• Өнөөдөр 2026-11-10

ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР

2026-11-10,   224

Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн албан тушаал үеийн үед улстөрчдийн тавиулуудын төсвийн мөнгөөр “тансаглах” томилолт байсан гэхэд хилсдэхгүй. Саяхан багш, эмч нар “Ганц саяын цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмүүлье” гэж жагсаж, арга ядахдаа ажил хаяж, суулт хийж байхад нь “Цалин нэмэх төсөвгүй” гэсэн ч төрийн өмчит компанийн удирдлагууд нь татвар төлөгчдөөс мөнгөнөөс сард 20-40 сая төгрөгөөр цалинжаад, хийсэн ажилгүй хөрөнгөжсөн нь ч байдаг.

          Засгийн газраас санаачилсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн одоогийн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх, захирал удирдлагуудыг шинэчлэнэ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед санаачилж, Ерөнхий сайд Н.Учралын үед буюу өнгөрсөн долдугаар сард УИХ-аар батлагдсан уг хуулийн хүрээнд төрийн өмчийн компаниудын удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлж байгаа. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн ням гарагт Дорноговь аймгийн Сайншанд суманд болсон уулзалтын үеэр “Улстөрчид төрийн өмчит компанийн засаглалд оролцохгүй байх ёстой. Одооноос ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн өмнө нь УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төрийн өмчийн оролцоотой 102 аж ахуйн нэгжийн 40-ийнх нь захирал сард 10 сая төгрөгөөс дээш цалин авдаг. Тухайлбал, "Төрийн үнэт цаас" компанийн захирал 38 сая төгрөгийн цалинтай. ТӨК-д 58 мянган хүн ажилладаг ч гүйцэтгэлийн үнэлгээ хийгддэггүй гэж чуулганы хуралдааны үеэр шүүмжилж байсан. Зөвхөн С.Цэнгүүн гишүүний шүүмжлэл төдийгүй төсвөөс цалинждаг ТӨК-ийн удирдлагуудын асуудал УИХ-аар удаа дараа яригдаж байгаа онцлох асуудал байв. Тэгвэл бид  Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн ТӨК-ийн албан тушаалаасаа хамгийн түрүүнд чөлөөлөгдөж эхлэх авсан цалин, олсон орлогоороо бусдыгаа “тэргүүлсэн” зургаан ТӨК-ийн удирдлагыг танилцуулъя.

 

ТӨК-ИЙН ЗАХИРЛУУДААС ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.ЁНДОН

Нэр дээрээ нэг ч компанигүй, бүртгэлтэй шөлний хоньгүй Г.Ёндон төрийн өмчийн компанийн удирдлагуудаас хамгийн өндөр орлоготой нь. Тухайлбал, өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын 31-нд Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилогдож, есдүгээр сарын 12-ноос үүрэгт ажилдаа орсон. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдохоосоо өмнө буюу 2020 онд тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа жилийн 31 саяын төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байв. Гэтэл орлогын тоо нь жилээс жилд нэмэгдэж, 2024 онд 620 сая, 2025 онд 720 сая төгрөг болсон байдаг. Зургаахан жилийн өмнө 31 саяын орлоготой байсан Г.Ёндонгийн орлого 23 дахин нэмэгдсэн байгаа юм.

 

САРЫН 64.9 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ “ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙ

Ерөнхий сайд асан Г.Занданшатарын татаасаар төрд орж ирсэн нутгийн дүү нарынх нь нэг гэгддэг “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай хамгийн өндөр цалинтай захирал. Түүнийг 2025 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан бөгөөд энэ оны хоёрдугаар сард албан тушаалдаа жинхлэгдсэн байдаг. Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өнгөрсөн зургадугаар сараас “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон нэрийг нь өөрчилсөн бөгөөд тус нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай сарын 64.9 сая төгрөгийн цалин авч байгаагаараа бусад төрийн өмчит компаниудын удирдлагыг хол хаясан.

Түүний хувьд дэлхийн банканд ажиллаж байсан гэх намтраараа анх Сангийн сайд асан Б.Жавхлангийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Тэгэхдээ зургаан сарын турш Б.Жавхлангийн дор ажиллаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх болж дэвшсэн байдаг. 2024 оны УИХ-ын сонгуулиар Г.Занданшатар өөрөө Б.Даваадалайг дагуулан Архангай, Өвөрхангай, Баянхонгор буюу нэгдүгээр тойрогт  нэр дэвшсэн ч хамтдаа унасан. Өнгөрсөн 2025 онд Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо Б.Даваадалайг Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаараа томилсон байдаг. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” буюу шинэ нэрээр “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.

 

Г.ЗАНДАНШАТАРЫН “ТАВИУЛ” “ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.МӨНХСАЙХАН

Мөн л Ерөнхий сайд асан Г.Занданшатарын татаасаар төрд орж ирсэн нутгийн дүү нарынх нь нэг бол “Эрдэнэс Критикал Минералс” ТӨХК-ийн захирал Д.Мөнхсайхан. Тодруулбал, Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа буюу 2018 онд Д.Мөнхсайханыг төрд татаж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн газрын захирал, ТУЗ-ийн гишүүн болгон дэвшүүлсэн байдаг. Улмаар Д.Мөнхсайханыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хоёр жил ажиллуулаад, 2020 онд Баянхонгор аймгийн Засаг дарга болгосон. 2020-2024 онд Г.Занданшатар, Д.Мөнхсайхан хоёр Баянхонгорт тендерээр хоршиж, түрийвчээ түнтийлгэцгээснийг манай сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” ил болгож байв. Жишээ дурдахад, Г.Занданшатар 2024 онд Баянхонгор-Шаргалжуут чиглэлд 54.1 км авто зам тавиулахаар улсын төсөвт 66.4 тэрбум төгрөг суулгаж, тендерийг нь Д.Мөнхсайхан “Их богд зам” ХХК-аараа авсан байдаг.

Ингээд 2024 онд Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн Засаг даргаар улиран томилогдсон. Гэвч өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард Д.Мөнхсайхан Баянхонгор аймгийн Засаг даргаас чөлөөлөгдөж, Г.Занданшатарын зөвлөхөөр нь ирсэн. Бүхэл бүтэн аймгийн Засаг даргаас чөлөөлөгдөж, Г.Занданшатарын зөвлөхөөр ирсний цаад шалтгаан өнгөрсөн дөрөвдүгээр сард ил болж, “Эрдэнэс критикал минералс” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.

 

САРЫН 21 САЯЫН ЦАЛИНТАЙ “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” УТҮГ-ЫН ЗАХИРАЛ Д.МӨНХБААТАР

“Барилгын хөгжлийн төв” УТҮГ-ын захирал Д.Мөнхбаатар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын гарын хүн гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг Төв аймгийн Засаг дарга байх үед Д.Мөнхбаатар орлогчоор нь ажиллаж байсан. Улмаар 2020 онд Ж.Батжаргал УИХ-ын гишүүн болж, Д.Мөнхбаатар түүний халааг авч Төв аймгийн Засаг дарга болсон байдаг. Цаашлаад, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Мөнхбаатар хоёр “Төв аймгийн морин спорт уяачдын холбоо”-г 2018 онд хамтран байгуулж, хамтран удирдаж ирсэн хурдан морины хобби нэгт ах дүүс. Тиймдээ ч Д.Мөнхбаатар Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн албан тушаалтай мөртөө Улаанбаатарт “Барилгын хөгжлийн төв” УТҮГ-ын захирлаар давхар ажиллаж буй.

 

1.7 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ “УБТЗ” ХНН-ИЙН ДАРГА Х.ХЭРЛЭН

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн 2025 онд мэдүүлсэн ХОМ-тээ жилийн 714 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн тэрбээр 792 сая төгрөгийн хоёр орон сууц, 650 саяар үнэлэгдэх “Mercedes Benz G500” маркийн автомашинтай гэж мэдүүлжээ. Х.Хэрлэн нь хадгаламжийн дүнгээрээ төрийн өмчит компаниудын бусад удирдлагыг тэргүүлж байгаа бөгөөд хувьдаа “Эйч Ти Эм” ХХК болон “Герман цонх” ХХК-ийг эзэмшдэг. Түүний хувьд 2021 оны арваннэгдүгээр сараас хойш “УБТЗ” ХХН-ийн даргаар томилогдон ажиллаж байгаа юм.

 

САРЫН 34 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.БАТЧУЛУУН

Хууль зүйн яамнаас ажлын гараагаа эхлүүлж, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаас эхлээд “Монголын цахилгаан холбоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөх болтлоо “суга” татагдсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулууны жагсаалтын ээлжит хүн. Тэрбээр 2025 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ жилийн 408 сая төгрөгийн орлоготой, хувьдаа “МТС” ХХК, “Чаргайт” ХХК гэх хоёр компанитай гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн О.Батчулуун нь сарын 34 сая төгрөгийн цалинтайгаараа дээр дурдсан “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Критикал Минералс” ТӨХК-ийн захирал Д.Мөнхсайхан нарын араас удаалж байгаа аж.

 


ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-10 08:34:12
    80955877DYYDLGN : AUSDAAD BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSDEED TSAG SHAAX ER XUNI ANUSN NUX DOLOON XUCHINDEED TOMSGN DOLOOOX URN SHIEGENE AMSI 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-10 08:34:10
    80955877DYYDLGN : AUSDAAD BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSDEED TSAG SHAAX ER XUNI ANUSN NUX DOLOON XUCHINDEED TOMSGN DOLOOOX URN SHIEGENE AMSI 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-10 08:34:10
    80955877DYYDLGN : AUSDAAD BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSDEED TSAG SHAAX ER XUNI ANUSN NUX DOLOON XUCHINDEED TOMSGN DOLOOOX URN SHIEGENE AMSI 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-10 08:34:09
    80955877DYYDLGN : AUSDAAD BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSDEED TSAG SHAAX ER XUNI ANUSN NUX DOLOON XUCHINDEED TOMSGN DOLOOOX URN SHIEGENE AMSI 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-10 08:34:08
    80955877DYYDLGN : AUSDAAD BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSDEED TSAG SHAAX ER XUNI ANUSN NUX DOLOON XUCHINDEED TOMSGN DOLOOOX URN SHIEGENE AMSI 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-10 08:34:08
    80955877DYYDLGN : AUSDAAD BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSDEED TSAG SHAAX ER XUNI ANUSN NUX DOLOON XUCHINDEED TOMSGN DOLOOOX URN SHIEGENE AMSI 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-10 08:34:07
    80955877DYYDLGN : AUSDAAD BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSDEED TSAG SHAAX ER XUNI ANUSN NUX DOLOON XUCHINDEED TOMSGN DOLOOOX URN SHIEGENE AMSI 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-10 08:34:06
    80955877DYYDLGN : AUSDAAD BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSDEED TSAG SHAAX ER XUNI ANUSN NUX DOLOON XUCHINDEED TOMSGN DOLOOOX URN SHIEGENE AMSI 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-10 08:34:06
    80955877DYYDLGN : AUSDAAD BOOB XXNOO BOOW DOLOOJ ALNI SEXSDEED TSAG SHAAX ER XUNI ANUSN NUX DOLOON XUCHINDEED TOMSGN DOLOOOX URN SHIEGENE AMSI 80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188