Дэлбэрэлтэд өртсөн долоон хүн амиа алдаж, 63 айл орох оронгүй, унах унаагүй, өмсөх хувцасгүй үлдсэн. Нүцгэн шахуу хүүхдээ тэврээд, гэрээсээ гарсан иргэд буудлын өрөөнд, түрээсийн байранд өдөр, хоногийг өнгөрөөж байна.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Харамсалтай нь, ослын улмаас орон сууц, автомашин шатаж, галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч газар дээрээ нас барж, 10 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн юм. Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд, Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад амьсгал хураасан байдаг. Тэгвэл өдгөө тус байрны оршин суугчдын нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.
Хэргийг эргэн сануулбал, "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Р-ийн 15.7 тонн байгалийн хий тээвэрлэж явсан автомашинтай Э.М-ийн унаж явсан “Ниссан Патрол” маркийн тээврийн хэрэгсэл шүргэлцсэний улмаас цистернээс газ алдагдан дэлбэрэлт болсон байдаг.
115 МӨРДӨГЧ ОСЛЫН ШАЛТГААНЫГ ОЛОХООР АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт Ажлын хэсэг байгуулаад байна. Тус Ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулж буй.
Эх сурвалж “Галын дүгнэлт бүрэн гарч дуусаагүй юм шиг байна лээ. 10 гаруй шинжээчийн дүгнэлтээр эцэслэн шийдэж, буруутай этгээдийг тогтооно. Найман шинжээчийн дүгнэлт гараад байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Одоогоор яллагдагчаар татагдсан хүн байхгүй” гэв.
Галд өртсөн орон сууцны оршин суугчидтай холбогдоход дараах тайлбарыг өгч байна.
“Эдү апарт” хотхоны оршин суугч Э "Манай байр ипотекийн зээлтэй байсан. Өөрөөр хэлбэл, зээлээр авсан учир даатгалын компаниар жил бүр даатгуулдаг байсан гэсэн үг. Манай байр “Хаан” даатгалд даатгуулсан байсан юм. Үнэлгээний компаниас хүмүүс ирээд, уулзаад явсан. Хачирхалтай нь, үнэлгээний газар болон даатгалын ажилтнууд “Обой, шал чинь шатаагүй байна” гээд үнэлгээгээ багасгаж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ хөө тортог болсон шүү дээ. Биднийг толбо болсон обойгоо угаагаад, шалаа зүлгээд амьдарч болно гэж байх шиг байна. Бид гэнэтийн осол, аваараас л урьдчилан сэргийлж, өчнөөн мөнгө төлж, орон сууцаа даатгаж байгаа шүү дээ. Гэтэл урдаас тийм зүйл яриад байж байгаа нь бухимдал төрүүлж байна. Улсаас бидэнд байрны түрээсийн мөнгө өгч байгаа. Есдүгээр сарын 30 гэхэд хугацаа дуусна. Одоогоор шатсан орон сууцыг нураах, эсвэл засварлах нь тодорхойгүй байна. Төр хурдан шийдэл гаргаасай л гэж хүсэх байна” гэсэн юм.
Мөн “Эдү апарт” хотхоны оршин суугч Д: Төртэй түрээсийн гэрээ хийсэн. Хүүхдүүд маань Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуульд явдаг учраас энэ хавьдаа байр түрээсэлсэн. Бид ирэх есдүгээр сар хүртэл түрээсийн байранд амьдрах гэрээ хийсэн. Хэрэв түрээсийн хугацаа дуусвал бид гудамжинд гарах нь. Иймд бидний асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна. Барилгыг нураах болон шинээр барих компанийн талаарх мэдээлэл, хэдий хэр хугацаанд ажил гүйцэтгэх талаарх мэдээллийг тухай бүрд нь авч баймаар байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өчигдөр 207 дугаар байрны оршин суугчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 10-нд захирамж гаргаж, барилга байгууламжийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг мэргэжлийн зөвлөх баг авч, нүүрсхүчлийн хий тухайн барилга байгууламжийн бетон арматурт хэрхэн нөлөөлсөн талаар лабораторийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлт барилгыг хүчитгэвэл арматур нь зэврэх магадлалтай гэж гарсан. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа барилгын холбоод руу газар хөдлөлтөд тэсвэртэйг шалгах, хүчитгэлийн тооцоог хийлгэх хүсэлт хүргүүлсэн ч харамсалтай нь өнгөрсөн хугацаанд нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй байна. Улсын онцгой комиссын дүгнэлтээр дээрх барилгад хүчитгэл болоод урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэхэд 10 тэрбум орчим төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан. Энэ асуудалтай холбогдуулан бид Барилгын хөгжлийн төвөөс тухайн барилгыг нурааж, дахин шинээр барих тооцооллыг хийлгэж үзэхэд, буулгах зардалд 2.6 тэрбум, дахин шинээр барих ажилд 10 тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гараад байна. Барилгыг буулгалгүй, хүчитгэл хийж засварлах, буулгаж шинээр барих хоёрт ижил зардал гарах учраас энэ асуудалд оршин суугчдын саналыг сонсож байна” гэв.
Харин НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны оршин суугчидтай бид гэрээ байгуулж, түрээсийн орон сууцанд хамруулсан. Ингэхдээ гэрээний хугацааг энэ оны есдүгээр сарын 30-ныг хүртэл байгуулсан. Улсын байцаагчийн дүгнэлт гарч барилгыг нурааж, шинээр барих шийдвэр гарвал бид дахин гэрээг сунгаж, барилга ашиглалтад ортол оршин суугчдыг түрээсийн орон сууцанд байлгах ажил үргэлжилнэ” гэлээ.
Харин бид осолд өртсөн “Дашваанжил” ХХК-ийн жолооч, БХЯ-ны Э.Мөнхнарантай холбогдох гэсэн боловч утас нь салгаатай байлаа. Эх сурвалжийн хэлж буйгаар “Э.Мөнхнаранг ажлаас нь түдгэлзүүлсэн. Яллагдагчаар татагдсан хүн байхгүй учраас энэ ослыг гаргасан хүмүүс сул чөлөөтэй амарч яваа. Орон сууцны оршин суугчид болон иргэд эд хөрөнгөөрөө хохирч, олон хүн амиа алдчихаад байхад “хэрэгтэн”-үүд нь сураггүй алга болсон. Энэ асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй” гэв.
| ГАЗЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН ОРОН СУУЦНЫ ОРШИН СУУГЧДЫН ТҮРЭЭСИЙН ХУГАЦАА ДУУСАХ ДӨХӨЖ, “ДАШВААНЖИЛ” КОМПАНИЙН ЖОЛООЧ, БХЯ-НЫ Э.МӨНХНАРАН НАР “АЛГА” БОЛЖЭЭ |
|
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |