• Өнөөдөр 2026-10-28

"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

        Монголын мэргэжлийн хөгжмийн урын санг шинэ бүтээлээр баяжуулах, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг дэмжих зорилготой “Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт буюу Дархан хотод өнөөдөр эхэлнэ.
 
   1982 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус наадам энэ удаа цар хүрээгээ тэлж, Дархан-Уул аймгийн Залуучууд театрт болох юм. Наадмын үеэр 2025-2026 онд үндэсний цөөхүүл хөгжим, морин хуурын найрал хөгжим, симфони найрал хөгжимд зориулан туурвисан шинэ бүтээлүүдийг мэргэжлийн хөгжим судлаачдын зөвлөл сонгон шалгаруулж, үзэгчдэд толилуулна. Мөн шилдэг бүтээлүүдийг тодруулах юм.
 
Энэ удаагийн наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Залуучууд театр хамтран зохион байгуулж байна.1982 оноос эхтэй “Алтан намар” наадмыг ССАЖЗЯ, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн ССАЖЗГ, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Залуучууд театр хамтран зохион байгуулж байна.
 
Ташрамд, “Алтан намар-2026” наадмын үндэсний цөөхүүл хөгжмийн шалгаруулалтад Залуучууд театрын хөгжимчид, ахмад уран бүтээлчид, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хөгжимчид, Хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх “Хүслийн шувуухай” чуулга, Залуучууд театрын дэргэдэх “Белканто” дууны дугуйлангийн сурагчид оролцож, уран бүтээлээ толилуулах юм.

"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188