АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар нь Туулын хурдны зам төслийн урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг олгохдоо худалдан авалтын тухай хуулийн заалтыг зөрчиж, санхүүжилтийн эрхийг тухайн үеийн орлогч Т.Даваадалайд шилжүүлж, урьдчилгааг шилжүүлсэн. Улмаар есдүгээр сарын 25-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан ба мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хуульд заасны дагуу яллагдагчаар татагдсан этгээдэд биечлэн танилцуулах ёстой ч ирээгүй, гадагшаа явсан бүртгэлтэй байна. Тиймээс олон улсын цагдаагийн байгууллагад хаяг байршлыг тогтоохоор интерполоор эрэн сурвалжилж байна.
Туулын хурдны зам төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна. 339 тэрбум төгрөгийн шилжилт, хөдөлгөөнийг царцаасан. Дээр дурдсан 500 тэрбумын 339 тэрбумыг царцаасан, үлдсэнийг төсөлд зарцуулжээ. Туул голын дунд насны бургасан ойг шилжүүлэх ёстой байтал хавтгайруулан огтлолт хийж, байгаль экологид 352 сая төгрөгийн хохирол учруулсан. Шинэ тойрог авто замын төслийн ТЭЗҮ нэртэй 16,9 тэрбумын тендер зарлаж, Нийслэлийн орлогч асан Т.Даваадалай өөрийн хамааралтай этгээдүүдийг шалгаруулсныг шалгаж байна.
Тодруулбал, Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор төслийн 994 айлын 14 блок айлын 223,4 тэрбумын төсөвт өртөгтэй. Үүнд нэр бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулахдаа бусдад эдийн засгийн давуу байдал олгосон үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөртэй холбогдуулан шалгахад Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд нийтдээ 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй байна. Тухайлбал өөрийн хамааралтай С... этгээдийг удаа дараа тендерт шалгаруулж Сэлбэ дэд төвийн орон сууц төсөлд 3,8 тэрбумыг, Соёлын төв өргөөний эх барилгын засварт 678 сая төгрөг, мөн Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуулийн барилгын ажлыг 1,7 тэрбум төгрөгийг төсөвтэй тендерт шалгаруулсан хэргийг шалгаж байна" гэлээ.
| АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна |
|
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
Туялзуур сэлэмний сонирхогчдын улсын аваргууд тодров
2026-11-08 18:29:54
Э.Ариунтамир Унгар Улсын улсын аваргад амжилттай оролцжээ
2026-11-08 13:19:22
Хүнд даацын цахилгаан машин цэнэглэх "Ногоон Өртөө" Замын-Үүдээс эхэллээ
2026-11-08 12:43:16
“Дакар-2026” олимпын наадамд манай тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө
2026-11-08 10:59:56
Хятад Улс 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто машины цэнэглэх байгууламжтай болно
2026-11-08 10:31:14
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |