• Өнөөдөр 2024-04-29

ЭРХ БАРИГЧ НАМД 22 ЖИЛ ЭРХЭЛСЭН Н.ЭНХБОЛДЫН НОЦТОЙ БАРИМТУУД-II

2022-12-04,   1872

        Хэзээ мөдгүй хөлдөх аюултай хотод амьдарч байна, бид. Жил бүрийн өвөл, жавар ид тачигнах үеэр ярьдаг ганц сэдэв, түгшээдэг ганц аюул энэ болсон. Хэдийнэ “тэтгэвэр”-тээ гарчихсан станцуудыг төр хүчээр ажиллуулж байгаа. “Хөгшин” станцууд маань хэзээ ч “өнхрөөд” өгч магадгүй. Идэр есийн хүйтэнд ийм аюул тохиовол нийслэлчүүд хөлдөх аюулаас хаашаа ч зайлж чадахгүй. Тэгэхээр энэ сэдвийг ярихаас ч, түгшихээс ч өөр аргагүй юм. 
       
      Ардын намынхан болохоор “Аргална даа” л гээд байгаа. “Аргална” гэсээр 10 жил өнгөрлөө, ард иргэдийн айдас улам л нэмэгдэж байна. “Аргалж байгаа нь энэ” гээд дутуу эрчим хүчээ хойд хөршөөс нөхөж аваад, хуучин станцуудаа “аваар”-ын горимоор ажиллуулахаас өөр арга хэмжээ авсангүй. Энэ янзаараа хэдий болтол тэсэх вэ, тэс хөлдөх аюулаас хэзээ ангижрах вэ. 
 
Иймд, нэг санал байна. Нийтээрээ нүүрсний хулгайчийг хөөж байгаа шигээ нийслэлчүүдийг “хөлдөх” аюулд оруулсан “хэрэгтэн”-ийг хайж олбол яасан юм бэ. Өөрөөр бол, нийслэлд нэг ч станц нэмж бариагүйд хэн буруутай вэ, 10 гаруй жил яригдаад, ажил хэрэг болж чадаагүй шинэ станцын төслийг хэн гацаасан бэ, хэн хэрэгжүүлнэ гэчихээд “хулхидсан” бэ гэдгийг хайцгаавал ямар вэ. 
 
Эхний ээлжид, нийслэлчүүдийг хөлдөх аюулаас аврах ганц найдвар гэгддэг “Дулааны цахилгаан станц-V” төслийг ямар компани, яаж хэрэгжүүлэх ёстой байсан, тэр компанитай хэн хамааралтай байсныг танилцуулъя. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛДЫН ЭХНЭРИЙН ХАМААРАЛТАЙ "НЬЮ КОМ" ХХК НИЙСЛЭЛЧҮҮДЭД 1.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ШИНЭ СТАНЦ БАРЬЖ ӨГӨХӨӨР ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ГЭРЭЭЛЖ БАЙВ
 
      УИХ-ын гишүүн Н.Энхболдын эхнэр Д.Даваамаа өнгөрсөн 15 жил “Нью ком” ХХК-тай салшгүй холбоотой байж, салбар компаниудынх нь захирлаар ажиллаж ирсэн. Тодруулбал, Н.Энхболдын эхнэр Д.Даваамаа 2007 онд “Нью ком” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцдаг охин компани болох “Нью ком проперти” ХХК-ийн захирал болсон байдаг. Улмаар 2010 оноос “Нью ком” ХХК-ийн “Цэнгэг хүрээ” ХХК, “Харти” ХХК гэх хоёр компанийг нь нэмж удирдах болсон. Өөрөөр хэлбэл, Д.Даваамаа өнгөрсөн 15 жил “Нью ком” ХХК-ийн гурван охин компанийг удирдаж ирсэн юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд ч жил бүрийн ХОМ-тээ “Нью ком”-д 400 сая төгрөгийн өртэй” гэж мэдүүлж ирсэн байдаг. Чухамдаа УИХ-ын гишүүн Н.Энхболдыг ч, эхнэрийг нь ч “Нью ком” ХХК-аас салгаж ойлгох боломжгүй гэсэн үг. 
     Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Энхболдтой 15 жил холбоо, хамааралтай явж ирсэн “Нью ком” ХХК гурван жилийн өмнө нийслэлчүүд бидэнд “Дулааны цахилгаан станц-V”-ыг барьж өгөх ёстой байв. Гэвч тус компани хөрөнгө оруулалтгүй болсон шалтгаанаар гэрээгээ цуцалсан гэх. Улмаар Улаанбаатар хот шинэ станцтай болох боломж “салхинд” хийссэн байдаг. 
 
Эргэн сануулъя. Улаанбаатар хотыг шинэ станцтай болгох яриа улс төрийн хүрээнд 2009 онд анх гарч, улмаар 2011 оны есдүгээр сард Засгийн газраас “Дулааны цахилгаан станц-V” төслийг хэрэгжүүлэх компани хайж, сонгон шалгаруулалтыг зарлаж байв. Тухайн үед Н.Энхболд УИХ-ын дэд даргаар ажиллаж байлаа. Гэтэл тус сонгон шалгаруулалтад Н.Энхболдын эхнэрийн хамааралтай “Нью ком” ХХК-ийн Солонгос, Япон, Францтай хамтарсан охин компани болох “Фифт комбайн хийт энд пауэр плант” ХХК шалгарсан байдаг. Ингээд 2014 оны зургадугаар сард “Фифт комбайн хийт энд пауэр плант” ХХК нь “Дулааны цахилгаан станц-V” төслийг “Барих-Ашиглах-Шилжүүлэх” концессоор, 1.5 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр гурван жилийн хугацаанд барихаар Засгийн газартай гэрээ үзэглэж байв. Тэр байтугай, 2015 оны долдугаар сард “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай “Эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээгээ хүртэл байгуулж байлаа. 
    Ийнхүү Засгийн газар, “Фифт комбайн хийт энд пауэр плант” ХХК хооронд бүх гэрээ хийгдсэнээр, тус компани 2019 он гэхэд шинэ станцыг ашиглалтад хүлээлгэж өгөхөөр болсон. Нийслэлчүүд ч “хөгшин” станцуудынхаа нурууг амраах шинэ станцтай нь болох нь, хөлдөх аюулаас гэтлэх нь гэж хэрдээ л баярлаж, хөл хөөр болж байв.
 
      Гэтэл гэрээ зурагдсанаас хойш удалгүй “Фифт комбайн хийт энд пауэр плант” ХХК-ийн нэр дуулдахаа больж, аажимдаа сураг алдарсан. Хамгийн сүүлд, энэ оны тавдугаар сард Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх энэ төслийн талаар тайлбар хийж, “Дулааны цахилгаан станц-V” төслийн концессын гэрээ цуцлагдсан гэж мэдэгдсэн. Тодруулбал, Н.Тавинбэх “Концесс эзэмшигч нар гэрээнээсээ татгалзсан. Гэрээ байгуулах үедээ суурь судалгаануудыг дутуу хийсэн, зардал нэмэгдсэн, газрын асуудлаа шийдээгүй зэргээс болж алдаа гарсан. Мөн концесс эзэмшигч компанийн хамтарч байсан гадаадын компаниуд нь нүүрсээр ажилладаг станцад хөрөнгө оруулах боломжгүй гээд гарсан. Ингээд төсөл зогссон" гэж мэдэгдсэн. Ийм шалтгаануудаар энэ концесс хэрэгжих боломжгүй болсон” гэж мэдэгдсэн байдаг. Товчхондоо, Н.Тавинбэх “Хэрэгжүүлэгч компани нь замын дундаас буцаж, Засгийн газартай байгуулсан гэрээгээ цуцалсан” гэж тайлбарласан. 
 
    Нийслэлчүүд тэс хөлдөх аюулаас аврагдах боломжоос атгаад алдсан түүх товчхондоо ийм. Уг нь УИХ-ын гишүүн Н.Энхболдын эхнэрийн хамааралтай "Нью ком" ХХК аль 11 жилийн өмнө "Дулааны цахилгаан станц-V" төслийн хэрэгжүүлэгчээр шалгарч, найман жилийн өмнө гэрээгээ байгуулсан мөртөө замын дундаасаа буцсан гэхээр бид 11 жилийг хий алдчихсан байна. Харамсалтай нь, энэ алдагдсан жилийн хариуцлагыг хэн ч хэнээс ч нэхсэнгүй, хэн ч хариуцлага хүлээсэнгүй.
 

ЭРХ БАРИГЧ НАМД 22 ЖИЛ ЭРХЭЛСЭН Н.ЭНХБОЛДЫН НОЦТОЙ БАРИМТУУД-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 10:32:44
    unshigch: Tulhtai ner tsever uls turch mun lduu. Zarim neg ue ni ungusun ''Mie'' tenguud us sanaad bur yanz buriin yum bichih yumaa. Yasan duusdaggui us honzon be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-04 17:10:27
    zochin: boon schunaltan luivarchinguudiig neg burchlen schalgaj chuiten schorond chiij tamal
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-04 01:10:10
    Зочин: ГЭМГҮЙ ЦАРАЙЛСАН ХАМГИЙН МУУХАЙ НӨХӨР
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 16:46:08
    Del: мөнгөгүй болоод бариагүй шүү дээ хятадад 4-р цахилгаан станцийн хүчин чадалтай станцыг 500 сая доллараар баридаг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 16:46:07
    Del: мөнгөгүй болоод бариагүй шүү дээ хятадад 4-р цахилгаан станцийн хүчин чадалтай станцыг 500 сая доллараар баридаг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 16:46:06
    Del: мөнгөгүй болоод бариагүй шүү дээ хятадад 4-р цахилгаан станцийн хүчин чадалтай станцыг 500 сая доллараар баридаг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 16:46:03
    Del: мөнгөгүй болоод бариагүй шүү дээ хятадад 4-р цахилгаан станцийн хүчин чадалтай станцыг 500 сая доллараар баридаг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 16:46:00
    Del: мөнгөгүй болоод бариагүй шүү дээ хятадад 4-р цахилгаан станцийн хүчин чадалтай станцыг 500 сая доллараар баридаг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 16:46:00
    Del: мөнгөгүй болоод бариагүй шүү дээ хятадад 4-р цахилгаан станцийн хүчин чадалтай станцыг 500 сая доллараар баридаг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 16:45:57
    Del: мөнгөгүй болоод бариагүй шүү дээ хятадад 4-р цахилгаан станцийн хүчин чадалтай станцыг 500 сая доллараар баридаг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 16:45:57
    Del: мөнгөгүй болоод бариагүй шүү дээ хятадад 4-р цахилгаан станцийн хүчин чадалтай станцыг 500 сая доллараар баридаг юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 16:35:53
    төв: нүүрсний хулгайч нараа бичээч наад хүний авгай хүүхэд юу хийх нь хэнд хамаатай бн шантаажилж хэдэн бор пм авдаг байхда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 13:30:18
    erdene: gemgui tsarailsan,neg surhii amitan bolson hooson dur esgegch hulgaich. Biy biye goy tsollonoo tulgaitai gishuun ch geh shig,hamtarch hukgai hiihed l tulgatai bhdaa ******** gej.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188