Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах албанаас энэ салбарт өрнөсөн гуниг хурж, зүрх зүсэм, харуусал, харамсал дагуулсан үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. “Дүнжингарав”-ын дэлбэрэлтээр эхэлсэн 2024 он онцгойгийн аврагчдад хатуу жил байлаа. Энүүхэнд орших Эрдэнэт хотынхоо баяр наадамд зодоглохоор явсан залуухан улсын начин зуурдаар таалал төгсөж, тэртээд орших Эверестийн оргилд улсынхаа далбааг мандуулсан уулчид амиа алдсан нь монголчуудад хүнд “цохилт” боллоо. Авлига албан тушаалын хэрэгтнүүдийг сүр дуулиантайгаар шалгаж, эцэст нь хэрэг “замхарлаа”. Монголын шүүх хорино гэсэн хүнээ л хорьдог гэдгээ дахин дахин батлан харууллаа. Хорихын хүйтэн өрөөнд гар утасны хулгайн хэрэгт саатуулагдаж байсан 21-хэн настай залуу, УИХ-ын сонгуулиар ухуулагч, менежерээр ажиллаж байсан хүн амиа алдсан хар өдрүүдэд олон байлаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ “хасуулаад” байсан монголчуудыг Эрүүгийн хуулийн дөнгөнөөс салгах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу санаачилж, өргөн барилаа.

Монголчууд сонгох эрхээ эдэлж, хоёр ч сонгуулийн ард гарлаа. Ийм ч учраас олон баривчилгааг хууль хяналтын байгууллагынхан гүйцэтгэлээ. Үүнээс дуулиантайг нь онцолбол,
“Баян” хочит Р.Базарааг баривчилсан нь дуулиан тарьсан. Үлгэр, домог мэт нэр нь танигдсан “баян” Р.Базараа монголчуудын урд гав, дөнгөтэй гарч ирэв. Ингэхдээ энгийн дүрээр үзэгдэж, халаасандаа гараа хийчихээд, баавартай алхлаа. Тэгээд төд удалгүй суллагдаж, эцэст нь хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй өнөөдөрт хүрэв.
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн 100 сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдлоо. Хууль хяналтын байгууллагаас түүнийг баривчилж, 48 цагийн хугацаатай хорьсон байдаг. Ингээд Засгийн газрын хуралдаанаар түүнийг тэтгэвэрт гарах нас нь болсон гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлж, хэргийг нь шалгаж байна. АТГ-ын мөрдөгчид Л.Бямбасүрэнг хувь, хувьсгалын эмнэлгүүдээс их хэмжээний авлига авч, авсан авлигынхаа хариуд тухайн эмнэлгүүддээ өвчтөнийх нь тооноос давсан санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсныг илрүүлсэн байгаа юм.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийг 50 сая төгрөгийн хахууль авч байхад нь мөн л үйлдэл дээр нь барьж, хорьсон байдаг. Ингээд эрүүл мэндийн шалтгаанаар 30 хоногийн дараа суллаж, гадуур байцааж байна. Н.Одончимэг нь “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийг барих тендерт ялсан барилгын компанийн удирдлагуудаас удаа дараа хахууль авч байсан байх магадлалтай баримтууд олдсон. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, шалгаж байна.
УИХ-ын гишүүн асан, “Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай цагдан хорьж, хилийг хориг тавьснаар сулласан байдаг. Тодруулбал, түүнийг “Монполимет” групп Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд 65.0 сая ам.долларын зээлийг авч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн үзэж, баривчилсан билээ. Мөн Ц.Гарамжавын АНУ-д хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан эх үүсвэрийг шалгаж байгаа юм.

Хэдэн арван хүн хорвоогоос харамсал, харуусал тээгээд буцлаа. Улс даяараа эмгэнэн гашуудсан 10 “хэрэг”-ийг нэхэн сануулж байна.
-Эрдэнэт хотынхоо баяр наадамд зодоглохоор зорьж явсан улсын начин Ө.Батзул зам тээврийн ослоор амиа алдлаа.
-Эверестийн оргилд гарч, улсынхаа далбааг мандуулсан уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар амиа алдсан харамсалтай осол гарлаа. Уулчдын цогцсыг олсон ч Л.Пүрэвсүрэн агсны цогцсыг Эверестийн оргилд үлдээв.
-Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын даргаар ажиллаж байсан Б.Баянмөнх сонгуулийн үеэр бусдын гарт амиа алдлаа. Түүнийг сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан этгээд зодож, аминд нь хүрсэн байдаг. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Ундрам, гишүүн асан Л.Өнөрболорын ухуулагчаар ажиллаж байсан иргэд зуурдаар таалал төгслөө.
-Ой гарантай хүүхэд цэцэрлэг дээрээ амиа алдсан нь мөн л харуусал дагууллаа. Бяцхан хүү хоолондоо хахаж амиа алдсан ч шүүх шинжилгээгээр хатгаанаас болж амиа алдсан гэж гарав.
-Албан үүргээ гүйцэтгэж явсан онцгойгийн дөрвөн албан хаагч эх орныхоо төлөө амиа өглөө. “Дүнжингарав”-ын дэлбэрэлтээр гурван албан хаагч галд өртсөн бол “Миний сүлжээ” дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан албан хаагч угаартаж амиа алдав.
-Гар утасны хулгайн хэргээр шалгагдаж, хорих ангид саатуулагдаад байсан 21 настай залуу нас барлаа. Талийгаач эрүү шүүлтийн улмаас эрүүл мэнд асуудалтай болж, эцэст нь, нойр булчирхайн цочмог үрэвсэл гэсэн оношоор амиа алдсан. Талийгаачийг ухаангүй байх үед нь шүүхийн байгууллагынхан гавлаж, хүн ёсоор хандаагүй нь монголчуудын эгдүүцлийг төрүүлсэн юм.

Цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож эхэлсэн боловч эцэст нь сургуулийн багш сурагчаа зодож, танхайрлаа. Тодруулбал,
-Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож байгаа дүрс бичлэг цацагдлаа.
-Хан-Уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгийн туслах багш хүүхэд зодлоо.
- Архангай аймгийн хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн багш А.М сурагчаа зодож, танхайрч байгаа бичлэг цацагдав. Энэ мэт цэцэрлэг, сургуулийн багш нарын балмад “хэрэг”-үүд ил боллоо.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Эрүүгийн хуулийн 13.14 гэх заалтыг бүхэлд нь хасуулах хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барилаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ “хасуулаад” байгаа монголчуудыг дөнгөнөөс салгах эсэхийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Ямартай ч энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан нь оны онцлох үйл явдал болж байна.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт нь зөвхөн сэтгүүлчид гэлтгүй Монгол Улсын иргэн бүрд хамааралтай хуулийн заалт юм. Худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч Эрүүгийн хуулиар шийтгэж байгаа билээ.
| ОНЫ ОНЦЛОХ: АВРАГЧИД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АМИА ӨГЧ, СҮР ДУУЛИАНТАЙ БАРИВЧИЛГААНУУД СУРАГГҮЙ БОЛЖ, АРДЫН БАГШ ХҮЧИРХИЙЛЭГЧ, ЭРДЭНЭТ, ЭВЕРЕСТИЙГ ЗОРЬСОН ТАМИРЧИД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |