
-Каратэгийн “International All-Style Karate Federation” (IASKF)-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнд тань баяр хүргэе.
-Танд их баярлалаа.

-ДАШТ-д хэдэн тамирчин өрсөлдөж алтан медаль хүртэв?
-Энэ тэмцээнд нийт 31 орны 4227 тамирчин оролцсон байгаа. Миний оролцсон төрөлд нийт 24 тамирчин өрсөлдсөн. Казахстан Улсын тамирчинд илүү хүчтэй байсан. Тэдний хөдөлгөөн болон хурд , хүч нь намайг үнэхээр гайхшируулсан.

- Дэлхийн аваргын ката төрөлд хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар улсын тамирчид байсан бэ? -ОХУ-д сурдаг оюутан юм уу?
-Тийм ээ, би энэ жилийн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Путины тэтгэлэгээр ирсэн. Одоо Москва хотын их сургуульд сурч байна.

–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Нармандахын Нарангоо гэдэг.
-Одоо хэдэн настай вэ?
-Энэ жилийн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 21 нас хүрнэ.

–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. “Унаган” хотын хүүхэд. Айлын том охин. Доороо дөрвөн охин дүүтэй.

-Хэд жилдээ каратэгийн спортоор хичээллэж байгаа вэ?
-2016 оноос хойш каратэгийн спортоор хичээллэсэн гэхээр каратэгаар хичээллэж эхлээд яг арван жилийг ардаа үджээ.
.jpg)
-Ямар байгууллага, спорт клубийн тамирчин бэ?
-“All Мongolian karate federation” гэдэг манай том холбоо байдаг. Тэр холбооны тамирчин. Манай клуб хоёр салбартай. Нэг салбарыг нь хар бүс гурван дантай, мастер багш Намсрайн Чинзориг удирддаг. Тус салбар Зайсанд байрладаг. Нөгөө салбарыг хар бүс гуравдугаар дантай Жамсрангийн Алтансүх багш удирдан үйл ажиллагааг явуулж байгаа.
.jpg)
-Каратэгийн спортоос өөр спортын төрлөөр давхар хичээллэдэг үү?
-Багаасаа караьтэгийн спортыг сонгож хичээллэсэн болохоор өөр спортын төрлөөр огт хичээллэж үзээгүй.
.jpg)
-Анх яагаад тулааны спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Би их намхан, жижиг биетэй. Бас охин хүүхэд болохоор өөрийгөө хамгаалах болон өөртөө итгэлтэй байхын тулд каратэгийн спортыг сонгож хичээллэсэн. Анх өөртөө маш их эргэлзэж байсан. Гэтэл энэ спортод өндөр, нам, нас , хүйсний ямар нэгэн хязгаарлалт байхгүй болохыг харсан. Хүн болгон хичээллэж болдог нь их таалагдсан.

-Каратэгийн тулаан, ката хоёрын аль төрөлд нь илүү дуртай вэ?
-Надад ката төрөл илүү таалагддаг. Тулааны төрөлд дотроо дүрэлзсэн гал, цогтой хүмүүс, эрч хүчтэй, эрэсмгий дайчин зан чанартай хүмүүст илүү тохирдог юм шиг санагддаг. Харин ката төрөл илүү тэсвэр, тэвчээр, дотоод сэтгэлийн эрч, хүч, хөдөлгөөний эвсэл, орон зайн мэдрэмжийг шаарддаг. Ката хийх үед зөвхөн тэр хөдөлгөөний цохилт, хамгаалалт, шилжилт, хөдөлгөөн дээр төвлөрөхөөс өөр зүйл бодогдоггүй юм. Яг бясалгал хийж буй мэт ертөнцөөс тусгаарлагдсан юм шиг мэдрэмж төрдөг шүү.
–Каратэгийн анхны багш нь хэн бэ?
-Миний анхны каратэгийн багш хар бүс гуравдугаар дантай Эрдэнэчимэг гэдэг хүн байсан. Миний тулааны спортын суурийг маш сайн тавьж өгсөнд баярладаг. Бас намайг үнэхээр каратэгээр тууштай хичээллэх урам зоригийг хайрласан багш.
-Одоо хаана ямар клуб дээр хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг вэ?
-Яг одоогийн байдлаар би дөнгөж Орос Улсад ирээд удаагүй байна. Тийм болохоор ямар нэгэн клубийн бэлтгэлд хамрагдаж амжаагүй л явна. Оросод ирэхээс өмнө Монголд “Shotokan Karate international federation” Монголын холбооны тэргүүн, хар бүс гуравдугаар дантай Н.Чинзориг дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтыг хийдэг байсан.
–Тулааны спортоор гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?
-Мэдээж маш олон тэмцээн, уралдаан байгаа. Бид ихэвчлэн дандаа олон улсын тэмцээнд өрсөлддөг. Яг одоо тулгамдаад нэг бүрчлэн хэлэхэд их хэцүү байна.Монголын баг, тамирчид оролцсон бүх олон улсын тэмцээнээс бүгд алт, мөнгө, хүрэл медаль авдаг.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, хамгийн сайхан дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?
-Анхны тэмцээн сэтгэлд тод хоногшин үлджээ. Би багаасаа л ката төрөлд илүү их дуртай байсан. Хамгийн анх 2018 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болсон тэмцээнээс тулаан буюу кумитэ төрөлд мөнгөн медаль авч байсан. Тэр үед медаль авна гэж огтхонч төсөөлөөгүй шүү. Анхны тэмцээн, анхы медаль байсан болохоор сэтгэлд их дулаахан санагддаг.
-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-“Токио-2020” олимпын наадмын аварга, алтан медальтай Сандра Санчез гэдэг Испани Улсын тамирчнаас үлгэр дуурайл авдаг. Тэр тамирчны тэмцээнийг анх үзээд л шууд ката ийм байсан юм уу гэх бодол төрж, биширч байлаа.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Надад маш их хобби байдаг. Би шинэ зүйлийг туршихыг эрмэлздэг. Чөлөөт цаг гарвал шинэ хэл сурах, аль эсвэл өмнө нь хийж байгаагүй зүйлийг хийж, туршин үздэг.
-Цаашдын зорилго, хүсэл, мөрөөдөл гэвэл юу байна вэ?
-Орос Улсад сурах хугацаандаа давхар каратэгаараа үргэлжлүүлэн хичээллэж, илүү том амжилт гаргахыг зорьж байгаа. Ирээдүйд амжилттай гаргаад, хуульч болоод өөрийн гэсэн каратэгийн заал нээхийг мөрөөддөг.
| Н.НАРАНГОО: ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ, ИТГЭЛТЭЙ БАЙХЫН ТУЛД КАРАТЭ-ГЭЭР ХИЧЭЭЛЛЭСЭН |
|
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |