Улсын өсөх идэр начин Э.Энхбат олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж, улмаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Түүнд эмч нар хоёр ч удаа унтуулга хийж, бие нь дээрдэхгүй байсаар БНСУ-ыг эхнэр, дүүгийн хамт зорьсон юм. Бид Э.Энхбат начны ар гэрийнхэнтэй холбогдож, эмчилгээний явц болон биеийн байдлынх нь талаар ярилцлаа.
-Сайн явж хүрсэн үү. Э.Энхбат начны биеийн байдал дээрдэж байна уу. Ямар эмчилгээ хийж байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Бид БНСУ-д ирээд 13 хонож байна. Одоогийн байдлаар биеийн байдал нь Монголд байснаасаа дээрдээгүй, ухаан ороогүй байгаа. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 2-ны оройноос хойш ухаан ороогүй гэсэн үг. Ухаангүй байдалтай сар болох гэж байна шүү дээ. Эмч нар чадах бүхнээ хийж, аминаас нь холуур байлгах гэж их л хичээж, зүтгэж байна. Сайхан мэдээ удахгүй дуулдах байх гэж итгэж, найдаж, хүлээж сууна.
Ухаангүй байдалтай сар болох гэж байна шүү дээ.
-Та нарын тусгаарлалтын хугацаа дууссан уу. Э.Энхбат начныг хэн сахиж байгаа вэ?
-Бидний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа маргааш (өнөөдөр) дуусна. Сэхээн амьдруулах тасагт байгаа учраас гаднаас хүн оруулахгүй гэсэн. Маш хүнд өвчтөн байдаг тасаг учраас сахиургүй байдаг. Монголоос хоёулаа ирсэн, энд нэг дүү маань байдаг. Бид нийлээд л сахих боломжтой болохоор нь сахина. Тусгаарлалтын хугацаагаа хурдан дуусгаад, ядаж эмнэлгийнх нь үүдэнд хүлээгээд сууж баймаар байна. Өдөр болгон ямар мэдээ дуулдах бол гэж айж, сандарсаар түгшүүртэй хэцүү байна.
-Онгоцоор давгүй яваад очсон уу?
-Олон хүндрэл гарсан. Онгоц газардахыг сэтгэл түгшин хүлээж, сандарсаар бид эмнэлэгт очсон. Өндөрт гарахаар даралт нь ихсэж, фульс нь өөрчлөгдсөн гээд нэлээд хүндрэл гарсан. Гэхдээ ямар ч байсан хүрээд ирсэн дээ.
-БНСУ-ын эмч нар юу гэж байна вэ. Ямар эмчилгээ хийж байгаа гэнэ вэ?
-Эмч нар “Ийм тохиолдол бараг анх удаа харж байна. Хүнийг ийм болтол нь зодно гэдэг” гээд толгой сэгсэрч байна лээ. Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн. Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байгаа гэсэн. Маш олон төрлийн эмчилгээ хийж байна гэсэн. Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн. Тийм учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна. Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн. Хар дарсан зүүд шиг маш аймшигтай өдөр, хоногууд өнгөрч байна. Хэрэв тэр өдөр л хүмүүстэй уулзаагүй байсан бол өнөөдөр эрүүл байж байх байсан шүү дээ. Гурван хүүхэд нь, аав, ээж, хань, ах, дүү нь амьдын тамд байна (уйлав).
Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн
-Зодуурын улмаас уушги нь бяцарч, устсан гэсэн үг юм уу. Өмнө нь ямар нэг суурь өвчтэй байсан уу?
-Цоо эрүүл хүн байсан шүү дээ. Эрүүл байсан тулдаа өнөөдөр амьд байна гэсэн. Эмч нар “Бие сайтай, өмнө нь эм, тариа хэрэглэж байгаагүй болохоор дархлаа сайтай байна. Хэрэв дархлаа муутай хүн байсан бол тэсэхгүй байсан” гэж байна лээ. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна.
-БНСУ-д очсоноос хойш Э.Энхбат начиныг хараагүй гэсэн үг юм байна тэ?
-Онгоцноос буугаад л бид тусгаарлалтын байр руу явсан. Харин Энхбатыг эмнэлэг рүү аваад явсан. Тэрнээс хойш уулзаагүй. Харин эмнэлгээс нь өдөр бүр хийж байгаа эмчилгээ болон царайг нь цахимаар харуулж байгаа. Ядаж цахимаар царайг нь харж байгаа болохоор сэтгэл тайван байна. Гэхдээ харах болгондоо зүрх шимширч, гол зурдаг. Саяхан л эрүүл саруул гэрийнхээ хойморт суугаад хоолоо идэж байсан шүү дээ. Хүүхдүүдээ эрхлүүлээд, аав, ээжтэйгээ зүв зүгээр утсаар яриад байж байсан гэж бодохоор л хэцүү юм.
-Н.Түвшинбаяр аваргыг цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгасан байна лээ. Түүний эхнэр Э.Энхбат начныг сахихаар БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн болов уу?
Эхнэр нь БНСУ-д ирсэн гэж байна лээ
-Тэдний зодоон юунаас болсон гэдгийг та хэд мэдсэн үү?
Хүний дургүйг хүргэж, түрүүлж зодоон эхлүүлэх хүн биш. Ямар ч хүнтэй эвтэй, сайхан харилцаатай байдаг. Залуу хүн найз, нөхөдтэйгөө наргиж, цэнгэх удаа байлгүй яах вэ. Архи огт уудаггүй гэж худлаа хэлэхгүй. Уух, уулзах хүмүүстэйгээ уулзаад тааруулаад л хэрэглэдэг.
Н.Түвшинбаяраас ганц ч удаа хариу нэхэж байгаагүй, нэг ч төгрөг авч үзээгүй
-Тэр хоёрыг үл ойлголцол, таарамжгүй харилцаа, өс хонзонгийн асуудлаас болж зодолдсон гэх яриа байгаа. Хэрэв тийм зүйл байгаа бол юу байж болох вэ?
-Мэдэхгүй. Ямар өс хонзон санана гэж. Н.Түвшинбаярыг хоёр ч удаа олимпод ороход нь бэлтгэл хангагч хийж, сэтгэл зүрх, бүх чадлаараа зүтгэсэн шүү дээ. Улсын заан болоход нь зодгоо тайлаад өгч л байлаа. Ингэлээ гэж өс санасан хэрэг үү. Арай ч үгүй байлгүй дээ. Н.Түвшинбаяраас ганц ч удаа хариу нэхэж байгаагүй, нэг ч төгрөг авч үзээгүй. Насан туршдаа баярлаж, талархаж явах ёстой найзыгаа ийм болгочихсон байна шүү дээ.
-Тэдний зодооныг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат эхлүүлсэн байж магад гэх мэдээлэл гараад байгаа?
-Д.Эрдэнэбат гэж хүнтэй та нар холбоо барьсан уу?
-Үгүй ээ. Тэр хүн зодоон болсон өдрөөс хойш усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Бид утас руу нь “Тантай хамт явсан Э.Энхбат Н.Түвшинбаярт зодуулаад үхэх сэхэхийн даваан дээр байна. Та хүн чанар байвал хурдан ир” гэж мессэж бичсэн. Ямар ч хариу өгөөгүй бөгөөд утсаа унтраагаад алга болсон.
-Мөн Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ гэж хүн Н.Түвшинбаяр, Э.Энхбат хоёрыг зодолдож байхад нь салгаагүйгээр барахгүй хаалгыг нь гаднаас нь түгжээд явсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Үгүй байх аа. С.Гал-Эрдэнэ бидэнд тийм зүйл хэлээгүй. Бидэнтэй байнга холбоо барьж, биеийг нь асууж байгаа. Н.Түвшинбаяр өөрөө л хаалгаа түгжиж байгаад зодсон байх гэж бодож байна.
-Мэдээлэл өгсөн та нарт баярлалаа. Эрүүл энх болоод эх орондоо хурдан ирэхийг хүсье.
-Баярлалаа. Нэг л өдөр “Ухаан орлоо” гэх сайхан мэдээ дуулдах байх гэж итгэж байна. Санаа зовж, тусласан Монголынхоо ард түмэнд баярлалаа.
| Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна |
|
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |