Говь-Алтай аймгийнхан хууль бусаар алт олборлогчдоос нутгаа хамгаалах гэж сүйдэж байна гэнэ. Сутай хайрхны урд хэсэг Зүйлийн голын эх болон Дарвийн нуруунаас алт илэрч, хууль бус алт олборлогчдын цуваа Дарви, Тонхил сумын иргэдийг өнгөрсөн жилээс хойш туйлдуулж байгаа бололтой. Аймаг, сумын удирдлага, төрийн албан хаагчид, өдөр, шөнөгүй манаж байгаа талаар эх сурвалж хэл дуулгалаа. Хамгийн ноцтой нь, хууль бус алт олборлогчдоос Дарвийн нурууг хамгаалж байсан Говь-Алтай аймгийн цагдаагийн албан хаагчид хамгаалалтад гарах үедээ хамгаалж байсан Дарвийн нуруугаа ухаж, алт олборлосон хэрэг гарчээ. Ингээд Дарви сумынхан хууль бус алт олборлогчдоос гадна цагдаагийн албан хаагчдаас нутгаа хамгаалах хэрэгтэй болжээ.

Сутай хайрхнаас эх авч урсдаг, Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Зүйлийн голын эхэн хэсгээс алт илэрчээ. Тонхил сумын удирдлагууд болон төрийн албан хаагчид хамтран өнгөрсөн жилээс хамгаалалтад гарах болсон гэнэ. Өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сард хамгаалалтын постод гарч байсан албан хаагчид руу 18 машинтай, техник зэвсгээр тоноглосон хууль бус алт олборлогчид дайрч, буу тулгаж, заналхийлж байгаад нутгийг нь ухсан гэнэ.
Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Тонхилын захиргааныхан балрах дөхсөн. Зүйлийн голын эхэнд алт илэрч, хууль бусаар алт олборлогчид дайрч, нутгийг нь ухаж эхэлсэн юм билээ. Тэгэхээр нь сумын удирдлагууд шийдвэр гаргаж, Зүйлийн голынхоо эхэнд буюу алт гарсан газарт хамгаалалтын пост ажиллуулж, төрийн албан хаагчдыг цагдаатай хамт хамгаалалтад гаргаж эхэлсэн гэсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хамгаалалтын постыг 18 машин бүсэлж, буу зэвсэгтэй этгээдүүд “Аминаасаа уйдаагүй бол гараарай. Гарч ирвэл ална шүү. Утсаар яривал буудлаа шүү” гээд шөнөжин хий буудчихсан байгаа юм. Хамгаалалтад гарч байсан төрийн албан хаагчдын амь дээсэн дөрөөн дээр нэг шөнийг өнгөрөөсөн. Арай чүү сум руугаа хэл дуулгаж, Говь-Алтай аймгийн төв, Тонхил сумаас нэмэлт хүч очиж байж тэд амьд гарсан гэсэн. Ганцхан шөнийн дотор л ухаад хаячихсан байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр ямар аймар техник, багажтай явсан нь тодорхой байгаа биү дээ. Маргааш нь нэмэлт хүч очиход өнөөх олон машин тал тал тийшээ тараад л алга болсон гэсэн. Дандаа машиныхаа номерыг авчихсан, туулах чадвар сайтай, “Subaru Forester” унасан хүмүүс байсан гэсэн. Нэг машинд 3-4 хүн сууж явсан гэхээр тэр олон нэг шөнийн дотор Зүйлийн голын эхийг будаа болголгүй яах вэ дээ. Цагдаа нар араас нь хөөцөлдөөд чухам барьсан эсэхийг мэдэхгүй байна. Шалгаж байгаа л сураг дуулдсан, одоогоор таг л байна” гэлээ.
Үүнээс гадна Зүйлийн голын эхээс алт олборлохыг санаархсан хууль бус алт олборлогчид олон байгаа гэнэ. Одоо ч хяналтын пост ажилласаар байгаа ажээ. Нинжа нар дандаа машиныхаа номерыг авчихсан, арлын дугаарыг нь өөрчилсөн, гэрчилгээгүй машинтай явдаг гэнэ. Тодруулбал, Зүйлийн голоос хууль бусаар алт олборлохыг завдсан иргэдийг илрүүлж, цагдаагийн албан хаагчид автомашинтайгаа хөөсөн гэнэ. Алт олборлогчид Приус-20, Пургон загварын автомашинтай явцгааж байжээ. Голын эхэнд “Приус-20” загварын автомашинаа элгээр нь хэвтүүлж хаяад “Пургон”-доо суугаад ум хумгүй алга болсон аж. Машиных нь арлын дугаараар эзнийг нь хайтал машинаас зөрчихсөн, эзэн нь тодорхойгүй байсан талаар нутгийн иргэн ярьж байна лээ. Үүнийг мөн л цагдаагийн албан хаагчид шалгаж байгаа аж.
Тонхил сум, Сутай хайрхан, Зүйлийн голын эхэнд байрлах хяналтын постын хамгаалалтад сайжирч, хүн нэвтрэх аргагүй болсон тул нинжа нар чиглэлээ өөрчилж, Дарви сумын нутгийг ухах болсон гэнэ. Тэр дундаа Дарвийн нурууг ухахыг өдөр, шөнөгүй санаархах болжээ. Дарви сумынхан Дарвийн нуруугаа хамгаалахын тулд мөн л хяналтын пост гаргаж, хамгаалалтад аваад байгаа гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш төрийн албан хаагчид болон цагдаагийн албан хаагчид ээлжилж, долоо, долоо хоногоор манаж байгаа ажээ.

Дарвийн нуруу. Говь-Алтай аймгийн Дарви сум
Дарви сумын нутгийн иргэн “Бид хөдөөний хүмүүс учраас үнэндээ юу ч мэддэггүй байсан юм билээ. Нинжа гэдгийг чинь бидэнтэйгээ адилхан ядарсан, өдрийн хоолоо яая гэсэн явган, нүцгэн явдаг хүмүүс л гэж бодож байлаа. Гэтэл хамгийн үнэтэй багаж, техниктэй, алт илрүүлэгтэй, хайгуулын багтай явдаг юм билээ. Тэгээд алт илэрлээ шууд ухаад хаячихдаг. Дарвийн нурууг тэгж сүйтгэж эхэлсэн шүү дээ. Сутай хайрхнаас алт илэрснийг сонссон алт олборлогчид манай нутгаар аялж байгаа нэрээр ажиглалт хийж, малчдын нүдийг хариулж байгаад шөнө оройгоор хайгуулж хийчихсэн байгаа юм.:Тэгээд л ухчихсан гэсэн. Дарвийн нуруу гэж Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймгийн Дарви сумын нутгаар баруун хойноосоо зүүн урагш сунаж тогтсон сайхан нуруу бий. Одоо дунд хэсгээсээ сүйтгэгдэж, юу ч болж байгааг мэдэх юм алга. Хамгаалаад байсан цагдаа нар хүртэл ухсан гэж дуулдана лээ. Ер нь төвөгтэй болж эхэлж байна. Алт хайгчид энд, тэндгүй давхилдаад мал бэлчээхэд ч хэцүү болж байгаа шүү” гэж ярьсан юм.
Өнгөрсөн өвлөөс хойш Дарвийн нурууг Дарви сумын албан хаагчид хамгаалж байсан аж. Харин хавраас Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын албан хаагчид хамгаалах болжээ. Ингэхдээ долоо, долоо хоногоор ээлжилж, хамгаалалтад гардаг байсан гэнэ. Нутгийн иргэд аймгийн төвийн цагдаа нарыг танихгүй учраас хамгаалалтын пост руу ойртох нь ч багасчээ. Энэ үеэр хамгаалалтад гарч байсан цагдаа нар Дарвийн нурууг ухсан хэрэгт холбогджээ.

Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Аймгийн цагдаагийн албан хаагчид Дарвийн нурууг хамгаалж байхдаа ухсан хэрэгт орсон. Нинжа нар Дарвийн нурууны гол хэсэгт ухсан юм билээ. Алт илэрсэн газарт нь дахиж ухуулахгүй гээд хяналтын постынхоо гэрийг дээр нь барьчихсан гэсэн. Өөрөөр хэлбэл, цагдаа нар нинжа нарын ухсан нүхэн дээр гэрээ барьсан гэсэн үг. Тэгээд газрыг нь шороо, чулуугаар бөглөөд, дээр нь гэрээ барьсан юм билээ. Долоо хоног тэндээ байрлаж, хамгаалж байсан ч харамсалтай нь өөрсдөө энэ хэрэгт орооцолдсон. Өөрсдийнхөө ээлжин дээр хүн оруулсан юм уу, өөрсдөө ухсан юм уу бүү мэд. Ямартай ч гэр дотроосоо доошоо ухаад, цооног үүсгэчихсэн байсан гэнэ лээ. Нутгийн хүмүүс янз бүрээр л ярьж байна. Цагдаагийн албан хаагчдыг хамгаалж байхдаа техниктэй хүмүүсийг оруулсан л гэнэ. Цагдаагийн албан хаагчдад тэтгэвэртээ гарсан хурандаа, генералууд чиглэл өгсөн л гэнэ. Тэгээд ухуулсан л гэнэ. Ямартай ч цагдаа нарыг 7-8 кг алт олборлосон. Тэгээд баригдсан л гэх юм билээ” гэв.
Хамгаалалтад гарч байхдаа Дарвийн нуруунаас алт олборлосон, бусдад давуу байдал олгосон, бүлэглэж байгаль орчин сүйтгэсэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр Говь-Алтай аймгийн зургаан цагдаагийн албан хаагчийг шалгаж эхэлсэн аж. Тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
.jpg)
Уг хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагчид цагдаагийн албанаас тэтгэвэртээ гарсан хурандаа, генералын чиглэлийн дагуу уг гэмт хэргийг үйлдсэн, дарамт, шахалтаар бусдыг нэвтрүүлж, хууль бусаар алт олборлуулсан талаар мэдүүлээд байгаа гэнэ.
Бид үргэлжлүүлэн энэ талаар сурвалж хүргэх болно.
| ХАМГААЛАЛТАД ГАРАХ ҮЕДЭЭ ДАРВИЙН НУРУУНААС АЛТ ОЛБОРЛОСОН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦАГДАА НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА |
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Оюутолгойн гэрээг зүтгүүлээгүй бол одоо хүртэл батлагдахгүй байсан гэдэг нь худлаа шүү
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
“MONGOLIA–KOREA URBAN FORUM” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025-12-10 16:00:00
Муатайгийн тамирчид Зүүн Азийн аваргыг зорилоо
2025-12-10 15:01:54
Д.Мөнхцэцэг пауэлифтингийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртэв
2025-12-10 14:23:04
С.Ганчимэг пауэлифтингийн Ази тивийн аварга боллоо
2025-12-10 14:18:53
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
2025-12-10 13:00:00
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ
2025-12-10 12:01:04
Вьетнам Улсад ой тогтоолтын дэлхийн аварга болно
2025-12-10 11:43:41
Р.Ууганбаяр дрон кодчиллын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2025-12-10 11:33:52
"Гоёл-2026" наадмын топ моделиор Т.Батцэцэг тодорлоо
2025-12-10 11:30:34
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 77 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2025-12-10 11:13:35
Спортын салбарын шилдгүүдийг өнөөдөр тодруулна
2025-12-10 11:10:54
Талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2025-12-10 10:01:17
ОБЕГ: Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна
2025-12-10 09:55:05
Н.Бат-Эрдэнэ пауэрлифтингийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-12-10 09:49:05
Г.Өсөхбаярт МҮОХ-ны “Алтан-Од” одонг гардууллаа
2025-12-10 08:18:04
Х.Энх-Амар дэлхийн аваргын шигшээ найм үлдэж чадсангүй
2025-12-10 07:56:38
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-10 07:30:41
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Сэтгэлд хоногшсон шинэ жил, зул сарын баярын тухай дуунууд хэрхэн бүтсэн бэ
2025-12-10 07:24:23
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-10 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-10 07:00:00
“БӨРТЭ ЧОНО” ЁСЛОЛЫН НЭР ХҮНД ЖИЛЭЭС ЖИЛД “БҮДГЭРЭХ” БОЛЛОО
2025-12-10 07:00:00
ТАТВАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ САНААЧЛАГА ЧИНЬ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА ААН-ҮҮДЭЭ БООМИЛЖ ЭХЭЛНЭ ШҮҮ, АН-ЫНХААН
2025-12-10 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |