
-Шидокан каратэгийн олон улсын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-За баярлалаа.
.jpg)
-Япон Улсын Шизоука мужийн Хамамацу хотноо шидокан каратэгийн олон улсын нээлттэй тэмцээн хэдэн улсын хичнээн тамирчинтай, хэдэн килограммын жинд тулалдав?
-Миний хувьд 65 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцлоо. Индонез Улсын хоёр, Бельги Улсын нэг тамирчинтай тулалдаж ялалт авч аваргын алтан цомыг авсан. Энэхүү тэмцээний хувьд маш том цар хүрээтэй олон улсын тамирчид зорин ирж оролцдог чансаа өндөртэй тэмцээн болдог юм байна. Тэмцээндээ амжилттай оролцож аварга нь болсондоо маш их баяртай байна.
.jpg)
-Дэлхийн дээр маш олон каратэгийн спортын урсгал, төрөл хөгжиж байгаа. Япон Улс каратэгийн спортыг үндэслэгч орон. Тийм ч учраас Японы тамирчид ур чадвар өндөртэй байдаг. Өөрийн чинь жинд ямар улсын хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан бэ?
-Миний жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Бельги Улсын улсын тамирчин байлаа. Яг шидокан каратэгаар олон жил амжилттай хичээллэж байгаа сайн тамирчин байсан.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Батбаяр овогтой Мөнх-Учрал гэдэг.
–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Архангай аймгийн Хангай суманд төрж, өссөн.

-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Шүүтбоксын спортын мастер, МҮБХУ-ын спортын мастер, олимпын төрлийн таеквондо-гийн спортын дэд мастер цолтой.

-Бусад тулааны спортын тэмцээнд ордог уу?
-За миний хувьд Монголын бүх тулааны урлагийн холбоодуудын тэмцээнд оролцдог байсан. 2019 оноос мэргэжлийн холимог тулаанаар голчлон хичээллэж, тулаанууд хийж байгаа.

-Хэд дэх жилдээ тулааны спортоор хичээллэж байгаа вэ?
-2013 онд анх олимпын төрлийн таеквондо-гоор “Аянга” клубийн Билэгсайхан багшид шавь орж хичээллэж эхэлсэн. 2018 оноос кикбокс, холимог тулаан гэх мэт гар, хөл, барилдаан ордог тулааны төрлүүдийг илүү их сонирхож хичээллэж, тэмцээнд орох болсон.
.jpg)
-Ямар байгууллага, спорт клубийн тамирчин бэ?
-Миний хувьд энэ жил Монголын үндэсний бие хамгаалах урлагийн салбар клуб “THUNDER FIGHTING”-гийг үүсгэн байгуулж дасгалжуулагчаар ажиллаж байна. Клубийнхээ багш дасгалжуулагчийг хийхийн зэрэгцээ өөрөө бас хажуугаар нь бэлтгэлээ хийж тэмцээнд оролцох зорилготой байгаа.

Бас манай эхнэр тулааны тамирчин хүн байдаг болохоор намайг бэлтгэлээ хийж тэмцээнд оролцох үед клубийн үйл ажиллагаагаа хариуцаад дасгалжуулагч хийгээд явчихдаг болохоор санаа зовох зүйлгүй өөрийнхөө бэлтгэлдээ төвлөрөөд тэмцээндээ амжилттай оролцох боломж олгодог. Энэ завшааныг ашиглаад “Ханьдаа маш их баярлалаа, хайртай шүү” гэж хэлье.

-Тулааны спортоос өөр спортын төрлөөр давхар хичээллэдэг үү?
-Үгүй ээ, зөвхөн л тулааны спортоор л дагнан хичээллэж байгаа.
-Анх яагаад каратэгийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Каратегаар сонгож хичээллэж тэмцээнд орсон гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Тулааны спортууд хоорондоо жаахан өөр дүрэмтэй. Тийм болохоос бүгд л адилхан шүү дээ. Гол нь тухайн тулааны төрлийнхөө дүрмийг нь сайн судалж, түүнд нь таарсан бэлтгэлийг системтэй хийх нь чухал байдаг.
.jpg)
-Одоо хаана ямар клуб дээр хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
- Шидокан Каратегийн 46 дахь удаагийн олон улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэлийг МҮБХУХ-ны ерөнхийлөгч Д.Алтанхүү багш маань хариуцаж маш сайн бэлдэж оролцуулсан. Багшдаа маш их баярлалаа.
.jpg)
–Каратэ болон тулааны бусад спортоор гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?
-2019 оны “MGL-1” холбооны сорилд хоёр тулааан хийж, хүнд цохилт буюу “ТКО”-гоор хоёр ялалт байгуулж, “MGL-1” холбоонд тулалдах эрхээ авч байсан. Холимог тулааны "MFC" болон "112 fighting championship" холбоонд 2020, 2021 онуудад хоёр тулаан хийж хоёр ялсан. Шүүтбоксын хар бүсний ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээний 2020, 2023 оны хошой алтан медальтай. Шүүтбоксын хар бүс, спортын мастер цолтой. “Монгол-Зо” үндэсний бие хамгаалах урлагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медальтай.
12
“Монгол Зо”-гийн хар бүс, спортын дэд мастер цолтой. "Сонсогчийн алдар" гардан тулааны аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж байсан. "Shinobu fight night Nalaikh-2020” мэргэжлийн кикбоксын халз тулааны ялагч. Олимпын таеквондо-гийн хар бүс, спортын дэд мастер цолтой. 2012 оны олимпын таеквондо-гийн "Багануурын цом" тэмцээнээс алтан медаль, 2013 онд олимпын таеквондо-гоор БНСУ-ын элчин сайдын нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль, 2013 оны "DORNOD CUP OPEN"- Олон улсын нээлттэй тэмцээнээс алтан медальтай. Мөн 2013 оны олимпын таеквондо-гийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

2014 онд олимпын таеквондо-гийн "Харцага цом" тэмцээнээс мөнгөн медаль, 2014 онд "Хөтөлийн цом" тэмцээнээс алтан медаль, 2015 оны олимпын таеквондо-гийн УАШТ-ээс хүрэл медаль авч байлаа. 2016 оны олимпын таеквондо-гийн их наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн. 2017, 2018 оны Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний хошой аварга.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, хамгийн сайхан дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?
-2020 онд “MFC” мэргэжлийн холимог тулааны холбоонд эхнэрийнхээ хамт оролцож хоёулаа ялалт байгуулсан. Энэ нь Монголд анх удаа мэргэжлийн холимог тулаанаар эхнэр, нөхөр хоёр тулалдаж ялалт байгуулсан анхны тохиолдол болсон байдаг. Тэр мөч л хамгийн сайхан дурсамжтай тэмцээн байдаг даа.
–Тулааны спортоор хичээллэхийн хамгийн гоё мэдрэмж нь юунд байдаг вэ?
-Өдөр болгон өөрийгөө ялж өөртэйгөө тэмцэж байдаг нь сайхан санагддаг даа. Тулааны спортоор хэн дуртай нь зориглоод хичээллээд байдаггүй. Хичээллэсэн ч тууштай хичээллээд эцсийг нь үздэггүй тийм л хүндхэн спортын төрөл.
-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-Тулааны спорт, тэр тусмаа холимог тулаан бол зарим нэгэн хүмүүсийн өнгөцхөн ойлголтоор сагсуу, онгироо дайрч давшилсан түрэмгий хүмүүсийн зодоон төдий л санагддаг байх. Гэхдээ яг үнэндээ бол тулааны спортын тамирчид, тэр тусмаа Монгол Улсынхаа нэрийг дэлхийд мандуулсан аваргууд бол хамгийн их хүнийг хүндэлдэг, дэмжиж тусалдаг харахад, хажууд нь зогсоход л хүндлэхгүй байхын аргагүй гоё энергитэй, сайхан хүмүүс байдаг даа. МУГТ Жадамбаагийн Нарантунгалаг, МУГТ Баатархүүгийн Энх-Оргил, ОУХМ Хүүхэнхүүгийн Амартүвшин, ОУХМ Дагвадоржийн Батсүмбэрэл, ОУХМ Хүүхэнхүүгийн Хатанбаатар, ОУХМ Данаагийн Батгэрэл, ОУХМ Нэргүйн Отгонбаатар, ОУХМ Цогоохүүгийн Амарсанаа, ОУХМ Намжилмаагийн Бат-Эрдэнэ, ОУХМ Болдбаатарын Наадам, МУГТ Баасанхүүгийн Дамланпүрэв, ОУХМ Отгонжаргалын Пүрэв гээд ер нь бүх Монголын холимог тулаан болон босоо тулааны аваргуудыг бодохоор өөрийн эрхгүй "Тариан түрүү боловсрох тусмаа бөхийдөг" гэж Япон ардын зүйр цэцэн үг санаанд орж ирдэг дээ. Хүнийг хүндэлдэг, тэвчээртэй, зорьсон зүйлдээ тууштай хүн болгоё гэвэл хүүхдүүдээ тулааны спортоор хичээллүүлээрэй.
-Одоо дараагийн ямар тэмцээнүүд тулалдах вэ?
-Одоо мэргэжлийн холимог тулаанаар тулалдаад явах бодолтой байгаа.
| Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ |
|
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
Туялзуур сэлэмний сонирхогчдын улсын аваргууд тодров
2026-11-08 18:29:54
Э.Ариунтамир Унгар Улсын улсын аваргад амжилттай оролцжээ
2026-11-08 13:19:22
Хүнд даацын цахилгаан машин цэнэглэх "Ногоон Өртөө" Замын-Үүдээс эхэллээ
2026-11-08 12:43:16
“Дакар-2026” олимпын наадамд манай тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө
2026-11-08 10:59:56
Хятад Улс 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто машины цэнэглэх байгууламжтай болно
2026-11-08 10:31:14
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |