Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Нанзадын Болд нь 1985 онд гурван жилийн хугацаат цэргийн алба хаахаар татагдсан байлдагч Н.Болдын дүүдээ бичсэн захидлыг Хилийн цэргийн албан хаагчид 37 жилийн дараа олжээ.
Тодруулбал, байлдагч Н.Болд төрсөн дүү болох Н.Долгоржавт 1986 оны тавдугаар дугаар сарын 27-ны өдөр бичиж байсан захиаг цэргийн гал зуух засварлах явцад барилгын хананаас олж, захианы эзэнд хүлээлгэн өгсөн байна.
.jpg)
Сайн байна уу? Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ? Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ? Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу? Аав ээжийн бие сайн уу? ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА
1986 он 05 дугаар сарын 27
(Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос) гэж бичжээ.
Бид захидлын эзэн болох Н.Болдын дүү Н.Долгоржавтай холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрбээр Дундговь аймгийн Луус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилладаг ажээ.
-Танд хаягласан ахынх нь захидал олджээ. Захидлаа хүлээн авсан уу, та?
-Өчигдөр ахынхаа 37 жилийн өмнө бичсэн захидлыг албаныхнаас хүлээж авлаа. Миний ах гурван жилийн өвчний улмаас бурхан болсон. Ахтайгаа уулзсан юм шиг баярлаж, догдолж, огшиж хүлээн авлаа. Биднийг хайгаад, ахын минь бичсэн захидлыг хүргэж ирсэн хүмүүст талархаж байна. Миний ахын бичгийн хэв, бидэнд санаа зовдог үг, хэл нь яг мөн байна лээ.
-Ахаас тань хэр олон захиа ирж байсан бэ. Олон жилийн дараа олдсон захидал цэргийн ангиасаа гараагүй болж таарах нь?
-Тийм бололтой. Миний ах гурван жилийн цэргийн алба хаасан. Ахын минь бичсэн энэ захидал бидэнд ирж байгаагүй. Тэгэхээр ах минь явуулаагүй гэсэн үг. Эсвэл албаныханд өгөөд явуулж амжаагүй ч байж мэдэх юм. Ахын бичсэн цаг хугацаагаар хөөвөл тэр үед аавын минь бие тааруу, бидний шалгалт шүүлэг эхэлсэн цаг хугацаа байна лээ. Тйим учраас бид захидал бичээгүй удсан байх. Ах захидлаа “Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна” гэж эхлүүлсэн байгаа биз. Би ихэр юм.Тэгээд биднийг асууж, дээрээс нь хоёр дүүгийнхээ хичээл номыг асуусан байна лээ. Ер нь ахаас олон захиа ирж байсан. Бид ч ялгаагүй захиа бичиж, аав, ээжийнхээ үгийг дамжуулдаг байлаа. Тэр үед элэг бүтэн сайхан байжээ. Хамгийн жаргалтай, гэгээн үе минь бодогдоод сэтгэл хөвөлзөж байна.
-Ах тань чөлөөгөөр ирдэг байсан уу?
-Үгүй ээ, тэр үед цаг хэцүү байлаа шүү дээ. Аавынхаа амьдад ч ирж амжаагүй. Түүндээ их харамсаж явдаг байсан. Бие нь тааруу байхад ирж уулзах боломж байгаагүй. Тэгээд аавын буяны ажлаар чөлөөгөөр ирсэн. Миний ах чинь айлын хоёр дахь хүү. Бид эхээс наймуулаа байсан. Аав, ахыгаа алдсан бид өнөөдөр захидлыг нь уншаад уулзсан юм шиг санагдаж, баярлаж байна шүү. Захидлыг нь дуусгамааргүй, уншаад л баймаар байлаа. Тэр үед боломж байхгүй байсан учраас ахдаа захиа бичиж чадаагүй байх. Ахынхаа захиаг уншсан чинь “Ахдаа хурдан хурдан захидал бичиж байхгүй яав даа. Биднээс их захидал хүлээжээ” гэж харамсах сэтгэл төрж байна.
-Цэргийн албанаас ирээд нутагтаа амьдарсан уу, ах тань?
-Тийм ээ, миний ах Дундговь аймагтаа хувиараа ажиллаж, хөдөлмөрлөж, хөдөө аж ахуйн салбарт насаараа зүтгэсэн. Хоёр хүүхэдтэй, хүү, охин хоёр нь их сайн яваа. Эхнэр нь аймагтаа бий. Тэд минь ч гэсэн аавынхаа захидлыг сонсоод их баярлаж байна лээ. Та хэд санаж байвал миний ахын охин Б.Адъяа төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад улсын хэмжээнд анх удаагаа 100 хувийн гүйцэтгэлтэй өгсөн хоёр хүний нэг нь болж байсан. Тэгээд Дундговь аймгийнхаа захиргаанд гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг. Одоо БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан.

-Баярлалаа, та бүхэнд аз жаргал хүсье.
-Баярлалаа.
Захидлын эзэн болох Н.Болдын охин Б.Адъяагийн ярилцлагыг энд дарж уншаарай. Тэрбээр төрийн албаны шалгалтад тэнцээд манай сайтад аавынхаа тухай ингэж ярьж байсан юм. https://ergelt.mn/news/135/single/2417
| 37 жилийн дараа олдсон захианы эзэн Н.Долгоржав: Бурхны оронд одсон ахтайгаа уулзсан юм шиг л догдолж, баярлаж, огшлоо |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |