Говь-Алтай аймгийнхан хууль бусаар алт олборлогчдоос нутгаа хамгаалах гэж сүйдэж байгаа талаар бид өмнө нь сурвалжилж байлаа. Сутай хайрхны урд хэсэг Зүйлийн голын эх болон Дарвийн нуруунаас алт илэрч, хууль бус алт олборлогчдын цуваа Дарви, Тонхил сумын иргэдийг өнгөрсөн жилээс хойш туйлдуулсан юм. Хамгийн ноцтой нь, хууль бус алт олборлогчдоос Дарвийн нурууг хамгаалж байсан Говь-Алтай аймгийн цагдаагийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Тодруулбал, цагдаагийн албан хаагчид хамгаалалтад гарах үедээ хамгаалж байсан Дарвийн нуруугаа хууль бус алт олборлогчдод ухуулсан хэрэг гарсан. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус алт олборлогчидтой сүлбэлдэж, Дарвийн нурууг ухуулсан цагдаа болон ухсан иргэдэд ял оноосон байна. Энэ хэргийн дэлгэрэнгүйг “Хавтаст хэрэг” буландаа онцлон хүргэж байна.
Бидний өнгөрсөн жил бэлтгэсэн сурвалжилгыг энд https://ergelt.mn/news/64/single/36131 дарж унших боломжтой.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүрэг буюу Говь-Алтай аймгийн ... сумын ... баг Хавцгай амын дунд хамар хяналтын цэгт хуваарийн дагуу ажиллахдаа 2022 оны арваннэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хяналтын цэгийг харалгүй орхисны төлөө 4,000,000 төгрөг бэлнээр авсан,
Шүүгдэгч Г.Б-ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүрэг буюу Говь-Алтай аймгийн ... сумын ... баг Хавцгай амын дунд хамар хяналтын цэгт хуваарийн дагуу ажиллахдаа 2022 оны арваннэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хяналтын цэгийг харалгүй орхисны төлөө 4,000,000 бэлнээр бусдаар дамжуулан авсан,
Шүүгдэгч Б.Э-ыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн ... сумын ... баг Хавцгай амын дунд хамар хяналтын цэг хуваарийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 19-26-нд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Г.Б, цагдаагийн ахлах ахлагч Д.Б нарыг албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 8,000,000 төгрөгийг өгсөн, мөн П.Б, А.А, Б.Э, Б.Б нартай бүлэглэн 2022 оны арваннэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ... сумын гуравдугаар баг Хавцгайн амны дунд хамар гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаль экологид хохирол учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Хууль бус алт олборлогч, шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Хийсэн зүйлдээ гэмшиж байгаа. Арваннэгдүгээр сарын 23-ны шөнө цагдаагийн албан хаагч болох Д.Б, Г.Б нартай уулзсан. Би дөрвүүлээ явж байсан ганцаараа очиж уулзаж, гуйхаар болсон. Хамт явсан хүмүүстэй олуулаа очоод яах юм бэ гэж хэлсэн. Мөнгө төгрөг өгнө гэдгийг хамт явсан дөрвөн хүн мэдээгүй. Д.Б, Г.Б нарт тус бүр 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зургаан метр шахуу ухдаг. Гурван үе алтны судалтай гэхээр нь бид нар эртхэн очоод ухъя гээд шөнө нь ухсан. Гэхдээ эд мөрийн баримтаар хураалгасан мотор, молдокыг ажиллуулаагүй. Зүгээр шалыг нь үзээд л гарч ирсэн. Гэхдээ сул байгаагаас нь жаахан шороо аваад гарсан. Тэгээд алтаа тушаагаад хоёр сая төгрөг болсон. Алтны судлыг нь харчихаад “Гайгүй юм байна. Дараа нь мотор, багаж ажиллуулахаар оръё” гэж хэлсэн. Багаж, техник хэрэгсэл бүгд минийх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Олон хүн нааш, цааш нь болгоод зөндөө төвөг удчихлаа. Гэм буруугаа ухаарч байна. Таны өгсөн ялыг хүлээн зөвшөөрнө. Миний буруу. Бас хоёр цагдааг харж үзээсэй гэж хүсэж байна” гэх мэдүүлсэн.
Хууль бус алт олборлогч, шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэгээд энэ ял шийтгэлийг жаахан багасгаж өгөхийг хүсэж байна. Бас бусдаасаа уучлал хүсье” гэжээ.
Шүүгдэгч П.Б-ын “Мөнгөн дүнгийн хамгийн бага хэмжээ болох 5,400,000 төгрөгөөр торгож өгөөч гэж шүүгчээс хүсэж байна. Өөрийнхөө гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Байгальд болон хоёр цагдаа, мөн энд хамт явж байсан нөхдөдөө их төвөг удлаа. Уучлаарай гэж хэлье” гэх мэдүүлэг,,
Шүүгдэгч Г.Б, Д.Б-ийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бидний торгуулийн хэмжээг жаахан багасгаж өгөхийг л хүсье дээ” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт бичигджээ.
-Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Мэндбаярын 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд баталсан “Говь-Алтай аймгийн ... сумын Жавхлант баг Хавцгайн амны дунд хамар гэх газарт хяналтын цэг /пост/ ажиллуулах төлөвлөгөө, хуваарь”
-Хоёр: Хяналтын постод үүрэг гүйцэтгэх албан хаагчийн томилгоо гэх хэсэгт а/а Д.Б, д/а Г.Б нар 2022 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрийг хүртэл долоо хоног үүрэг гүйцэтгэнэ...” гэх хуваарь
... сумын Хавцгайн ам гэх газарт байршуулсан хяналтын камерт үзлэг хийхэд ахлах ахлагч Д.Б, дэд ахлагч Б.Г.Б нар нь постод ээлжийн үүрэг гүйцэтгэж байгаа бичлэг болон гэрэл зураг үлдсэн байх бөгөөд газрын байршил анх бичлэг эхлэхэд байсан чулуугаар баримжаа авахад уг чулуу хөдлөөгүй хагас дарагдсан харагдаж байна. Уг камерын бичиг нь Байгаль орчин, аялал жуулчлалын газраас амьтдын хөдөлгөөн мэдэрч бичлэг хийхэд зориулагдсан камер гэх бөгөөд алт гарсан гэх нүхний эргэн тойронд хөдөлгөөн гарах болгонд дүрс үлдэж байсан. Дараагийн өдөр нь камерын дэлгэц цайж үл мэдэгдэх чимээ гарч байв. 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 08:19 цагт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч тухайн газарт ирэх бөгөөд хоёр цагийн дараа чулуу хөдөлсөн байгаа нь тодорхой сайн харагдаж байв. Дээрх бичлэгээс үзэхэд 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны 20:47 цагт газрын хэвлийд хууль бусаар халдсан байж болзошгүй байна...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 9-14-р хуудас/ зэрэг яллах болон өмгөөлөх талын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар болон шүүгдэгч Д.Б, Г.Б нарын өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна.
Шүүгдэгч Д.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Б, Б.Б, Б.Э, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Шүүгдэгч Д.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Б, Б.Б, Б.Э, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8,100,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Б нарт оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Б.Эрад оногдуулсан 8,100,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч П.Б, Б.Б, Б.Э, А.А нарт тус бүр оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б, Г.Б, Б.Эр, П.Б, Б.Б, Б.Э, А.А нарт мэдэгдсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Б, Б.Эр нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Б нараас тус бүрээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4,000,000 төгрөгийг хураан авч улсын орлого болгосугай.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 3,800 ампертай мотор 1 ширхэг, ногоон өнгийн мулдок 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
Шүүгдэгч Б.Эр, П.Б, Б.Б, Б.Э, А.А нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 4,000,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж иргэний нэхэмжлэгч “Н-А” ХХК-нд олгосугай.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Г.Б, Б.Эр, П.Б, Б.Б, Б.Э, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Г.Б, Б.Эр, П.Б, Б.Б, Б.Э, А.А нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б, Г.Б, Б.Эр, П.Б, Б.Б, Б.Э, А.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
| ХАМГААЛАЛТАД ГАРАХ ҮЕДЭЭ ДАРВИЙН НУРУУНААС АЛТ ОЛБОРЛУУЛЖ, ХАХУУЛЬ АВСАН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ТОРГОЖЭЭ |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |