• Өнөөдөр 2024-04-28

ГАЛ ГАРГАДАГ Б.ӨНӨРМААГИЙН ЖИМ...

2024-02-24,   2453

     ...Тэр нэгэн цагт мандаж явлаа. Улсын Ерөнхийлөгч нь, Шинжлэх ухааны академи нь шүтэн биширч, ховор эрдэмтэн илрүүлсэн гээд дэлхийд зарлах нь холгүй хөөрцөглөж байлаа. Нээн илрүүлсэн ховор эрдэмтэн нь өөрөөсөө гал гаргадаг “ид шид”-тэй Батмөнхийн Өнөрмаа гэх эмэгтэй билээ. 1990 оны үед мандаж, 1992 оноос хойш монголчуудын ой санамжнаас бага багаар бүдгэрсэн Б.Өнөрмаагийн тухай баримтыг удаан хайсны эцэст архиваас, төрөл, төрөгсдөөс нь олсноо уншигч танд хүргэж байна.   

Б.ӨНӨРМААГИЙН ГАЛ

     Б.Өнөрмаагийн гал гаргасан түүх ингэж эхэлжээ. 1990 оны дөрөвдүгээр сарын 8-ны 10:00 цаг. Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрээр дамжиж, Төв гал командад Найрамдлын районы V хороо, Өлгийн 15 дугаар гудамжинд гал гарсан тухай дуудлага иржээ. Уг хаяг нь Б.Өнөрмаагийн аав, ээжтэйгээ амьдарч байсан хашаа юм. Дуудлагын дагуу галын машин очиход гэрийн хойд талын туурга шатаж байсныг айлын эзэн өөрөө унтраасан байжээ. Гал бүрэн унтарсан учир галын машин тэр дороо буцсан байна. Галын шалтгаан нөхцөл тодорхойгүй байсан аж. Дуудлагаар явсан машиныг командын байранд дөнгөж орж ирэхэд өнөөх айлаас дахиад дуудлага иржээ. 11:00 цагийн үед очиход гэрийн зүүн талын хэсэг шатаж байсныг гэрийн эзэд мөн л унтраасан байжээ. Шалтгаан нөхцөл нь тодорхойгүй ч гал унтарсан учир галын машин дахиад буцсан байна. Ийм янзаар тэр өдөр Б.Өнөрмаагийнхаас галын 33 дуудлага ирснийг Төв архивт бүртгэн авчээ. Үүнээс хойш Б.Өнөрмаагийнхаас дараах дуудлагууд ирсэн байна. 

 Дөрөвдүгээр сарын 17. Амбаар дотор талаасаа шатлаа гэх дуудлага ирсэн ч гэрийн эзэд унтраасан, гал сөнөөгчид буцсан. Тэр өдөр мөн шуудай, хуйлаастай хар цаас булангаасаа шатлаа гэх гурван дуудлага ирсэн байна. 

Дөрөвдүгээр сарын 18. Өглөө 06:50 цагт цонхны хөшиг, үүдний амбаарт өлгөөтэй эмэгтэй хүний цув шатсан гэх гурван дуудлага иржээ. 

Дөрөвдүгээр сарын 19. Гялгар ууттай өөхөн тос, хананы цаас, хоёр ширхэг гитар шатлаа гэх гурван дуудлага ирсэн. 

Дөрөвдүгээр сарын 22. Хананд өлгөөтэй цув, хүүхдийн тэргэн дотор байсан дээл шатаж байна гэх хоёр дуудлага иржээ. 

Тавдугаар сарын 21. Зуны сууц бүхэлдээ шатаж, хажуу талын хашааны Дарьсүрэн гэх айлын амбаар шатсан гэх мэт нийтдээ галын 113 дуудлага ирснийг архивт бүртгэж, тэмдэглэжээ. 

Учир битүүлэг зүйлээс үүдэлтэйгээр гал гарсан учир албаныхан Л.Батмөнх гэж айлынхыг шалгаж эхэлжээ. Энэ үед 22 настай, охин Б.Өнөрмаа нь дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр  “Миний орж гарсан газар зүгээр байхад л шатаад байх юм. Сэтгэл хөдөлсөн, бухимдсан үед гал илүүтэй асаад байна. Өмнө нь ганц, хоёр удаа ингэж байсан ч одоогийнх шиг өдөр болгон давтагдаж байгаагүй. Гайхаад учраа олохгүй хэцүү байна” гэж мөрдөгчид ярьжээ.

Б.ӨНӨРМААГ ШУА-ИЙНХАН СУДАЛСАН НЬ 

    Цагдаагийн алба хаагчид Б.Өнөрмаагийн гаргасан галын учир шалтгааныг тодруулахаар Шинжлэх ухааны академид ханджээ. ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнгийнхэн Б.Өнөрмааг “ер бус”-ын хүн болохыг судалж, “илрүүлжээ”. Физик, техникийн хүрээлэнгийн мэргэжилтэн Дорж, Цэдэвсүрэн нар Б.Өнөрмаагийн хоёр гарынх нь биогүйдлийг хэмжихэд энгийн хүнийхээс 5-6 дахин илүү байсан гэнэ. Өнөрмаа ууртай байвал тэр өдөржин гал гардаг. Тогтуун, тайван байвал гал гардаггүй байж. Өнөрмаагийн биеэс био энерги хүчтэй цацагдаж, бөмбөгөн цахилгаан гарган шатагч материалтай урвалд орж, асаад байгааг шинжлэн тогтоосон байна. Тухайн үеийн МУИС-ийн Биофизикийн тэнхимийн эрхлэгч С.Дамдинсүрэн ч бөмбөгөн цахилгаанаас гал гарч болно гэдгийг баталсан учир монголчууд итгэж, Б.Өнөрмааг том, жижиггүй “шүтэж” эхэллээ. Өнөрмаагийн биеэс гал гардаг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон гэсэн үг л дээ. Ингээд улс даяар түүнд туслах хандивын аян зарлаж, 14 төрийн бус байгууллагаас их  бага хэмжээний мөнгө хандивласан байна. Мөн Өнөрмааг Анагаах ухааны их сургуульд урилгаар элсүүлжээ. Энэ цагаас Өнөрмаа монголчуудын дэлхийд гайхуулах ховор хүн болж, мандаж эхэлжээ. 

ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТАД Б.ӨНӨРМААГИЙН ААВЫН БИЧСЭН ЗАХИДАЛ

      1991 онд Б.Өнөрмаагийн аав Л.Батмөнх, ээж Д.Мягмар нар нь тухай үеийн Ерөнхийлөгч П.Очирбатад захидал бичиж, охиныхоо төлөө “тэмцжээ”. Захидлыг бүрэн эхээр нь хүргэвэл “Миний бие нь 1944 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Улс төрийн дээд боловсролтой, хүний бага эмч, жолооч мэргэжилтэй, МАХН, МҮЭ-ийн гишүүн. 1990 оны дөрөвдүгээр сарын 8-наас манай гэрийн энд, тэндээс гэнэт гал асаж, нийтдээ 71 удаа гал гарлаа. Гал гарах үед улсын гал команд байнга ажилласан. Уг гал нь манай охин Өнөрмаатай холбоотой гэсэн эцсийн дүгнэлт гарч, улмаар 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс гурван сар ажиглалт, шинжилгээ хийсний хүчинд био тогтой гэснээс өөр онцын дүгнэлт гаргаж чадсангүй. Тэгээд био тогийг цаашид хүн ардын сайн сайханд ашиглая гээд Өнөрмааг АУДЭС -д оруулах урилга өгсөн. Одоо охин минь онц сурч байна. Гал гарснаар найман ам бүл өмссөн хувцастайгаа үлдэж, гэр хашаа, байшин, эд хогшил, хувцсаа шатааж, 65 мянган төгрөгийн хохирол үзсэн. Даатгалаас найман мянган төгрөг, бусад байгууллага, ажлын газар, хамт олноос 20 мянган төгрөгийн тэтгэмж авч нийт 28 мянган төгрөгийн хохирол нөхөгджээ. Гэтэл яав. Гал дахин үргэлжилж 43 удаагийн гаралтаар 56 нэр төрлийн эд хогшил, хувцас шатаж, 8332 төгрөгийн хохирол дахин гарлаа. Цаашид хэдэн удаа шатаж, хэчнээн хохирол гарахыг хэлж мэдэхгүй байна. Охин маань одоогоор өмсөх хувцас дутмаг байгаа тул гэртээ байж, юмаа шатаагаад сууж байна даа. Өнгөрсөн жил галаас айж, цочиж хэлгүй болж байсан. Харин 1991 онд айхаа байж, бага галыг гараараа унтрааж, гал хаана гарч байна гэдгийг бага зэрэг мэдэрдэг болсон. Өнөрмаа хаана л байна, тэнд гал гарч, Өнөрмааг гэрээс гарсан тохиолдолд гэрт гал гарахаа зогсдог нь олон баримтаар нотлогдлоо. Шинжлэх ухааны байгууллага маань нэг хэсэг анхаараад сүүлийн үед хайхрахгүй болж, энэ өрх айлын аз мэдсэн хэрэг гэдэг боллоо гэж бодож байна. Миний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн үлгэр ирээд байна. Хөгжилтэй орнуудаас мэргэжилтэн урих юм уу, эсвэл судлах томоохон төвүүдэд явуулж болохгүй юу. Энэ хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын талаас анхаарч өгөөч. Ноднингоос хойш 117 удаагийн гал гаралтаар 73.3 мянган төгрөгийн хохирол бидэнд учирлаа. Миний буруутай үйл ажиллагаанаас болсон бол бидэнд бодох юм алга. Лайгаа эдлэх ёстой. Харин байгалийн ийм үзэгдлээс шалтгаалсан болохоор яах ёстой юм бэ. Энэ айлын амьдрал, ахуй хохироод л байх уу. Манай гэр бүлийнхэнд тохиолдсон гачигдал, зовлонг даван туулахад улсаас зохих ёсоор анхаарна гэдэгт итгэж байна.

      Өргөдөл гаргасан: Авто тээврийн 28 дугаар баазад диспетчер ажилтай Лхамжав овогтой Батмөнх, Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчин Даваадорж овогтой Мягмар, Анагаах ухааны их сургуулийн оюутан Батмөнх овогтой Өнөрмаа” гэж бичжээ. 

Б.ӨНӨРМААГ УЛСЫН ХАМГААЛАЛТАД АВЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ АНХААРЧ ЭХЭЛСЭН НЬ

   Б.Өнөрмаагийн аавын өргөдлийн дагуу Ерөнхийлөгч анхаарах үүрэг өгч, түүнд орон сууц олгох шийдвэр гаргажээ. Улмаар түүнд улсаас Баянзүрх дүүрэг, одоогийн Бөхийн Өргөөний баруун талын 22 дугаар байрт гурван өрөө орон сууц олгож, Б.Өнөрмаагийн биеийг улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарт даатгасан байна. Ингээд Өнөрмаа бүхэлдээ улсын хамгаалалтад орлоо. 

    Тэр бүү хэл, “Өнөрмааг гадаад руу сургуульд явуулж, шинжлэн судлуулах нэрээр алдаж болохгүй” гэх тушаал гаргаж, хяналтдаа байлгасан байна. Одоогийн үзмэрч, сошиал одууд шиг Б.Өнөрмаа алдартай болж, “Гал гаргадаг Өнөрмаа явж байна” гэвэл иргэд бүчиж аваад, тойрч зогсдог, улсын наадамд түрүүлсэн соёолонгоос хөлс хүртэж байгаа аятай байсан гэдгийг тухайн он цаг хугацаанд амьдарч байсан иргэд гэрчилнэ. Тухайн үед хэвлэлээр Өнөрмаагийн тухай өдөр, шөнөгүй бичиж, Монголын ард түмэнд баатар мэтээр, шинжлэх ухааны шинэ нээлтээр таниулсан байдаг. Тухайлбал, “Б.Өнөрмаа гэх эмэгтэй биеэсээ гал гаргаж, гайхамшиг бүтээж байна”, “Уснаас гарсан түймэр буюу Б.Өнөрмаагийн бүтээсэн гайхамшиг”, “Гал гаргадаг Өнөрмаагийн хүчийг шинжлэх ухаан баталлаа” зэрэг мэдээлэл нийтлэгдэж байжээ. 

МӨРДӨГЧ Д.БАТЖАРГАЛЫН ЧҮДЭНЗНИЙ ЗУРУУЛААС ОЛСОН СЭЖҮҮР 

    Ээлжит галын үзлэгээр очсон галын шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батжаргал Өнөрмаагийнхаас асаж дууссан хоёр ширхэг чүдэнзний зуруул олж, эд мөрийн баримтаар хураан авсан байна. Ахлах дэслэгч Д.Батжаргал:

-Эцэг, эх нь тамхи татдаггүй. Өнөрмаа өөрөө татдаггүй, гэрээс нь тамхины иш олдоогүй. Орон сууцанд учраас чүдэнз хэрэглэдэггүй. Өлгүүрт өлгөөтэй алчуур, унжсан хөшигт Өнөрмаа биеийн дунд, дээд хэсгээр хүрч байхад гал дандаа доод үзүүрээс эхэлж гарсан. Гал дандаа хүн байхгүй үед гардаг гэх зэрэгт эргэлзэж, Өнөрмаад үл итгэж эхэлжээ. Тэгээд түүнд хандан “Өнөрмаа минь тоглоомоо дуусгах болоогүй юу. Чиний тавьж байгаа жүжгийг бид мэдэж байгаа шүү. Хожмын өдөр өөрсдөд чинь гай болно. Чи ямар зорилгоор гал тавиад байгаа юм бэ. Зорилгоо хэлээд, үнэнээ ярь” гэж тулгажээ. 

Харин Б.Өнөрмаа “Та намайг хардаад байх хэрэггүй. Шинжлэх ухаан тогтоочихоод байхад та нар юу мэддэг юм бэ. Намайг ингэж гөрдсөнийхөө горыг та удахгүй амсах болно” хэмээн уурлаж, аавдаа хэлжээ. Түүний аав Л.Батмөнх Ерөнхийлөгч П.Очирбатад дахин өргөдөл бичиж, цагдаагийнхныг матсан байна. Тэрбээр “Цагдаагийнхан охин руу минь дайрч, гүтгэж, манай гэр бүл рүү давшилж, гутаан доромжилж байна. Охин минь сэтгэлээр унаж, дарамтан дунд түгшин амьдарч байна. Байгаль ертөнцийн ховор үзэгдлийг хайрлаж, хамгаалахын оронд доромжилж байгаа нь хаанахын ёс вэ. Манай гэр бүлийг хамгаалалтад авч, хамгаалж өгнө үү” гэсэн захидлыг хүргүүлсэн байна. Өргөдлийн дагуу тухайн үеийн ЕТГ-ын анхны дарга Ч.Дашдэмбэрэл Цагдаагийн дарга нарт хариуцлага тооцож, Өнөрмаагийн гэрээс сэжүүр олсон шинжээч Д.Батжаргалыг ажлаас нь халжээ. Мөн Гал командын дарга Н.Арслан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хууль хяналтынхандаа итгэдэггүй” хэмээн эгдүүцэж, ажлаа хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш Б.Өнөрмаагийн талаар хэн ч ам нээгээгүй юм гэнэ лээ.  

Б.ӨНӨРМАА БАРИГДЛАА 

    Улсын Ерөнхийлөгч нь, Шинжлэх ухааны академи нь Б.Өнөрмааг хүлээн зөвшөөрсөн тул гал хэсэгтээ намджээ. 1990 оны сүүлч хүртэл Өнөрмаатай холбоотой галын дуудлага багасч, нам жим болсон гэнэ. Үндсэндээ, онцгой, цагдаагийнхны чих, гар амарсан гэсэн үг л дээ. Харин 1991 оны дунд үеэс гал дахин гарч, сандаргаж эхэлжээ. Цагдаагийнхан энэ үед Б.Өнөрмааг нарийвчлан шалгаж эхэлсэн байна. Тэр бүү хэл “Өнөрмаа шатаад эхэллээ. Дахиад байр хэрэг болсон юм байх даа” гэх яриа хүртэл гаргаж байжээ. 

Өнөрмааг гэрт нь болон Сайд нарын II эмнэлэгт “хорьж”, гал гарах үед ажиглалт хийсэн байна. Туршилт, ажиглалт хийсэн албан хаагчид хяналтын камерын тусламжтайгаар түүний заль мэхийг барьж авчээ. Б.Өнөрмаа гутал дотроо задгай чүдэнз нууж, хүнгүй үед зурж байгаа нь илчлэгджээ. Мөн тэрбээр олон хоног хоригдож, чүдэнз нь дууссан тул уурласан ч гал гаргах “чадалгүй” болсноор хэргээ хүлээсэн байна. 

МОНГОЛЧУУДЫГ ХУУРСАН Б.ӨНӨРМААД ГУРВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО 

    Үнэндээ, Б.Өнөрмаа аавынхаа “захиалга”-аар гал гаргаж байснаас хүлээн зөвшөөрчээ. Түүний аав Л.Батмөнх ч охиндоо ийм арга заль зааж, даалгавар өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна лээ. Харин ээж нь тэдний хуйвалдааныг зогсоох гэж оролдсон ч чадаагүй гэнэ. Өнөрмаагийн гал гаргах “увдис” 1990 оны эхэн үеэс эхэлж, 1991 оны сүүлчээр илчлэгдсэн юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ШУА-ийг хуурсан Б.Өнөрмаад эрүүгийн хэрэг үүсгэж, сургуулиас нь хөөж, орон сууцыг нь хураан авч, шүүхээс 1992 оны нэгдүгээр сарын 11-нд гурван жилийн хорих ял оноожээ. Мөн Б.Өнөрмаагаас анхны сэжүүр илрүүлсэн шинжээч Д.Батжаргалыг ажилд нь буцаан томилох шийдвэр гарсан ч тэрээр 36 насандаа таалал төгссөн байжээ.

   Бөхийн Өргөөний хажуу талын 22 дугаар байранд Б.Өнөрмаагийн хөрш байсан эмэгтэй “Хэрэг илрэх үед Б.Өнөрмаа хамаг эд хогшлоо аваад нүүж байсныг нь харж байлаа. Ямар хурдан ачаад алга болсон гэж санана. Тэдний гуравдугаар давхрын гурван номерт, манайх дөрвөн номерт амьдардаг байсан” гэсэн юм. Архангай аймгийн Чулуут суманд амьдардаг түүний хамаатнуудын яриагаар тэр одооноос гурван жилийн өмнө гадаад руу явжээ. Б.Өнөрмаа тухайн үед хийсэн хэрэгтээ хариуцлагаахүлээж, хорих ангид хэдэн сар хоригдсон бөгөөд Ардын хувьсгалын 71 жилийн ойн Өршөөлд хамрагдан суллагдсан байна...

 

ГАЛ ГАРГАДАГ Б.ӨНӨРМААГИЙН ЖИМ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-30 00:09:31
    зочин: Дашцэрэн бол шунахайн сэдлээр Борнуур Жаргалантад ногоо тарьдаг чинээлэг хятад иргэнийг алсан хэрэгт 10 жил суусан.Харин нэг л мэдэхэд ховдгийн гай гахай хоншоорт Очирбат гэдэг үхээрийн сэгийн үзмэрч болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-26 01:58:39
    Хайран сайхан цагдаа залуу : Тэр цагдаа байсан шнжээч залуу л их харамсалтай юм даа. Дөнгөж 36 насандаа хогийн худалч залилагч гал гаргадаг Өнөрөө ч гэх шиг халтар малуудаас болж амьдрал нь орвонгоороо эргэж ажилгүй болж дарамлагдан хавчигдаж нас барсан болдоо. Анагаах ухааны акидем ийн ажилчид удирдлагууд хүртэл бүгд ичэж үхэцгээсэн биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 16:10:07
    Manai Shinljeh Uhaanii Akademiin unen nuur tsarai: Manai Shinjleh Uhaanii Akademi, Akademich tsoltonguudiin unen tsarai ni odoo ch ene heveereedordson uu gehees deerdeegui. Ter ued erunhiilugch baisan Ochirbat ni odoo akademich geed ard tumnii tatvariin 1 saya tugrug tsusalj baigaa. Ter ued Shinleh Uhaanii Akademiin erunhiilugch Chadraa ni Unurmaag id shidtei geed yarij baisniig harsan uzsen humuus olon bii shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 16:10:06
    Manai Shinljeh Uhaanii Akademiin unen nuur tsarai: Manai Shinjleh Uhaanii Akademi, Akademich tsoltonguudiin unen tsarai ni odoo ch ene heveereedordson uu gehees deerdeegui. Ter ued erunhiilugch baisan Ochirbat ni odoo akademich geed ard tumnii tatvariin 1 saya tugrug tsusalj baigaa. Ter ued Shinleh Uhaanii Akademiin erunhiilugch Chadraa ni Unurmaag id shidtei geed yarij baisniig harsan uzsen humuus olon bii shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 16:10:05
    Manai Shinljeh Uhaanii Akademiin unen nuur tsarai: Manai Shinjleh Uhaanii Akademi, Akademich tsoltonguudiin unen tsarai ni odoo ch ene heveereedordson uu gehees deerdeegui. Ter ued erunhiilugch baisan Ochirbat ni odoo akademich geed ard tumnii tatvariin 1 saya tugrug tsusalj baigaa. Ter ued Shinleh Uhaanii Akademiin erunhiilugch Chadraa ni Unurmaag id shidtei geed yarij baisniig harsan uzsen humuus olon bii shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 16:10:04
    Manai Shinljeh Uhaanii Akademiin unen nuur tsarai: Manai Shinjleh Uhaanii Akademi, Akademich tsoltonguudiin unen tsarai ni odoo ch ene heveereedordson uu gehees deerdeegui. Ter ued erunhiilugch baisan Ochirbat ni odoo akademich geed ard tumnii tatvariin 1 saya tugrug tsusalj baigaa. Ter ued Shinleh Uhaanii Akademiin erunhiilugch Chadraa ni Unurmaag id shidtei geed yarij baisniig harsan uzsen humuus olon bii shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 16:10:03
    Manai Shinljeh Uhaanii Akademiin unen nuur tsarai: Manai Shinjleh Uhaanii Akademi, Akademich tsoltonguudiin unen tsarai ni odoo ch ene heveereedordson uu gehees deerdeegui. Ter ued erunhiilugch baisan Ochirbat ni odoo akademich geed ard tumnii tatvariin 1 saya tugrug tsusalj baigaa. Ter ued Shinleh Uhaanii Akademiin erunhiilugch Chadraa ni Unurmaag id shidtei geed yarij baisniig harsan uzsen humuus olon bii shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 16:06:51
    зочин: Гахай хамарт Очирбатын онигоо их ш т. Үзмэрчтэй бсан, 90 саяын Гансүхэд хулхидуулсан, газрыг гадныханд ухуулах үндэс суурийг тавьсан гээд урт цуваа үүснэ дээ гахай хамарт газар дороос гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 09:42:32
    очирбат новш: Очирбат ерөнхийлөгч байсанд бид их харамч их доромжлргдсон!!! монгол улс ядуу байхда чадлаара анхны ерөнхийлөгчөө гэж хүндлээд орд харш шиг гоё сууц барьж өгсөнийг нулимаад нураагаад газрын зарсан байна шүү монголчууда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 00:35:51
    Basca Feiza: сайн байцгаана уу. Хамгийн харуусал, харамсал төрүүлдэг нь АЖЛААСАА ХАЛАГДСАН МӨРДӨГЧ, ТАЛИЙГЧ Д. БАТЖАРГАЛ ГЭХ ЗАЛУУ. ЦЭГЦ, ЧАНД ХАНДСАН НЬ ГАЛ КОМАНДЫН ГАЗРЫН ДАРГА АСАН, АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН Н. АРСЛАН. ТЭНЭГИЙН - МУЛГУУГИЙН - МУГУЙДЫН - МАНГАРЫН ДЭЭД НЬ ФИЗИК ТЕХНИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД. УХААНГҮЙН - СУВДАГИЙН - ШУНАЛЫН - ЗАЛЬХАЙН ТУЙЛ НЬ П. ОЧИРБАТ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-24 11:40:54
    Иргэн: Очирбат ерөнхийлөгч байхад үзмэрч Дашцэрэн, ерэн саяын Гансүх, гал гаргадаг Өнөрмаа мэтийн хүмүүс гарч ирж Очирбатаас байр,мөнгө авч мандаж байлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-24 11:36:19
    Үзэн ядагч: Хужаа очирбат үнэн хачин хүн. Бас үзмэрч дашцэрэн гэдэг хүнийг дэргэдээ авч сүүлдээ юу болёон бүү мэд. Онигоотой очирбат. Бас мангар шуналтай. Монголын ард түмнээс байр барьж өгсөн. Гэтэл газартай юутай хээтэй нь ЭМ СИ ЭС зараад өөрөө тэднийд ажилд лрчихсон байсан. Хөгийн пиздаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 23:52:59
    Иргэн: Очирбат хажуудаа үзмэрч Дашцэрэн гэдэгтэй байсан билүү кккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 19:15:40
    Зочин: Очирбат өөрийгөө боловсролтой гэж гайхуулаад байдаг мөртлөө мулгуу хүн юм биш үү? .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 09:38:46
    Энхбаатар Ариунболд: Ажлаасаа халагдаад сэтгэлээр унасандаа хөөрхий шатар тоглодог сайхан ах байсан анх хэргийн илрүүлчээд байхал ихл дарамтлуулсан
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188