• Өнөөдөр 2026-11-09

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг III улирлын байдлаар 1.5 их наяд төгрөгт хүрч, 2026 оны төлөвлөгөөгөө 50 хувь давуулан биелүүлээд байна. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг олох оны төлөвлөгөөгөө 500 тэрбумаар давуулан биелүүлэв. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн бүх үзүүлэлт өслөө.

Нүүрс олборлолт 28.6 сая тоннд хүрч, оны эхний есөн сард төлөвлөгөөгөө 108 хувиар давуулан биелүүлээд байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 сая тонн буюу 29 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.  Нүүрс борлуулалт 28.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.9 сая тонн буюу 48 хувиар өслөө. Борлуулалтын орлого 2.0 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөө  126 хувиар биелж, өмнөх оны мөн үеэс 68.1 хувиар өсөөд байна.

          Улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж, оны төлөвлөгөө 133 хувьд хүрч давуулан биелүүлээд байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдрийг угтан, төрд оногдох ногдол ашгийн өглөгөөс нэг их наяд төгрөг төвлөрүүллээ.

 

 


“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188