• Өнөөдөр 2026-11-10

Г.Ариунхүслэн залуучуудын олимпын цуваа гараатай уралдаанд өрсөлдөнө

      “ДАКАР 2026” залуучуудын наадмын дугуйн спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаан (Individual Time Trial – ITT) Corniche West замд зохион байгуулагдана. Тус уралдаанд нийт 40 тамирчин 8.5 км зайд хурд, хүч, тэсвэр болон тактикийн ур чадвараа сорин өрсөлдөх юм. Уралдаан орон нутгийн цагаар 09:00 цагт эхлэх бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчин Г. Ариунхүслэн 09:16:30 цагт гараанд гарна.

     Ганцаарчилсан цуваа гараатай уралдаан нь тамирчид тогтоосон зайг тодорхой хугацааны зайтайгаар ээлж дараалан гараанаас гарч, бусад өрсөлдөгчөөс үл хамааран бие даан туулах зарчмаар явагддаг дугуйн спортын төрөл юм. Тогтоосон замыг хамгийн богино хугацаанд туулсан тамирчин ялагчаар тодорно. Энэ төрөлд хурд, хүчний хуваарилалтаа оновчтой зохицуулах, аэродинамик байрлалаа хадгалах, эрч хүчээ зөв хуваарилах нь амжилтад чухал нөлөө үзүүлдэг.


 

 


Г.Ариунхүслэн залуучуудын олимпын цуваа гараатай уралдаанд өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188