• Өнөөдөр 2026-11-09

О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ

            УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль бус хөрөнгө хураах хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэхгүй бол тэмцэхээ илэрхийллээ. Тэрбээр "Засгийн газар хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг өргөн барина гээд зорилготойгоор удаашруулж байна. 100 мянган иргэний 60 гаран мянга нь дөрөв хоногийн дотор гарын үсэг зурсан. Энэ бол ард түмэн авлигачдаас салъя гэдгийг харуулж байна. Энэ хууль танхим дотор хэлцлээр, хууль батлах аргаар шийдэгдэхгүй бол тэмцлийн галаар шийднэ шүү. Энд ямар ч албан тушаалтан саад тээг болохоосоо өнгөрсөн шүү" гэв.


О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188