УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг хорих руу ачигджээ. Хөгжлийн банкны хэрэгт унаж, хоёр жил дөнгөтэй явсан гишүүн асан ялаа эдэлж эхэлсэн гэнэ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт шалгагдаж, шүүхээс зургаан жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг хорих ангид “ууртай” байна гэнэ.
Өнгөрсөн хугацаанд түүнийг бүрэн эрх нь хамгаалж байсан ч эцэст нь бүдэрлээ. Давж заалдсан ч давж унасангүй, тэр.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг бусдаас их хэмжээний авлига авсан, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, шалгалтын явцад 2017 онд Хөгжлийн банкнаас “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг нь 21 сая ам.долларын зээл авахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг оролцож, туслалцаа үзүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, түүнийг яллагдагчаар татаж, эцэст нь шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон юм.

Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдүүлэгтээ “2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр АТГ-аас дуудсан. Надаас өмнө нь нэг ч удаа мэдүүлэг авалгүйгээр яллагдагчаар татах тогтоол танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд дуудсан цагт нь 10 гаруй удаа очиж, амаар болон бичгээр мэдүүлэг өгч ирсэн. 2022 оны арваннэгдүгээр сарын 3-ний өдөр хэргийн материалд гарын үсэг зурсан. Хууль хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар ч хамгаалалтгүйгээр, иргэний хувиар биелүүлээд явж байгаа. Сүрхий дарамтад оруулдаг юм билээ. Амаргүй цаг хугацаа байлаа. Дуудсан цагт нь очоод байдаг шаардах хуудас өгөөд байсныг манай өмгөөлөгч нар ч гайхаж байсан. Хуулийн байгууллагаас надад хоёр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нэгдүгээрт, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хоёрдугаарт “НВЦ” компанид давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзсэн.
Намайг хөрөнгө орлого нь 388 сая төгрөгөөр нэмэгдсэнийг тайлбарлаж чадахгүй байгаа гэж байна. Би үндсэндээ хувийн амьдралаа ярих болж байна. Сүүлдээ миний ах дүү, хамаатан садны хоорондын өр төлбөр, гэрээ сэлтийг хүртэл оруулж ирээд, миний төрсөн дүү, хүргэн хоёрыг татчихсан л явж байгаа. Миний хүргэнийг дарамтлаад, барьж хориод, нөгөөдөх нь сандарсандаа юу ч гэж ярьсан юм бүү мэд. Өчнөөн олон жил төрийн ажил хийчхээд юу ч үгүй хоосон царайлаад сууж байгаадаа ичиж байна.
“НВЦ”-ийн Ц.Баатарбилэг бид хоёрын тухайд, 1990 оноос найзалж байгаа. Мундаг бизнесмен гэж хардаг. Гэхдээ хэн хэнийхээ хувь, хувьсгалын ажилд оролцдоггүй зарчим байна. Монголын өндөгний хэрэглээг хангана гээд өөдрөг бизнес яриад явж байдаг найзууд. Найз нөхөд гэхээр л холбоод байвал Монгол чинь жижигхэн. Мөнгө төгрөг дамжуулсан гэж нэг юм яриад байгаа. Хоёр жолооч гэж яриад байгаа ч мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Олигарх болтлоо баяжчихаад ханаж цадахгүй, хүүхдээ хүртэл төрийн мөнгөөр гадаадад сургаж байгаа түмэн амьтан шүү дээ. Тэднийг нийгмээрээ харж байгаа. Мөрөөрөө яваа мань мэтийг боорлож байхын оронд тэр хүмүүсийг шалгасан нь зүйтэй болов уу гэж бодож байна. Би ШУА-ын эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. ЕТГ-ын газарт референт, Н.Багабандийн шатар туслах, сайд, орон нутгийн ИТХ-д хоёр удаа, УИХ-д хоёр удаа гээд төрийн бүх шатанд ажиллаж үзсэн хүн энэ УИХ-д надаас өөр байхгүй байх. Цаг хугацаа харуулах байх” гэсэн байдаг.
Ё.Баатарбилэг бол улс төрд улаан гэрэлд зогсож үзээгүй, ногоон гэрлээр нэвт явж ирсэн нэгэн. Товчхондоо, томчуудын туслах, зөвлөх хийж явсныхаа хүчинд төрд орж, томорсон “цүнхчид”-ийн анхдагч гэхэд харлуулсан болохгүй. Тухайлбал, тэр 2002 онд Ерөнхийлөгчийн тамгийн газарт референтээр ажилд орж, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийн дэргэд ирж байлаа. Гурван жилийн хойно Н.Багабанди бууж, Н.Энхбаяр Ерөнхийлөгч болоход Ё.Баатарбилэг түүний шадар туслах болж, 2009 он хүртэл дөрвөн жил дэргэд нь ажилласан. Улмаар Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс буумагц нь тэр тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд байсан Т.Бадамжунайгийн зөвлөх нь болж дэргэд нь очсон. Сонирхолтой нь, Ё.Баатарбилэг Т.Бадамжунайгийн зөвлөхөөр нэг жил ажиллаад шууд Архангай аймгийн Засаг дарга болж дэвшсэн. Тухайн үед “Т.Бадамжунай зөвлөхөө Архангайд дагуулж очоод Засаг даргын сэнтийд залчихлаа” гэх хэл ам гарч өчнөөн л гарч байлаа. Үнэндээ ч Ё.Баатарбилэг Т.Бадамжунай нар хоёулаа Архангай аймгийн Чулуут сумын уугуул буюу нэг нутгийн ах дүүс гэдгээрээ ойр дотно. Ийнхүү зөвлөхөөс Засаг дарга болж дэвшсэн Ё.Баатарбилэг 2012 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2016 онд УИХ-ын гишүүн болж байсан түүхтэй.
Архангай руу “хөтөлж” аваачаад аймгийн Засаг дарга болгож, улстөрд сойсон ах нь өдгөө “Шувуу” ажиллагаагаар шүүрүүлж ирээд, Ё.Баатарбилэгтэй мөр зэрэгцэн шалгагдаж байна. Өнгөрсөн хаврын дуулианы эзэн яах аргагүй ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай байсан. Түүнтэй зэрэгцэж, долгион булаацалдаж байсан дуулиан бол Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн шүүх хурал байсан юм.
Эцэст нь, Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэрэгт унаж, хорих ангийн умгар өрөө рүү ачигдлаа. Тэр хорих ялаа эдлээд, 24 хоножээ. Харин одоо Хөгжлийн банкны хэрэгт унасан бусад шүүгдэгчийн шийдвэр албажихыг л хүлээх үлдлээ.
| ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ УНАСАН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ё.БААТАРБИЛЭГ ХОРИХ АНГИД ЯЛАА ЭДЭЛЖ ЭХЭЛЖЭЭ |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |