• Өнөөдөр 2026-11-10

Ү.Отгонжаргал, О.Бат-Эрдэнэ нар жюү жицүгийн дэлхийн аваргаас медаль хүртэв

     Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй жюү жицү-гийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын хоёр тамирчин хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгалаа.

     “Ralph Gracie Mongolia Academy”-ийн тамирчин Үүрийнтуяагийн Отгонжаргал насанд хүрэгчдийн цэнхэр бүсний эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Саудын Арабын Sultanah Aldossary, Монголын М.Түмэнжаргал, Болгарын Zhaklina Ivanova нартай хүч үзэж, хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Albina Grigorenko-г ялснаар шагналын тавцанд зогслоо.

    Харин “Хан-Уул жюү жицү” академийн тамирчин, зэвсэгт хүчний 015 дугаар ангийн бөх, аймгийн начин Отгонбатын Бат-Эрдэнэ насанд хүрэгчдийн эрэгтэй цэнхэр бүсний -120 кг-ын жинд амжилттай барилдаж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.


 

 


Ү.Отгонжаргал, О.Бат-Эрдэнэ нар жюү жицүгийн дэлхийн аваргаас медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188