• Өнөөдөр 2026-11-09

Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо

2026-11-09,   141

    Монгол Улсад усан поло спортын хөгжлийг шинээр хөгжүүлэх, тамирчдын ур чадвар, багийн хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой 4х4 усан пологийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн боллоо. Тус анхдугаар УАШТ 2026 оны арваннэгдүгээр сарын 7–8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монголын усан спорт сонирхогчдын холбооноос зохион байгуулсан УАШТ-д эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн баг, нийт 15 баг оролцож, улсын аварга хэмээх эрхэм алдрын төлөө хоёр өдрийн турш хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөв.

Эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байрт – “We Aquatics” клуб.

2-р байр – “Сэлэм загас” клуб

3-р байр – “Legacy” клуб

Эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр – “We Aquatics” клуб

2-р байр – “Усан поло” клуб

3-р байр – “Legacy” клуб

Ийнхүү “We Aquatics” клуб эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд хоёуланд нь улсын аваргын алтан медаль хүртсэн нь тэмцээний онцлох амжилтуудын нэг байлаа. Тэмцээний илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон нэгэн онцлог нь 2026 оны наймдугаар сард Хорват Улсад зохион байгуулагдсан 4х4 усан пологийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон эрэгтэй багийн тамирчид энэхүү улсын аваргад хүч сорьсон явдал байлаа.

 


Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188