Жилийн жилд мөнгө тараасан улстөрчдийн хэрэг сөхөгддөг. Сүүлдээ ил цагаандаа гараад “Би хэдэн төгрөг тараасан юм. Ах, дүүдээ мөнгө барьж золгосон, энэ буруу юу” гэж томордог болсон. Төрийн түшээд, улстөрчдийн мөнгө тараадаг эрэн үе эхэлж байна. Тэд цагаан сар, баяр наадмын өдрүүдэд тойргоо усалж, сонгогчдынхоо саналыг “худалдаж авахын” тулд дэмжлэг нэрээр дугтуйтай мөнгө тараагаад эхэлдэг.
Өнгөрсөн онд гэхэд л хоёр ч гишүүн мөнгө тараасан “хэрэг”-т холбогдсон. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм уу, хэрэг үүсгэж шалгаагүй юм уу, бүү мэд. Ямартай ч тэд мөнгө тараасан хэрэгтээ гэм зэмгүй үлдэж, дараагийн “аялал”-даа гарах гэж байна.
Төрийн түшээд нарын хүндлэл төгрөгөөр хэмжигддэг болсон. Үүний бодит жишээ нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн “хэрэг”. Түүний мөнгө тарааж байгаа бичлэг өнгөрсөн жил ил болоход “Төрийн хишиг байна даа, түмэнд хүндэтгэл үзүүлэхдээ төгрөг өгсөн нь миний буруу юу” гээд хэвлэлийнхнийг тойруулчихаад даналзаж байсан. Түүгээр ч зогсохгүй “Тэр дугтуйд чинь их мөнгө байгаагүй 20 мянган төгрөг л байсан шүү дээ” гэж иргэдээ даапаалж байсан.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймагт ажиллаж байх үеэрээ ахмадуудад дугтуйтай мөнгө тарааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон. Энэ талаараа тэрбээр олон нийтэд тайлбар өгөхдөө “Би Сар шинийн баярын дараа тойрогтоо ажилласан. Энэ үеэр Хархорин суманд уулзалт хийж, уулзалтын дараа 5-6 ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн. Тэрийг Ардчилсан намын гишүүд бичиж аваад намайг мөнгө тараасан гэж бичсэн байна лээ. Би мөнгө тараагаагүй. Хууль зөрчөөгүй. Монгол ёсоор ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн явдал бий. Дугтуйтай мөнгийг нуугаад байх зүйл байхгүй. 20 мянган төгрөг байсан. Улс төрийн зорилгоор мөнгө тараана гэж байгаа бол мөнгө өгдөг асуудал байхгүй байх. Би олон нийтийн дунд өгсөн. Сумын дарга ахмад настнаа зааж өгөөд би өгсөн. Надад тараагаад байх их мөнгө ч байхгүй. Энэ бол УИХ-ын гишүүний тойрогтоо ажиллахад хийж болох зүйл. Намайг хуулийн байгууллагад өгөх нь өгнө л биз. Одоогоор намайг дуудаж шалгасан зүйл байхгүй” гээд хээв нэг тайлбар өгсөн.
Тойрог услах томилгоот ажилдаа явахаараа л дугтуйтай мөнгө тараадаг, тараасан мөнгийг нь ил болгохоор "Сөрөг хүчний гишүүд тэнд нь байж таарсан юм билээ" гээд ард түмнээ намын харьяаллаар гадуурхдаг үзэгдэл нийгэмд дасал болсны жишээ нь Д.Тогтохсүрэн болсон.
Уг нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь мөнгө тарааж, хүндэтгэл үзүүлэх биш. Улсдаа манлайлагч гэсэн нэгнээ миний өмнөөс бидний өмнөөс хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, бидний, миний амьдрах орчинг сайжруулаад ирээрэй гээд өөрийнхөө саналыг өгч төрд илгээдэг бие төлөөлөгч нь гишүүд шүү дээ. Гишүүн хүн олныхоо итгэлийг хүлээж хууль тогтоох дээд байгууллагад олонхынхоо эрх ашгийг хамгаалсан хууль санаачилж, баталж, хэлэлцүүлэх л үүрэгтэй. Гэтэл гишүүдийн үүрэг үндсэн зарчмаасаа хазааж, хальсаар ард түмний амьдралаас хол тасарч байгаа нь харагдаж байгаа юм, эндээс.
УИХ-ын гишүүн Д.Батлутыг хууль хяналтын байгууллагаас 20 мянган төгрөг тараасан хэргээр шалгаж эхлэх болсон талаар мэдээлэл цацагдаад намжсан. Тодруулбал, авлига, албан туушаалтай холбоотой өргөдөл, гомдлыг тойргийнх нь иргэдээс хууль хяналтын байгууллагад хүргүүлж, шалгуулахаар болсон гэх.

Эх сурвалжийн мэдээлснээр “УИХ-ын гишүүн Д.Батлут өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймгийн иргэдэд дугтуйдаа мөнгө тараасан. Тэрбээр сар шинийн мэнд дэвшүүлэх нэрийн дор иргэдэд хахууль өгч байгаа зураг нь баримтаар байгаа юм байна лээ. Мэндчилгээ дэвшүүлж байгаа нэрийн дор иргэд, сонгогч нартаа дугтуй дугтуйгаар нь мөнгө тараагаад гишүүд ч улаан цагаандаа гарч байна. Орхон аймагт чиглэсэн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт байхгүй хэрнэ мөнгө тарааж байгаа нь иргэдэд таалагддаггүй байна. Энэ бол иргэдийн сонголтыг эрх мэдэл, мөнгөөр худалдаж авах гэсэн бохир арга. Сонгууль болохын өмнөх жилүүдэд амьгүй гишүүд амь орж, тойргоо мөнгөөр усалж байна шүү дээ. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгах нь зүйтэй. Дээрээс нь мөнгө авсан иргэд буцааж өгөөд, хууль хяналтын байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Ядарсан иргэдээ доромжилж байна. Эсвэл хэдэн төгрөг тараасныг нь үнэн шударгаар хэлэх ёстой. Иргэд үүргээ биелүүлж, авлигын эсрэг дуугарах хэрэгтэй” гэсэн байдаг.
Уг мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Батлутын хууль бус үйлдлийг шалгаж эхэлсэн ч сураг алдарсан. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “УИХ-ын гишүүн Д.Батлут тойргийнхоо иргэд, сонгогчдод зурагт мэндчилгээ, өөрийнхөө хийсэн ажлын тайлан, 20 мянган төгрөг тараасан байна лээ. Хахууль өгч байгаа энэ үйлдлийг нь иргэд зургаар баримтжуулж авсан байсан. Энэ бол баримтгүй гүтгэлэг биш, баримттай хахууль маш ноцтой асуудал. Хууль хяналтын байгууллагынхан тойргийнхоо иргэдийг мөнгөөр хуурч, хахууль өгсөн гишүүдийг шалгаасай билээ. Засгийн газрын Шүүр ажиллагааг УИХ-ын гишүүдээс эхлүүлэх нь зүйтэй. Гишүүд нь авлига өгөөд, сандал суудлын төлөө одооноос бэлдэж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр хажуудах хүмүүсээс л ажиллагаагаа эхэлж, цэвэрлэх хэрэгтэй байна. Д.Батлут 20 мянган төгрөгөөр л өөртөө давуу байдал олгож байна” гэсэн байдаг.
Ардын намынхан тойргийнхоо гишүүдийг 20 мянган төгрөгөөр үнэлдэг бололтойдог. Ард түмэн ядуурлаа, ядуурлаа гэхэд гишүүдээс 20 мянган төгрөг хүлээтлээ, горьдтолоо амьдрал нь уруудчихаагүй л байлтай. Арч аатай, анхиатай төртэй сэн бол өнөөдөр ард түмэн гишүүдээ 20 мянган төгрөг авах хүртлээ уруудахааргүй байлаа Ардын намынхан сонгууль дөхөөд ирэхтэй зэрэгцээд, чихэр боов, түмпэн шанага, мөнгө төгрөг бариад гүйчихдэг түшээд нараасаа хэзээ салах вэ. Ард түмэнд 20 мянган төгрөг тараадаг гишүүдийн хэрэгт цэг тавихгүй бол шат ахих нь тодорхой. Тэдний хэрэг хэрхсэн бэ...
| ТОЙРГОО УСЛАЖ, МӨНГӨ ТАРААДАГ ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |