• Өнөөдөр 2026-11-09

Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө

2026-11-09,   150

     Сенегал Улсын Сали хотноо “Дакар-2026” залуучуудын IV олимпын наадмын үргэлжилж байна. Өчигдөр  дугуйн спортын эмэгтэйчүүдийн засмал замын уралдаан боллоо. Тус уралдаанд 42 тамирчин Корниш-Уэстийн замд 59.5 км зайд хурд сорилоо. Монгол Улсаа төлөөлөн Гансүхийн Ариунхүслэн өрсөлдөв. Уралдаанд ОХУ-ын тамирчин Ангелина Новолодская 1:31:19 цагийн амжилтаар түрүүлж, Австралийн Элси Аппс мөнгө, Чехийн Линда Ситкова хүрэл медаль хүртэв. Эхний 20 тамирчин ижил хугацаагаар барианд орсон бөгөөд байрыг барианы шугам давсан дарааллаар тогтоожээ. Дугуйн спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цагийн уралдаан арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болно.


 

 


Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188