• Өнөөдөр 2026-10-28

Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана

      Чөлөөт бөхийн"Астана-2026"  ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн дагах тойргийн барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан 2026 оны Европын аварга, Польшийн Магдалена Лизевскатай барилдаж 10:0-ээр яллаа. ОУХМ Б.Хулан орой 21:00 цагаас Беларусийн Ирина Курочкинатай ДАШТ-ий хүрэл медалийн төлөө хүч сорихоор боллоо. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн дагах тойргийн барилдаанд ОУХМ Э.Даваанасан, Литвийн Камиле Гаукайтетэй хүч сорин өрсөлдөж, 10:0-ээр оноогоор цэвэр яллаа. Үдшийн 21:00 цагаас ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий гурван  медальтай, Киргизстаны Айпери Медет Кизи хүч сорино.  Харин эмэгтэйчүүдийн 65 кг-ын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ Т.Энхжин, Японы Нана Икехата ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана.

 


Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188