• Өнөөдөр 2024-04-30

Л.ЭНХ-АМГАЛАН: БИ О.СИЙЛЭГМААГ АЖЛААС НЬ ХАЛААГҮЙ

2023-05-24,   528

                       БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтэн О.Сийлэгмаагийн талаар мэдээлэл өглөө.
 
          Тэрбээр "Би О.Сийлэгмааг ажлаас халаагүй. Энэ хүний тухай сөрөг мэдээлэл гарч байсан нь үнэн. Би өчигдөр өөрт нь ч хэлсэн. О.Сийлэгмаа нь гадаадад сурч буй оюутнуудын төлбөрийн асуудлыг хариуцаж байсан мэргэжилтэн. Сийлэгмаа өөрөө надад хэлэхдээ "Би зарим компьютер, файлын мэдээллийг гэр рүүгээ авч явж ажиллахаас өөр аргагүй байсан. Учир нь олон цагаар ажилладаг. Мөн цагийн зөрүүтэй байсан. Зарим оюутнууд муу сурч сургуулиас гарах асуудал яригддаг байсан учир эцэг эхтэй нь ч шууд харьцах тохиолдол байсан. Үүнийг "Эцэг эхчүүдийг дуудаж байна. Дарамталж байна. Зүй бус харьцаж байна" гэсэн.
 
                 Мөн төв сервер дээр мэдээллүүд байгаа учир устсан, алга болсон зүйл байхгүй. Санаатайгаар устгасан асуудал огт байхгүй. Бүх мэдээлэл байгаа.Нийгмийн зүгээс төлбөрөө төлөхийг шаардаж байгаа. Хэдийгээр манай эхнэр журмын дагуу чөлөөлөгдсөн ч би эхнэрийнхээ зээлийг төлсөн. Гэтэл зарим хүмүүс "Чи бусдыгаа хөлдөө чирлээ. Журмынхаа дагуу чөлөөлөгдөж байхад хөлдөө чирлээ" гэж байна. Гэхдээ яахав энэ нь үлгэр дуурайлал. Шударга ёсны шаардлагыг хүлээж авах ёстой. Өнөөдрийн байдлаар буюу долоо хоногийн дотор 1.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна" гэв.

Л.ЭНХ-АМГАЛАН: БИ О.СИЙЛЭГМААГ АЖЛААС НЬ ХАЛААГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188