• Өнөөдөр 2026-10-28

Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо

     Монголын хөнгөн атлетикийн холбооны Удирдах зөвлөлийн хурал 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр болж, хурлаар холбооны удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Хурлын үеэр Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Э.Нарангэрэл холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Баттулгын Төрбатыг ерөнхийлөгчийн А/12 дугаар тушаалаар томилсон тухай танилцуулж, Удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдэн батлууллаа.

     Б.Төрбат нь өмнө нь Монголын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд холбооны үйл ажиллагаа, хөнгөн атлетикийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн юм. Өмнө нь ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранчимэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2026 оны есдүгээр сарын 12-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан билээ. Монголын хөнгөн атлетикийн холбооны зүгээс Б.Төрбатын цаашдын ажилд өндөр амжилт хүсэж, Монголын хөнгөн атлетикийн хөгжил дэвшил, тамирчдын амжилтыг ахиулах үйлсэд нь амжилт хүсэв.


 

 


Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188