• Өнөөдөр 2026-11-10

Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов

2026-11-10,   100

     Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Морин спортын холбооны ерөнхийлөгч Шейх Сабах Фахед Аль-Сабах-ын урилгаар 2026 оны арваннэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Эль-Кувейт хотын Сахара морин спортын цогцолборт очсон байна. Тэрбээр саадтай морин харайлтын тэмцээн (UDV Show Jumping Competition)-ий шагнал гардуулах ёслолд хүндэт зочноор оролцжээ.

    Энэ үеэр Элчин сайд П.Сэргэлэн тус тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байруудад шалгарсан тамирчдад шагнал гардуулж, баяр хүргэж, Кувейт Улсын морин спортыг хөгжүүлэх үйлсэд амжилт хүслээ. Түүнчлэн арга хэмжээний үеэр Элчин сайд П.Сэргэлэн Кувейтийн морин спортын холбооны ерөнхийлөгч Шейх Сабах Фахед Аль-Сабах болон холбооны тэргүүлэгч гишүүдтэй уулзалт хийжээ. Тэд хоёр улсын морин спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэлийг тавих, харилцан туршлага солилцох, Монголын морин спортын тамирчид, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийг Кувейт Улсад бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хамтарсан сургалт зохион байгуулах асуудлаар санал солилцлоо.

   Энэ удаагийн тэмцээнд Кувейт Улсад бэлтгэл сургуулилалт хийж буй Итали, Испани, Франц зэрэг улсын мэргэжлийн тамирчид, дасгалжуулагчид оролцсон нь онцлог байв. Тус тэмцээн нь Кувейт Улсын Морин спортын холбооны 2026-2027 оны саадтай морин харайлтын үндэсний лигийн эхний шатны тэмцээн бөгөөд тус улсын морин спортын клубүүдийн анхан, дунд болон ахисан түвшний тамирчид 60-140 сантиметрийн өндөртэй саадтай төрөлд өрсөлдлөө.


 

 


Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188