Биднийг 10:00 цагт очиход, тус төвд иргэдийн хөл хөдөлгөөн их байв. Хүлээлгийн танхимд хүүхдээ тэвэрсэн, гараас нь хөтөлсөн эцэг эхчүүд эмчид үзүүлэхээр дугаарлана. Нярай хүүхдийн уйлах, багачуудын ханиалгах чимээ их байх бөгөөд зарим нь эцэг эхийнхээ өвөр дээр хэвтэж, өөр нэг нь бие сульдсан байдалтай ээлжээ хүлээнэ.


Томуу, томуу төст өвчний улмаас өрхийн эрүүл мэндийн төвд хандаж буй иргэдийн нөхцөл байдал, өвчлөлийн шинж тэмдэг, эмнэлгийн ачааллын талаар тус төвийн эмч П.Эрдэнэ-Очироос тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн жил манай төв дөрвөн эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол энэ жил томуу, томуу төст өвчний тархалт өмнөх оны мөн үеэс нэмэгдсэнтэй холбоотойгоор таван эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ажиллах хүч нэмэгдсэн ч ачаалал өндөр хэвээр байгаа. Нэг эмч өдөрт дунджаар 40-50 хүн үзэж байна. Бага насны хүүхдүүд, тэр дундаа нэгээс зургаан насныхан голчлон өвчилж байгаа нь сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар дамжуулах нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй. Харин насанд хүрэгчдийн өвчлөл харьцангуй бага байна.
Өвчний шинж тэмдгийн хувьд өндөр халуурах, нус гоожих, хамар битүүрэх, гүйлгэх, бөөлжих зэрэг зовиур илэрч байгаа бөгөөд зарим хүүхдийн биеэр тууралт гарч байна. Өвчин хүндэрч, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх тохиолдол харьцангуй цөөн боловч бага насны хүүхдүүд хүндрэх хандлагатай байна" гэв.
Үргэлжлүүлэн П.Эрдэнэ-Очир эмч "Ханиад хүндрэхэд нөлөөлж буй нэг шалтгаан нь иргэд гэрийн нөхцөлд дур мэдэн эмчилгээ хийх явдал юм. Хүүхдийн халууныг бууруулах зорилгоор ибупрофен, парацетамолыг зохисгүй тунгаар хэрэглэх, бусдаас сонссон эм, бэлдмэлийг дур мэдэн өгөх тохиолдол гарч байна. Энэ нь өвчний явцыг хүндрүүлэх эрсдэлтэй. Тиймээс эмчид үзүүлж, эмийг заасан тунгаар хэрэглэх шаардлагатай. Мөн арван хүүхэд тутмын гурав нь эмчлүүлсний дараа дахин өвдөж байгаа нь ажиглагдсан. Томуу, томуу төст өвчнийг үүсгэгч олон төрлийн вирус байдаг учраас дахин өвчлөх үед өмнөхөөс өөр шинж тэмдэг нэмэгдэн илрэх тохиолдол бий. Иргэд олон хүн цугларсан газраар зорчихоо багасгах, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, антиоксид агуулсан аньс, чацарганыг зохист тунгаар хэрэглэх зэргээр халдвараас сэргийлэх хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.
“ЗУРГААН ХОНОГ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ ЭМЧЛҮҮЛСЭН Ч ДЭЭРДСЭНГҮЙ”
Дараа нь бид хүлээлгийн танхим дахь зарим иргэдээс нөхцөл байдлыг асуулаа. Хорь гаруй насны эмэгтэй өндөр халуурч байгаа дүүгээ дагуулан иржээ. Тэрбээр “Манай дүү долоон настай. Өнгөрсөн долоо хоногт хоолой нь өвдөж, халуураад өрхийн эмнэлэгт үзүүлсэн. Эмч эм бичиж өгсөн ч уусны дараа биеийн байдал нь дээрдээгүй. Өглөө дахиад халуурахаар нь үзүүлэхээр хүрээд ирлээ” гэв.

Хажууханд нь хоёр зээгээ үзүүлээд гарч ирсэн эмээ хүүхдүүдийнхээ зузаан хувцас, ороолт, малгайг нь өмсгөнө. Тэрбээр “Сая хоёр зээгээ үзүүлээд гарлаа. Эмнэлэгт хэвтэхийг зөвлөж байна. Юу ч гэсэн дүүргийн эмнэлэг рүү очих санаатай. Ор хүрэлцэхгүй байгаа гэж сонслоо. Бага нь цэртэй ханиалгаад, нөгөө нь цэр гарахгүй ханиалгаж байна. Халуун нь ч буухгүй юм. Ор байхгүй бол одоо ор гартал хүлээх байх даа. Хэвтээд эмчлүүлэхээр уг нь учиртай л байдаг юм. Гэхдээ дахиж хүндрэхгүй гэх баталгаагүй хүнд ханиад байна” гэсээр хүүхдүүдээ дагуулан гарлаа.
Үргэлжлүүлэн дүүргийн эмнэлгийн ачаалал, хэвтэн эмчлүүлэх орны хүртээмжийг тодруулахаар Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг хүрлээ. Тус эмнэлэгт хөл хөдөлгөөн их байв. Ихэвчлэн эжүүд хүүхдээ эмчид үзүүлэх, эмчилгээнд оруулахаар иржээ. Зарим нь эргэлтээр ирсэн ар гэрийнхнээсээ хоол хүнс, хувцас хэрэглэлээ хүлээн авна. Нярай болон бага насны хүүхдүүд цөөнгүй харагдах бөгөөд тэдний дунд хоёр орчим настай болов уу гэмээр бяцхан хүү ээждээ тэврүүлэн сууж байлаа. Хүүгийн бие илт сульдсан, толгойгоо ээжийнхээ мөрөн дээр тавьсан байв.
Тэдний дотроос хүүхдээ хэвтүүлэн эмчлүүлж буй нэгэн ээжтэй ярилцлаа. Тэрбээр “Нэг настай хүүхэд маань зургаан хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан ч биеийн байдал нь дахин муудаж, эргээд хэвтсэн. Одоо эмчлүүлж эхлээд хоёр хонож байна. Ханиалгаж, халуурч, нус нь гоожиж байгаа. Том хүүхэд гэртээ байгаа ч бас өвдөх шинжтэй байна. Хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэхээр ажлаа алдах юм. Одоо дахин хүндрэхгүй байгаасай л гэж найдаж байна” хэмээсэн.
Мөн нэгэн эмэгтэй “Манай охин өндөр халуурч байсан. Эмнэлэгт дөрөв дэх хоногтоо хэвтэж байна. Анх бие нь их сульдсан ирсэн. Одоо эмчилгээгээ хийлгээд халуурах нь арай гайгүй болсон. Яажшуухан энэ өвлийг давдаг юм байгаа юм бүү мэд. Ямар ч байсан эмнэлэгт хэвтээд бие нь дээрдэж байна. Үнэхээр хүнд ханиад байгаад байна. Хүүхэд гэлтгүй томчууд бид ч мөн өөрсдөө амны хаалтаа сайн зүүж, халуун юм ууж сэргийлэхгүй бол хэцүү шүү” гэж байв.
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буй энэ үед хүүхдийнхээ ханиадыг эмчлүүлээд харих эцэг, эхчүүд удалгүй дахин эмнэлэг бараадах тохиолдол цөөнгүй гарч байна. Иймд өвчнийг цаг алдалгүй оношлуулах, эмчийн зааврын дагуу эмчлэхээс гадна эдгэрсний дараах халдвар хамгааллын дэглэмийг сахих нь чухал болоод байгааг эмч, сувилагчид онцлон хэлж байлаа.
М.Сүндэр

| ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА |
|
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |