• Өнөөдөр 2026-11-09

АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ

2026-11-09,   132

Австралийн Сидней хотын цагдаагийн байгууллага өнгөрсөн зургадугаар сарын 03-нд Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг саатуулж, хүчингийн хэрэгт буруутган шалгах болсон. Тэгвэл тус хэрэгт нэр холбогдсон иргэнийг гэм буруугүй хэмээн тогтоож, цагаатгажээ.

Тодруулбал, Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яамнаас Австралийн талын цагдаа, прокурор, шүүхийн байгууллага болон өмгөөлөх талтай тогтмол холбогдон шуурхай ажилласны үр дүнд энэ сарын 05-ны өдөр Сидней хотын орон нутгийн шүүх хуралдаж Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг энэ хэрэгт огт холбоогүй болохыг тогтоож, цагаатгах шийдвэрийг гаргасан байна. Манай улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваасүрэн цагаатгагдсан иргэн Ё.Амарбаясгаланг гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзжээ. Энэ үеэр иргэн Ё.Амарбаясгалан “ГХЯ болон Элчин сайдын яамнаас үзүүлсэн бүх талын туслалцаанд чин сэтгэлийн талархал илэрхийллээ” хэмээжээ.

 

АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-09 16:54:52
    asdf: elchin ajil hiisen bolj haragdah gej baigan mu?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188