• Өнөөдөр 2026-11-10

Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

        Багануур дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг өчигдөр хүлээлгэн өгчээ.  Тодруулбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар тус дүүрэгт ажиллах үеэрээ сургалтад ашиглах ухаалаг зурагт, зөөврийн компьютер, сурагчдын ширээ, сандал болон гал тогооны тоног төхөөрөмжийг боловсролын байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Мөн тэд сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, сургалтын орчин болон боловсролын салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцжээ.

 

                                                                                                                                                          М.Сүндэр

 


Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188