• Өнөөдөр 2026-11-10

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД

      Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн зарлигаар Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНАГДАНА

     Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил Шинжлэх Ухааны Академи энэхүү шагналын хүртэнэ.

“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд

2005 он-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

2006 он-Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав

2009 он-Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2010 он-УИХ-ын дарга асан Р.Гончигдорж

2011 он-Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди

2012 он-УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл

2013 он-Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном

2014 он-Академич Х.Намсрай

2015 он-Зохиолч, яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлэтэн Г.Мэнд-Ооёо

2016 он-Дуурийн дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар

2017 он-Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр

2019 он-“The Hu” хамтлаг

2021 он-Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа

2021 он-Монгол Улсын Зэвсэгт хүчин

2022 он-Академич Д.Доржготов,

2022 он-АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд

2023 он-Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга

2024 он-НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн

2025 он-Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл

СОНИРХОЛТОЙ НЭРИЙН СТАТИСТИК

 

БАХАРХАЛ НЭРТЭЙ-9

МОНГОЛ НЭРТЭЙ - 67

ЧИНГИС НЭРТЭЙ -710

ТЭМҮҮЖИН НЭРТЭЙ -8547

ДЭЛҮҮНБОЛДОГ НЭРТЭЙ - 1

ОМОГШИЛ НЭРТЭЙ -1 ХҮН БАЙНА

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН

                Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан" цомын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 10-ний Мягмар гаригт 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус барилдаанд өмнө улсын харцага Э.Даш болон улсын арслан Э.Батмагнай нар түрүүлж, "Чингис хаан" цомын эзнээр тодорч байсан билээ.


МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188