• Өнөөдөр 2026-10-28

Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана

   "Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн аварга болон Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Б.Отгонтуяа, Алжирын Чейма Чебилатай хүч сорихоор сугалаа татлаа. Ялсныг нь шигшээ 16-д Нигерийн тамирчин Кристиана Огунсаня хүлээж байна.

   Эмэгтэйчүүдийн 62 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Алтжин, Казахстаны Ирина Кузнецоватай барилдана. Ялсан нь дэлхийн хошой аварга, 2026 онд ялагдаагүй байгаа Нонока Озакитэй хүч сорих юм. Эмэгтэйчүүдийн 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ  Э.Дэлгэрмаа, Венесуэлийн Натали Херрератай өрсөлдөхөөр болсон. Ялсан нь Шведийн Тиндра Шёбергтэй барилдана.

   Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Азийн аварга, ОУХМ  З.Болортунгалаг, Японы тамирчин, Азийн АШТ-ий алт, хошой мөнгөн медальт Махиро Ёшитакетэй хүч сорихоор сугалаа татлаа. Манай тамирчин жингийнхээ дэлхийн чансааны 6-р байраар эрэмблэгдэн эл тэмцээнд оролцож байгаа юм. Мөн 65 кг-ын жинд Т.Энхжин хүрэл медалийн төлөө барилдах бол 57 кг-д Б.Хулан, 76 кг-д Э.Даваанасан нар дагах барилдаан хийхээр зэхэж байна.

 


 

 


Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188