“Айчи Нагояа-2026” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д МУГТ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, монголчуудыг баярлуулсан билээ. Тэрбээр БНСУ-ын Ким Жисүг нэмэт цагт цэвэр ялснаар тивийн наадмаас анхны медалиа хүртээд эх орондоо ирсэн юм. Түүний эмээ Л.Мөнхнасантай охиных нь амжилтын талаар ярилцлаа.
-Охин нь ДАШТ-ээс гурав дахь хүрэл медиалаа хүртээд ирлээ. Охиныхоо барилдааныг хэрхэн үзсэн бэ?
-Би охиныгоо ямар нэгэн тэмцээнд явсан хойгуур нь гандан орж ном уншуулдаг. Барилдаан дөхөх тусам нь гэртээ тогтож сууж чадахгүй байнга цай, сүүнийхээ дээжийг өргөж, тэнгэр, бурхандаа залбирдаг. Мөн нойр ч хүрэхээ больчихдог. Сая ДАШТ-нд явахад нь яг л тийм байдалтай охиныхоо барилдааныг тэсэн ядан хүлээж үзлээ. Алтангэрэл, Сундуй судраар гэрээ гороолж, цамцных нь захыг мушгиад сууж байлаа. Охин минь сайхан барилдаж, дэлхийн аваргуудыг ялсан. Би охиныгоо барилдахаас өмнө тогтож сууж чаддаггүй мөртлөө барилдааныг нь шимтэн үздэг. Охин минь жин өгсөж барилдаад ДАШТ-ээс “Таны захисан хавирааг хийж, хүрэл медаль хүртлээ” гээд инээсээр ирсэн. Тухайн үед охиныг минь өрсөлдөгчөө ялахад Шижирээ “Л.Энхрийлэн бол аргагүй том бөх юм. Аргагүй бөмбөрцөгийн бөх юм аа” гэхэд нь эрхгүй нулимс урсаад л байсан. Тэгээд би ч бас охиноо “Аргагүй том бөх юм даа” гэж бараг анх удаа бодсон доо.

-Амжилттай яваа бөхчүүдийн аав, ээж, ар гэрийнхэн нь дасгалжуулагч багш нараас нь дутахааргүй зөвлөгч болдог байх. Тамирчин хүний хувьд жин нэмэх, хасах гэдэг бэлтгэлээс дутахааргүй тэсвэр, тэвчээр шаарддаг байх. Л.Энхрийлэнгийн хувьд саяын барилдаанд жин өгсөж барилдлаа шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Би охиндоо төдийлөн туслаж чадахгүй ч гэлээ хамт амьдарч байгаа хүний хувьд төвөг болохгүйг хичээдэг. Унтаж амарч байхад нь хоолны үнэр гаргахгүй, утас, телевизийнхээ дууг хаачихдаг юм. Охиныг минь анх жүдогоор барилдаж эхлэхэд нь Ц.Шийрэв багш “Л.Энхрийлэнг 63 килограммын жинд барилдуулна аа” гэдэг байсан юм. Уяачид адуу шинждэг шиг тухайн үед охиныг минь тэгж мэддэж байж дээ гэж бодож сууна. Сая охин минь хоёр жин дамнаж барилдсан. Хэрвээ жин хасах шаардлагатай болвол бид хажууд нь янз бүрийн хоол идээд байж чаддаггүй юм. Тэгээд охинтойгоо хамт л дэглэм барьж, дэмждэг дээ.
-Та Л.Энхрийлэнг хэдэн настайгаас нь өсгөсөн бэ. Түүний бага насны тухай ярьж өгч болох уу?
-Л.Энхрийлэн бол миний дунд охины том охин нь. Л.Энхрийлэн манай гал дээр төрсөн ганц зээ минь байгаа юм. Тэгээд өвөө нь их хайртай байсан болохоор “Охиноо бид хоёр өсгөнө гээд аваад ирсэн юм. Охиноо хоёр настайгаас нь хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Багаасаа өвгөн бид хоёр дээр өссөн болохоороо аав, ээжийгээ гээд байдаггүй юм. Манайх таван зээ, гурван ачтай. Нэг ач минь жүдогоор барилдана гэж яриад байгаа.

-Та 2011 онд Л.Энхрийлэнг Спортын төв ордонд дагуулж очиж, жүдочин болох замналыг нь тавьж өгсөн юм билээ. Ер нь Л.Энхрийлэн хэзээнээс барилдах сонирхолтой болсон юм бэ?
-Охин минь бага ангид байхдаа “Эмээ би барилдмаар байна” гэдэг байсан юм. Тэр үед нь би “Миний охин хичээл номоо сайн хий. Эмэгтэй хүүхэд байж барилдаж яах гээд байгаа юм” гээд бараг тоодоггүй байсан. 2008 онд Н.Түвшинбаярыг аварга болж байгааг телевизээр үзчихээд “Би яг Н.Түвшинбаяр шиг бөх болно оо” гэж байсан юм. Түүнээс хойш тасралтгүй бөх болно гэж ярьсаар байгаад 2011 онд Ц.Шийрэв багшийн шавь болж байсан юм. Охиныгоо амжилттай сайхан барилдаж байгааг хараад их баярладаг.
-Тамирчин хүн том амжилт гаргахаас илүү бэртэл, гэмтэлгүй байх нь юу, юунаас илүү шүү дээ. Л.Энхрийлэнгийн хувьд 2017 онд хүнд бэртэж байсан. Тухайн үед бэртэл, гэмтлээ хэрхэн даван туулсан бэ?
-Аливаа тэмцээнээс бэртэл, гэмтэлгүй л ирж байвал тэгээд л болно гэсэн үг. Бэртэлгүй л байвал дараагийн амжилт ойрхон байна гэж боддог. 2017 онд охины минь чагтан холбоос тасарч, хүнд гэмтсэн. Тухайн үед эмч нар охиныг минь барилдахаа боль гэж хэлж байсан юм. Түүнийг сонссох охин минь гэмтлийн эмнэлэгт өдөржин уйлсан. Би ч өдөржин уйлж байсан юм. Тэгээд эмч нарын ачаар хагалгаа амжилттай сайхан болж, өнөөдрийн байдлаар гаргаад буй амжилтуудын эхлэл, суурийг тавьж өгсөн. Тухай үед охин бид хоёр хөлөө эмчлүүлэх гэж нэлээн юм болсон. Хөлнийхөө зургийг барьчихаад л автобусаар эмнэлэг рүүгээ явдаг байсан даа. Хамгийн гол нь ард түмний хүндлэл, хайр, дэмжлэгийн хүчээр охин минь хурдан тэнхэрсэн дээ.

-Та охиныгоо ямар мэхтэй бөх гэж боддог вэ. Саяын тэмцээнд хавираагаараа хүрэл медаль хүртсэн шүү дээ.
-Охин минь баруун, зүүнгүй үүрдэг, жийдэг бас хавирдаг юм. Сэтгэл зүйгээ сайн бэлдчихсэн, өөртөө итгэлтэй байх юм бол ер нь өрсөлдөгчөө ялчихдаг сайн бөх гэж боддог доо. Ямар ач буянаар манайд ийм сайхан бөх төрчихсөн юм бол доо гэж охиноороо бахархаж явдаг.
-Л.Энхрийлэнгийн удамд бөх хүн байдаг уу?
-Өвөө нь барилддаг, шатар тоглодог ер нь спортлог хүн байсан юм. Ач, зээ нараа бага гэхгүй хооронд нь барилдуулж, өөрөө баясаж суудаг тийм хүн байлаа. Түүний ачаар Л.Энхрийлэн барилдах дуртай болсон байж мэднэ.
-Та охинтойгоо 28 жил хамт амьдарч, биесээ түшиж яваа юм байна. Охиных нь ямар зан чанар тамирчин болоход нь ихээхэн нөлөөлсөн гэж боддог вэ?
-Охин минь их үнэнч хүүхэд. Ямар ч бэлтгэлийг өөрийнхөө төлөө хийдэг. Зарим хүүхэд нэг удаа хийгээд гарч ирэхэд манай охин хоёр удаа хийгээд гарч ирэх жишээний. Гаднаасаа их дайчин, эрэмгий харагддаг мөртлөө дотроо уян зөөлөн сэтгэлтэй сайн охин байгаа юм. Анх жүдод ороод удаагүй байхдаа “Хичээл хурдан тараасай. Бэлтгэл рүүгээ явах юм сан” гэж ярьдаг байсан гэсэн. Бөхөд тийм л хайртай хүүхэд байсан юм даа. Хэрвээ охин минь чин үнэнч сэтгэлээ бэлтгэл сургуулалтаа хийгээгүй бол өдий зэрэгтэй явахгүй байсан шүү дээ.
-Охиныг нь үздэг, дэмждэг хүн бүр олимпын найдвартай бөх гэж ярьж байна. Таны хувьд ч түүнтэй санал нэг байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Би охиноо олимпийн аварга болно гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Тэр амжилтын төлөө ч охин минь бэлдэж байгаа. Би охиндоо “Өөрийгөө бөмбөрцгийн бөх гэдгээ битгий мартаарай” гэж байнга захидаг. Зүрхэн дээрээ гараа тавиад тив, дэлхийн тайзнаа Төрийн дуулалаа эгшиглүүлэх өдөр ирэх байх.

-Та охиноо гавьяат цол авахад нь хэрхэн баярлаж байв. Тухайн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцвал?
-Охиныгоо дүрэмт хувцсаа өмсөөд Төрийн ордон руу явж байгааг нь хараад “Бас л ховорхон хувь заяатай охин юм даа. Ийм сайхан охин манайд төрсөн байна шүү дээ. Хэн бүхэнд тохиох хувь биш шүү дээ” гэж бахархаж суусан. Охин минь ч гэсэн тухайн өдөр өөрөөрөө маш их бахархаж байсан. Энэ бүхний цаана зөвхөн охины минь л хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр шингэсэн байгаа юм шүү дээ.
| МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН |
|
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-27 07:00:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |