Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр болжээ. Уг хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. Мөн зургаан бөхийн барилдах эрхийг хасах шийдвэр гаргажээ.
1. МҮБХ-ны дүрэмд заасны дагуу тэргүүлэгчдийн хуралдааны ирцийг Хяналтын зөвлөл хянан үзэж, зарим тэргүүлэгчдийг дараагийн хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байвал чөлөөлөх,
2. 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн болон тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй, улсын харцага Ш.Уламбаярт МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
3. 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн барилдаанд өөрийн барилдаанаа орхин, хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдлийг санаатайгаар хийсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэнгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
4. 2023 оны тавдугаар сарын 20-ны өдрийн барилдаанд учраа бөхөө мөргөсөн Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасанг гэм буруугаа ухамсарлаж, тухайн барилдааны үеэр үзэгч олноос уучлал хүссэн байдал зэргийг харгалзан үзэж МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,
5. 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайгийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн нэг жилийн хугацаагаар хасах,
6. 2023 оны тавдугаар сарын 21-ний өдрийн барилдаанд учраа бөхөө цохьсон Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6, 7.6.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн хоёр жилийн хугацаагаар хасах,
7. 2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг 1,5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.
| Улсын харцага Ш.Уламбаяр тэргүүтэй зургаан бөхийн барилдах эрхийг хаслаа |
|
Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэрэгийн 104 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр боллоо
2026-07-17 13:22:12
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Алба хаагчдийн нийгмийн баталгааг хангаж, бүтээмжид тулгуурласан шударга үнэлгээ, хөгжил дэвшлийн тогтолцоог төлөвшүүлнэ
2026-07-17 13:16:22
Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба: Шинжилгээнд явуулсан 64 сорьцны нэгийнх нь хариу эцэслэн гараагүй байна
2026-07-17 13:07:54
Говийн аймгуудын нутгаар +34 хэм хүрч хална
2026-07-17 10:56:27
О.Эмүжин Азийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-07-17 10:44:00
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт болжээ
2026-07-17 10:05:56
Манай охидын баг, Макаогийн багийг 3:0-ийн харьцаатай хожлоо
2026-07-17 08:10:50
О.Живамэдмаань Азийн аваргын хүрэл медаль хүртлээ
2026-07-17 07:53:04
Шатарчид Европын цуврал тэмцээнд мордлоо
2026-07-17 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд баялаг төгс болно
2026-07-17 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 26 хэм дулаан байна
2026-07-17 06:00:00
ЦУОШГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-07-16 17:48:49
Монелийн замыг хааж, шинэчилнэ
2026-07-16 17:17:00
Шөнийн автобус дөрвөн чиглэлд 02:00 цаг хүртэл үйлчилж байна
2026-07-16 17:04:14
Мөнгө угаах гэмт хэрэг хоёр хувиар буурчээ
2026-07-16 12:02:01
ARA Festival-ийн үеэр зохион байгуулдаг “Glamour Concert” маргааш болно
2026-07-16 11:32:09
Наадмын өдрүүдэд 414 иргэнийг эрүүлжүүлэх байранд саатуулжээ
2026-07-16 11:26:30
АИ92 автобензиний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгджээ
2026-07-16 10:58:45
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногоос халуун ус хязгаарлах байршлууд
2026-07-16 10:01:04
2026-07-16 07:30:55
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн “Бэсрэг наадам” болж өндөрлөв
2026-07-16 07:23:10
Зүүн Азийн волейболын тэмцээн ирэх сард Монголд болно
2026-07-16 07:10:00
Өмнөд солонгосчууд ховор металлын судалгааны төвтэй танилцлаа
2026-07-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-16 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |