнө, адилхан өр ширтэй, банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй. Урд, хойд хормойгоо эвлүүлж байж л аргалж байна даа» гэв.
Хувцасны лангуунууд эл хуль байхад нэг давхрын хүнсний лангуунууд хөл ихтэй. Ажлаа тараад гэртээ хоол хүнс цуглуулах иргэд нааш цааш хөлхөнө. Гэвч махны лангууны өмнө зогсох хүн цөөн байлаа. Учир нь махны үнэ одоо болтол буугаагүй аж. Үхрийн мах кг нь 28 мянган төгрөг, адууны мах дууссан, ганц хонины ястай мах л үлджээ.
байдгаараа бөхийж, гартаа таяг тулсан эмээ махны лангуу болон цагаан идээний лангуун дээр дахин, дахин очсон ч юу ч худалдаж авсангүй. Түүнээс очиж асуухад “Эгч нь харин идэшний махны үнэ асуулаа бараг хоёр сая болох юм байна. Жаахан ааруул авчих санаатай. Гэтэл үнэ нь нэмэгдчихжээ. Тэгэхээр нь больчихлоо. Одоо ер нь будаа, гурил, махаа л нэг авч хүчирч байна. Жимс, ногоо, цагаан идээгээ авах хүч хүрэхгүй байна. Хааяа нэг идмээр санагдсан үедээ багаар авч байгаа даа” гэв.

Энэ тухай худалдагчидаас тодруулахад, ногооны үнэ өнгөрсөн хавраас хойш нэмэгдээгүй гэнэ. Харин өндөг ширхэг тутамдаа 10 төгрөгөөр нэмэгджээ. Гурил, будааны үнэ харьцангуй тогтвортой ч "Улаанбаатар" гурил кг тутамдаа 200 төгрөгөөр өссөн байна. Цагаан идээний үнэ шатахууны үнээс шалтгаалж кг тутамдаа 2–5 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өргөн хэрэглээний бараа 1–2 мянган төгрөгөөр үнэтэй болсон бөгөөд шүдний оо, саван, бохины үнэ үйлдвэрээсээ нэмэгдэж байгааг худалдагчид онцоллоо.
Ирэх сарын нэгнээс тэтгэвэр нэмэгдэх сургаар ахуйн барааны үнэ өсөх хандлагатай байгааг ахмадууд ажигласан байна. Шатахууны хомсдолоос болоод барааны үнэ үйлдвэрээсээ долоо хоног бүр 100–200 төгрөгөөр нэмэгдэж байгааг ч худалдаачид хэлж байв.
Гадаа бүрэнхий болж, Бөмбөгөр худалдааны төвийг орхин гарах хүмүүс автобусны буудал руу зүглэнэ. Зарим нь шатахууны дараалалд зогсохоор явна.
| ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ |
|
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |