• Өнөөдөр 2026-11-09

Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо

2026-11-09,   150

Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 11-р сарын 3-ны хуралдаанаараа энэ шийдвэрийг гаргасан.

Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна. Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэж байна.

Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт төгрөгийн ханш тогтвортой, валютын нөөц түүхэн өндөр түвшинд байгааг онцолжээ. Зээлдэгчид бүтцийн өөрчлөлт хийлгэх эсэхээ өөрийн банктайгаа тохирох шаардлагатай.


Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188