• Өнөөдөр 2024-03-28

Зэвсэгт хүчний 256-р анги байлдагчийнхаа сүйн ёслолыг зохион байгуулжээ

2023-06-02,   641

                 Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулжээ. Энэхүү өдөрлөгийн үеэр Баянхонгор аймгийн харьяат байлдагч Батсайханы Батхүлэг, түүний гэргий Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Хүчитбаатарын Болортунгалаг нарын сүй тавих ёслолыг анги хамт олноороо зохион байгуулж, дайчин болон бэрийнхээ аав ээж, ахан дүүсийг урьж нэгэн өдрийг баяр баясал, бахархал дүүрэн өнгөрүүлжээ.
Байлдагчийн сүй тавих ёслол зохион байгуулсан уг арга хэмжээ нь урд өмнө нь Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд болж байгаагүй, түүхэн үйл явдал болж байна. 
Тус ангийн захирагч, хурандаа Н.Гүрбадам:
 
           "Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан бид нэгэн гэр бүл билээ. Амжилтаа хамт хүртэж, алдаагаа ч цугтаа үүрдэг хамт олон. Нэгнийхээ баяр жаргал, зовлон гуниг бүрт ч ойрхон байхыг гэж хичээж явдаг нь өнөөдөр байлдагчийнхаа гэргийг хөөрхөн хүү Б.Тэнүүгэн болон өвөө, эмээгийнх нь хамт урьж, амьдралынх нь мартагдашгүй дурсамжийг нь хамтдаа бүтээлцэж байна. Ерөөл учрал бүрдсэн энэ сайхан өдөр хоёр сайхан хүүхэд маань хаан бугуйвчаар жаргал нэгтгэж, хатан сүйхээр заяа зангидлаа. Эрхэм байлдагч болон эх орны хөвгүүнтэй заяа холбосон үзэсгэлэнт бэрдээ баяр хүргэе" гэсэн юм.

Зэвсэгт хүчний 256-р анги байлдагчийнхаа сүйн ёслолыг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188