Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг дахин цагдан хорьж болзошүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Н.Бямбацэцэгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Орхон аймагт ажиллаж, тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийн гэрт нэгжлэг хийж, санхүүгийн ноцтой баримт болон их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор шалгаж, 48 цагийн хугацаатай цагдан холрьж сулласан байна. Харин хууль хяналтын байгууллагаас дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, эд мөрийн баримтыг устгаж, гэрчтэй тохиролцож болзошгүй үндэслэлээр дахин цагдан хорих хүсэлт гаргаад байгаа гэнэ.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Эрдэнэт-Ус” дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит үйлдвэрийн захирал Д.Бүүвэйбаатар, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг нар гэр бүлийн хүмүүс. Тэдний гэрт мөрдөгчид ажиллаж, 700 сая төгрөг хураан авсан гэх мэдээлэл бий. Мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй учраас Н.Бямбацэцэгийг цагдан хорьсон юм байна лээ. Уг мөнгө нь Н.Бямбацэцэгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсаас шамшигдуулсан болон хахууль авсан байж болзошгүй мөнгө гэнэ лээ. Түүний нөхөр болох “Эрдэнэт-Ус” дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит үйлдвэрийн захирал Д.Бүүвэйбаатар мөнгөнд холбогдоогүй учраас хууль хяналтын байгууллагаас шалгаагүй гэсэн” гэв.

Н.Бямбацэцэг, Д.Бүүвэйбаатар нарын гэрээс 700 сая төгрөг хураан авсан байж болзошгүй мэдээллийг эх сурвалж өгөв. Тэгвэл бид Н.Бямбацэцэгийн нөхөр Д.Бүүвэйбаатартай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Таны эхнэрийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулж болох уу?
-Манай эхнэр Бямбацэцэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ хэдийнэ шалгаад, цагдан хориод суллачихсан. Дахиж цагдан хорих шаардлагагүй. Шалгагдаж байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мэдээлэл өгөхгүй гээд гарын үсэг зурчихсан.
-Гадуур шалгаж байгаа гэсэн үг үү?
-Ямартай ч эхнэрийг маань сулласан байгаа. Гадуур шалгах ч гэж дээ. Бараг л дуудаж мэдүүлэг, байцаалт авахгүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, шалгалтын ажиллагаа дууссан юм шиг байна лээ. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байлгүй дээ.
-Гэрээс тань 700 сая төгрөг олдсон гэдэг нь үнэн үү. Ямар учиртай мөнгө байсан юм бэ. Эх үүсвэрээ тайлбарлаж чадаж байгаа юу?
-Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ тийм их хэмжээний мөнгө юу гэж олдох билээ дээ. Энэ бол худлаа мэдээлэл шүү. Хууль хяналтын байгууллагаас анхааруулсан учраас нарийн, тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Эхнэр тань ажлаа хийж байгаа юу. Хэдэн оноос Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа вэ?
-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна гэх тайлбарыг өглөө.
Харин бид Н.Бямбацэцэгтэй холбогдож, энэ асуудлаар тодруулах гэсэн боловч утсаа салгасан байлаа.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйд үүрэгт ажлаас нь түр хугацаанд түдгэлзүүлжээ. Тэрбээр Орхон аймгийн ЗДТГ-т долоон жил ажилласан байна. Бид энэ талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай холбогдож, тодрууллаа.
С.Батжаргал “Гэрээс нь их хэмжээний мөнгө хураан авсан гэх Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гартал буюу гэм буруутай эсэх нь тогтоогдох хүртэл чөлөөлсөн. Хэрэв тэр хүн буруугүй нь тогтоогдвол буцаад ажилдаа орох боломжтой. Гэрээс нь 700 сая төгрөг хураан авсан эсэхийг мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллагаас яг ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Нууцын зэрэглэлтэй юм шиг байна лээ. Н.Бямбацэцэг нь ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар 2016 оноос хойш ажиллаж байсан” гэлээ.
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга асан Н.Бямбацэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг УИХ-ын гишүүн Д.Батлуттай ойрхон ажилладаг, түүнийг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхад нь санхүүг нь гол баздаг хүн нь байсан гэх мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, Д.Батлут 2016 онд Орхон аймгийн Засаг даргаар томилогдсоныхоо дараа Н.Бямбацэцэгийг ерөнхий санхүүчээрээ томилж байжээ.

Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Засаг даргаар 2016 онд томилогдсон байдаг. Тэр үед Н.Бямбацэцэгийг санхүүгийн хэлтсийн даргаар томилж байсан. Харин түүний нөхөр Д.Бүүвэйбаатарыг Эрдэнэт-Ус” дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит үйлдвэрийн захирлаар томилж байсан. Яах аргагүй Д.Батлутын үед албан тушаалд очсон хүмүүс. Сонгуульт ажилд нь хүртэл оролцож байсан юм билээ. Санхүүгийнх нь гол асуудлыг барьдаг байсан” гэлээ.
Гэрээс нь 700 сая төгрөг олдсон гэх Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга асан Н.Бямбацэцэгийн хөрөнгийг танилцуулъя. Тэрбээр 2021 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ гэр бүлийн жилийн орлого нь 73.5 сая төгрөг, өөрийнх нь жилийн орлого 42.3 сая төгрөг гэжээ.
Харин Н.Бямбацэцэг нь 238 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг хашаа байшинтай. Мөн 150 сая төгрөгөөр үнэлэгдэх "Ланд-200" автомашинтай гэж бүртгүүлжээ. Тэрбээр 27 сая төгрөгөөр үнэлэгдэх адуу-8, ямаа-20, хонь-30, үхэр-21-тэй. Өмчлөх эрхийн нэг газартай. Газрын үнэлгээ 10 сая төгрөг, 25 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 16 сая төгрөгийн авлагатай, 55 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна.
| Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийн гэрээс 700 сая төгрөг хураан авч, шалгаж байна |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |