• Өнөөдөр 2026-11-10

Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ

 Энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас улсын хэмжээнд  төрөлжсөн 11 ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тэдгээрийн нэг нь Төв аймгийн төвд байгуулагдсан математик, байгалийн ухааны чиглэлийн “Эрдэмт ирээдүй” сургууль юм. Тодруулбал, 640 хүүхдийн суудалтай тус сургууль бага, дунд, ахлах ангийн сургалтыг нэг дор явуулна. Ахлах ангийн сурагчид өөрийн сонирхол, эзэмшихийг хүссэн мэргэжилдээ нийцүүлэн хичээлээ сонгож болдгоороо онцлогтой. Үүнээс гадна математик, байгалийн ухааныг гүнзгийрүүлэн судлах боломжтой.

 Мөн сурагчдыг хичээлээр үзсэнээ туршилтаар бататгах нөхцөлөөр хангахын тулд тус сургуулийн хими, физик, байгалийн ухааны лабораторийг нэмэлт тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн 11, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан ухаалаг кабинет байгуулж байгаа аж. Тус сургууль дотуур байрны асуудлаа шийдвэрлэж, хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд суралцах боломжтой орчин бүрдүүлжээ.

 

                                                                                                                                     М.Сүндэр

 


Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188