• Өнөөдөр 2026-11-10

Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа

     Монголын үндэсний олимпын хорооны төлөөлөгчид Завхан аймагт ажиллаж байгаа энэ үед МҮОХ-ны Соёл, өв уламжлалын комиссоос хэрэгжүүлж буй олимпын өв, соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх төслийн хүрээнд Завхан аймгийн Алдартны музейд зочилж, музейн үйл ажиллагаа, үзмэр, түүхэн дурсгалуудтай танилцлаа. Энэ үеэр Завхан нутгаас төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, "Олимпын өвөө" Ш. Магваны нэрэмжит буланд МҮОХ-ны дурсгалын зүйлсийг МҮОХ-ны соёл, өв уламжлалын комиссын дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д. Энхтөр гардуулан өглөө.

    Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О. Гүндэгмаа "Лондон-2012" олимпын наадамд оролцохдоо ашиглаж байсан спортын гар буугаа музейн сан хөмрөгт дурсгал болгон гардуулсан нь энэхүү үйл ажиллагааны онцлох мөч байв.  Монголын олимпын хөдөлгөөний түүх, тамирчдын амжилт, хөдөлмөр зүтгэлийг баримтжуулан хадгалах, орон нутгийн музейн сан хөмрөгийг баяжуулах, олимпын өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, хүүхэд, залуучуудад спортын алдартнуудаараа бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


 

 


Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188