• Өнөөдөр 2025-05-02

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш дуусна

2023-06-17,   511

                2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт энэ пүрэв гарагт улс орон даяар эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 47 шалгалтын төвд зохион байгуулж буй бөгөөд хөдөө орон нутагт 23, нийслэлд 24 шалгалтын төвд шалгалтыг зохион байгуулж байна. ЭЕШ зургаадугаар сарын 15-нд англи хэл, түүхийн шалгалтаар эхэлж, зургаадугаар сарын 16-нд хими, газарзүй, нийгэм судлалын шалгалт, зургаадугаар сарын 17-нд биологи, математикийн шалгалтууд үргэлжилсэн.
 
ЭЕШ маргааш физик, орос хэл, монгол хэлний шалгалтуудыг зохион байгуулснаар дуусах юм.
 
Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлснээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч байгаа бол 3688  нь өмнөх оны төгсөгч юм.
 

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш дуусна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188