• Өнөөдөр 2026-11-09

Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ

              Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 9-нд эхэллээ. Энэ улирлаас нэгдүгээр ангийн сурагчид “Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл” үзэж эхэлж байгаа юм.

     Хүүхэд уурласан, гомдсон үедээ юу мэдэрч байгаагаа хэрхэн хэлэх, найзтайгаа санал зөрвөл яаж ярилцах зэрэг нь хичээлийн агуулгад багтжээ. Сурагчид эхлээд өөрийн мэдрэмжийг таньж, нэрлэж сурна. Цаашлаад бусдыг сонсох, өөрийн бодлыг хэлэх, ангийнхантайгаа хамтран ажиллах дадал эзэмшинэ. Хөтөлбөрөөр нийт 24 чадвар эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” нэртэй сургалтын хэрэглэгдэхүүн өгөх бөгөөд багш нарыг уг хичээлийг заах арга зүйгээр бэлтгэхээр тусгасан байна.

                                                                                                 М.Сүндэр                        

 


Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188