-“ЧИНГИС ХААН” ЦОМЫН ЭЗЭН ХЭН НЬ БОЛОХ ВЭ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл Их эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан" цомын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 10-ний Мягмар гарагт 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тус барилдаанд өмнө улсын харцага Э.Даш болон улсын арслан Э.Батмагнай нар түрүүлж, "Чингис хаан" цомын эзнээр тодорч байсан билээ. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт энэ жилийн Монгол бахархал барилдаанд түрүүлж, “Чингис хаан” цом хүртэх магадлалтай бөхчүүдийг таамаглан хүргэж байна.
ДАЯН АВАРГА Б.ОРХОНБАЯР
(2).jpg)
Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” Атар трейд компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан.Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм. Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрбээр 2020 оны улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм. Тэрбээр 2022 оны Улсын Их баяр наадмаар Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж улсын гарди, Улсын даян аварга Н.Батсууриар ес давж Улсын арслан цол хүртсэн билээ. Харин 2026 оны улсын баяр наадамд 10 даван түрүүлж Монголын Улсын даян аварга цол хүртээд байгаа билээ.
МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Ц.БЯМБА-ОТГОН
(2)(1).jpg)
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Цэдэнсодномын Бямба-Отгон зургаа давж, Улсын харцага цол хүртсэн. 2023 оны улсын баяр наадамд дархан аварга Н.Батсууриар найм, М.Бадарч гардиар цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрж өсжээ. Тэрбээр Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн харцага Тогоогийн Батсайханаар давж хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Б.Сайнбаярт өвдөг шороодсон билээ. Ц.Бямба-Отгон нь "Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар ангийн харьяат бөх юм.
МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Б.БАТ-ӨЛЗИЙ
(1).jpg)
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий нь 1992 оны зургаадугаар сарын 08-ны өдөр мэндэлсэн. Тэрбээр үндэсний бөхөөр “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-д харьяалагддаг. Б.Бат-Өлзий анхны цолоо 2008 онд Зэрэг сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байжээ. Түүний дараа 2013 онд цэргийн начин, аймгийн харцага цол хүртсэн. Харин удаах жилийн Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан цол хүртэж байсан бол тэр жилдээ Орхон аймгийн баяр наадамд найм даван түрүүлж аймгийн арслан цолоо хүртэж байжээ. Тэрбээр 2015 онд анхны улсын наадамдаа дөрвийн даваанд өвдөг шороодож байсан бол 2016 оны улсын баяр наадамд зургаа даваг шөвгөрч улсын харцага цол хүртсэн. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тав даван шөвгөрч чимэг нэмжээ. Харин Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн бол 2026 оны улсын баяр наадамд арслан цол хүртсэн билээ.
МОНГОЛ УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙ
.jpg)
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Энхтүвшиний Батмагнай тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр, үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 16, 17, 18 насанд сүүлийн гурван жил дараалан түрүүлж ховорхон амжилтыг үзүүлж байлаа. Тухайлбал, 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болсон юм. Харин 2025 оны улсын баяр наадамд ес даван түрүүлж арслан цол хүртсэн билээ.
МОНГОЛ УЛСЫН ГАРДИ М.ЛХАГВАГЭРЭЛ
(2)(1).jpg)
Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан цолтой тэрбээр Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн хурц арслан цолыг 2022 онд хүртсэн. Үндэсний бөхөөр барилдахын сацуу чөлөөт бөхийн дэвжээнд олон амжилт гарсныг бөх сонирхогчид андахгүй билээ. Мөн тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн тамирчин юм. Үүнээс гадна Токиогийн олимпд мөн анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдан, V байрт шалгарсан бөгөөд түүнийг бөх сонирхогчид улсын өндөр цолонд хүрэх ирээдүйтэй хэмээн ярилцдаг байна. Мөн тэрбээр 2022 оны улсны баяр наадамд гарди Б.Гончигдамбаар долоо давж заан цол хүртсэн билээ.
МОНГОЛ УЛСЫН ЗААН Д.ХҮДЭРБУЛГА
.jpg)
Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд Төв аймгийн харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга улсын заан Б.Батмөнхөөр тав даван, улсын начин цолны болзол хангасан. Д.Хүдэрбулга нь чөлөөт бөхийн ОУХМ цолтой, улсын олон удаагийн аварга, Азийн АШТ-ий цөөнгүй медальтай тамирчин билээ. Тэрбээр 2026 оны улсын баяр наадамд долоо давж заан цолны эзэн болсон юм.
МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА О.МӨНХ-ЭРДЭНЭ
(2)(1).jpg)
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ. Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд Архангай аймгийн Хайрхан суманд төржээ. О.Мөнх-Эрдэнэ нь "Бөх Билэгт" дэвжээ, "Молор трейд" ХХК, "Вайт лэйк" ХХК-ийн харьяат бөх юм. Тэрбээр 2016 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн Аймгийн начин цол хүртэж байв. Үүний дараа жилийн Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 2019 онд Аймгийн харцага цол хүртсэн бөгөөд Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Уртбаяраар найм даван түрүүлсэн юм. Мөн тус онд бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Цэргийн харцага цол хүртсэн.
УЛСЫН ХАРЦАГА Ө.БАТСУУРЬ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат цэргийн заан Б.Гончигсүрэн нар тунан барилдаж Ө.Батсуурь давж улсын харцага цолны болзол хангасан юм.
МОНГОЛ УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭН
.jpeg)
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 5 давж, Монгол Улсын Начин цол хүртсэн. Тэрбээр тавын даваанд аймгийн арслан М.Баяржавхлантай тунан барилдаж давсан юм. Үүнээс гадна, Жүдо бөхөөр хичээллэдэг тэрбээр үндэсний бөхийн заалны барилдаануудад өндөр амжилт үзүүлж буй. Тухайлбал, 2026 оны есдүгээр сард Барилгын салбарын 100 жилийн ойн 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Бат-Өлзий нарын шилдэг бөхчүүдийг дараалан өвдөг шороодуулан түрүүлсэн билээ.
| МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД |
|
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |