• Өнөөдөр 2024-05-12

ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД НАР С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ХЭН ХЭНИЙГ ХАРДАЖ БАЙВ

2024-04-14,   3893

УЛС ТӨРД "МООД"-НООС ГАРДАГГҮЙ С.ЗОРИГИЙН ХЭРЭГ

     С.Зоригийн хэрэг гэдэг мөн ч хүчтэй "зэвсэг" юм. Сонгууль бүрийн шоу болдог энэ хэрэг ямар ч сурталчилгаа, амлалтаас илүү үнэд ордог хэвээр байна. Эрх баригч намынхан, тэдний дундаас улс төрд нөлөө бүхий хэдэн хүн "С.Зоригийн хэргийн захиалагч хэн бэ" гэдэг ганц асуултын хариултыг эргүүлж, тойруулж, хэн рүү л бол хэн рүү, яаж л бол яаж чихэж болдог гэдгийг харуулсаар 26 жилийг өнгөрүүлжээ. 26 жилийн турш улс улстөрчдийг "алалцуулж" заримыг нь унагаж, үлдсэнд нь ялалт авчирдаг энэ хэрэг моодноос гарах болоогүй байна. Гэхдээ ганц л гогцоо татахад "тайлагдаж" болох С.Зоригийн хэргийг энэ жилийн сонгуульд  дахин ашиглах нь мөн тодорхой боллоо. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийнхээ үеэр дээрх хэргийг чухалчилж, хэд хэдэн хүнийг энэ хэргийн тухай үнэнээ хэлэх байх гэдэгт итгэдэг, энэ бол улс төрийн аллага байсан хэмээн ярьсан. Тодруулбал, тэрбээр “Шүүх гэм буруутайг нь тооцоод Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлөөр суллагдчихсан. С.Зоригийн хэргийг хаахын тулд яагаад зохиомол хэрэг үүсгэчихсэн юм бэ гэдгийг Б.Хурц болон зарим прокуроруудыг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт итгэдэг. Би тэднийг огт буруутгадаггүй. Тэд “Мэдье, гүйцэтгэе” гэж байгаа хүмүүс. Х.Баттулга Ерөнхийлөгч ч гэсэн үнэнээ хэлэх байх. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа гардуулж өгөхдөө “С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад бүх зүйл надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг” хэмээсэн.

Ц.ЭЛБЭГДОРЖ Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ С.ЗОРИГИЙГ АЛСАН АЛУУРЧДЫГ ИВЭЭЛДЭЭ АВСАН ГЭВ

      Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнийг ярилцлаганд тайлбар хийж, С.Зоригийн хэрэгтэй холбоотой өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбэээр “С.Зоригийн аллагыг мөрдөгчид илрүүлсэн, хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээр байгаа. Чи нэг л өдөр шалгагдана. С.Зоригийг алсан хэргийг санаатай будилуулдаг, алуурчидтай хамсаатан болсон этгээдүүд үргэлж сандралтай байгаа. 26 жилийн өмнө юу болсныг бид яаж шалгуулсныг Монголын ардчилал юу туулсныг түүх гэрчилнэ. Коммунист аллагыг бидний эсрэг яаж ашиглаж ирснийг би мэднэ. Аллагын эзэн олдохгүй цөөн хоноход би Америкийн элчин сайдтай албан ёсоор уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчдийг ирүүлэхийг хүсэж байсан. Ажлын хэсгийг хаанаас байгуулж, хэн өөрчилж тараадгийг шүүгчид хэлнэ. Юун Ерөнхий сайд түүнд оролцох. Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай, тийм санаа ч төрөөгүй. Би энэ талаар хэзээ ч, хэнтэй ч ярихаасаа цааргалж байгаагүй. Сүүлд олон хүний дунд нээлттэй 2021 оны тавдугаар сарын 18-ны орой ClubHouse-д болсон дэлгэрэнгүй яриа миний цахим хуудсанд байгаа. Манай шүүхийн байгууллага чиний бодож байгаа шиг хямд, хялбархан хүмүүс биш. Тэд тусгайлан мэргэжлээрээ сурч, хууль барьж ажилладаг. Хуулийн мэргэжил өөрийн гэсэн онол арга зүй, дэс дараатай. Илэрсэн хэрэгтэй ҮАБЗ, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар дэлгэрэнгүй танилцсан. Бичлэг нь аудио болон цаасаар байгаа. Тэд мэднэ. Харин чи С.Зоригийг алсан хэргийг юу ч мэдэхгүй хөөрцөглөж, алуурчдыг нь ивээлдээ авсан. Нийгэм тэр чигтээ харж байгаа” гэсэн. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭР Х.БАТТУЛГЫГ С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ГАЦААДАГ ГАНЦ ХҮН БОЛГОСОН НЬ 

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээтэй олон нийтийн өмнө уулзсан. Түүнтэй уулзаж ирмэгцээ“Сүүлийн үед Б.Баасанцогт гэж хүн гарч ирсэн. Хэргүүдийг Б.Баасанцогт өөрийн компьютертээ хойшлуулахаар төлөвлөдөг байсан хэрэг илэрсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг ярина. Хэрвээ Б.Баасанцогт шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдвол том асуудал болж хувирна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх энэ асуудалд оролцсон байж болзошгүй асуудал бий” гэж мэдэгдсэн.

 Ингэж "С.Зоригийн хэрэг"-ийг Х.Баттулгатай амжилттай холбож чадсан. Товчхондоо, эхлээд өмгөөлөгч Б.Баасанцогтыг шүүгч нарыг амархан аргандаа оруулдаг, архидуулдаг, биеэ үнэлэгч зуучилж өгдөг гэж нийтэд илчлээд, дараа нь шүүгч нар Х.Баттулгаас хэнд хэдэн жилийн ял оноох тухайгаа асуудаг гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд нь мэдэгдээд, дараа нь Б.Баасанцогт нь шүүгч нарыг архидуулж, авлига өгөх замаар "С.Зоригийн хэрэг" тэргүүтэй улс төрийн томоохон хэргүүдийг гацаадаг байсан гэж Ерөнхий сайд нь өөрөө мэдэгдээд, эцэст нь Б.Баасанцогт бол ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн "гарын хүн", харин А.Гансүх бол Х.Баттулгын "гарын хүн" гэж нийтэд ойлгуулж, Ерөнхийлөгчийн нэг удаагийн сонгуулийг мөн С.Зоригийн хэргээр аргалсан байдаг. 

Н.АЛТАНХУЯГ:С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ СОНИРХОЛ ХЭНД Ч БАЙДАГГҮЙ 

        С.Зориг агсан бид хоёр нэг Засгийн газрын гишүүд байлаа. Талийгаач Дэд бүтцийн сайд, би Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд. 1998 оны тэр орой дуудагдан очиход талийгаачийн гэрт манай Засгийн газрын гишүүд бас бус олон хүн цугласан байв. Хэргийн газарт, гэрт нь тийм олон хүн замбараагүй орсон байхыг хараад гайхаж байлаа. Хэрэг гарах үед Ерөнхийлөгч байсан Н.Багабанди үргэлжлүүлэн долоон жил Ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Хожим Ц.Элбэгдорж бас найман жил Ерөнхийлөгчөөр ажилласан. Долоо, найман жил Төрийн тэргүүн байна гэдэг бол богино хугацаа биш. Ц.Элбэгдорж буухынхаа өмнө энэ хэргийг “Илрүүлж байна” гэж будилаан хутгаад, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт нь өөрөө шүүх хуралдаанаа даргалж хэдэн хүнийг хэрэгтэн болгосон ч тэр хүмүүс нь цагаадчихсан. Тэр ч байтугай хэрэг гарах үед Цагдаагийн даргаар ажиллаж байсан Мөрөн 2000 оны сонгуулиар “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж шоудаад УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Бас тэр үед Нийслэлийн Цагдаагийн дарга байсан Н.Ганболдыг хожим Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа АТГ-ын дарга болгосон. Одоо ч тэгээд алуулсных нь хохь, амьдынх нь зол болж цэцэг өргөж шоуддаг болж дээ, харамсмаар. Хэдий болтол хэдэн хүн энэ хэргийг илрүүлнэ, илрүүлж байна гэж шоудах юм бол. Энэ хэргийг үнэнээр нь илрүүлэх хүсэл анхнаасаа байгаагүй юм шиг, одоо ч байхгүй юм шиг байна” хэмээж байв.

С.ЗОРИГ АГСНЫ ГЭРЭЭС Э.БАТ-ҮҮЛИЙН МАЛГАЙ ОЛДСОН ГЭХ ДУУЛИАН БУЮУ Э.БАТ-ҮҮЛИЙГ ХАРДАХ ШАЛТГААН

        Э.Бат-Үүлийн С.Зоригийн хэрэгт холбогддог шалтгаан нь өнөөх цагаан цэнхэр малгай. С.Зориг агсны гэрээс Э.Бат-Үүлийн малгай олдсоноос болж 26 жил тэрбээр энэ хэрэгт нэр холбогдож яваа. Харин Э.Бат-Үүл энэ тухай тайлбарлахдаа ““Хэрэг гарсан шөнө би гэртээ хадам ээжтэйгээ хамт телевиз үзээд байж байтал тухайн үеийн Нийслэлийн цагдаагийн газрын дарга Н.Ганболд утсаар холбогдож, “С.Зориг бусдын гарт амиа алчихлаа, дараагийнх нь чамайг гэж байна. Би удахгүй очлоо, надаас өөр хүнд хаалгаа битгий тайлаарай” гэж хэлсэн. Төд удалгүй хүрч ирээд, “Чамайг хамгаалалтад авч байна” гэж хэлээд С.Зоригийн гэрт дагуулж очсон. Тэр үед хэргийн газрыг ямар ч хамгаалалтад аваагүй, маш олон хүн бужигнаж байсан. Би айж цочирдоод Ц.Элбэгдоржтой хамт хэргийн газраас гарахдаа өмсөж очсон цагаан цэнхэр өнгийн малгайгаа орхиод гарсан байсан. Хэргийн дараа намайг гэрчээр татаж анх удаа гэрчийн мэдүүлэг аваад малгайгаа мартаад гарсан гэдгийг прокуророос тогтоосон” хэмээсэн байдаг. Ингээд “С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн захиалагч Э.Бат-Үүл мөн үү” гэх асуулт 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл олны анхаарлыг татсан хэвээр байгаа. Тухайн үед буюу 2000 онд Э.Бат-Үүл “Ганц худагт” сар гаруй хугацаанд хоригдож байсан бол 2016 онд мөн дээрх хэрэгт сэжиглэгдэж 20 гаруй хоног хуулийнхантай зууралдсан байдаг. Харин 2021 онд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийг дахин шалгаж, мэдүүлэг авах ёстой гэж” мэдэгдсэн байдаг. Хэргийн маргааш нь тухайн үеийн Ерөнхийлөгч асан Н.Багабандийг буруутгаж байсан хүн цөөнгүй байдаг. 

ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦ, Э.БАТ-ҮҮЛ НАР С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ Ц.НЯМДОРЖИЙГ ХАРДАЖ БАЙВ

 

       ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж Засгийн газрын 100 дахь хоногийн ажлын танилцуулгын үеэр Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэргийн захиалагч хэмээж байсан. Харин түүний мэдэгдэлд Э.Бат-Үүл хариу мэдэгдэл хийхдээ “Ц.Нямдорж С.Зоригийн бүрэлгэсэн хэргийн захиалагч байж болзошгүй маягтай санаа бүхий зүйлүүдийг хэргийн хянан шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьж байсан явдлыг үндэслэлтэй юм болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл,  Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчтай холбоотой байж болзошгүй бодол төрөх боллоо. Ингэж үзэх гурван үндэслэл байна. Нэгдүгээрт, Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн. Ц.Нямдорж шиг удаан хугацаанд Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. Хууль зүйн сайд, УИХ-ын дарга байсан хүний хувьд Монгол улсад хэнбугай ч байсан хуулинд захирагдах ёстой гэдгийг сайн мэдэх ёстой. Хуулинд нийцэж ажиллах талаар сайн мэдэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ хүн сандраад, тэвдээд, самгардаад хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавьж байна. Хоёрдугаарт, Ц.Нямдоржийн хэлж ярьж байгаа зүйл нь үнэхээр галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм. Ямар ч логик, авцалдаагүй зүйл ярьж байна. Алуурчны үгийг өргөж авч ирээд ярьж байна. Энэ хүний сэтгэц зүгээр байгаа даа гэсэн сэжиг төрөх боллоо. Гуравдугаарт, Ц.Нямдорж энэ үйл ажиллагаагаа би хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа шааж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэж байгаагүй. Хүний эрхийг чангалахын төлөө ажилладаг байсан. Энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан" гэсэн юм. 

      Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц “С.Зоригийн хэргийн захиалагчийг хайх, илрүүлэх хэрэгт Ц.Нямдорж удаа дараа саад болж байна. Ц.Нямдоржийн ярьдаг хоёрхон сэдэв байдаг. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэр, хоёрдугаарт, С.Зоригийн хэрэг. Энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой. С.Зоригийн хэрэг Эрдэнэтээс гаралтай. С.Зоригийн хэрэгт ял авсан этгээдүүд Эрдэнэтийнх. Надад хардах асуудал их бий. С.Зоригийн хэрэгт Ц.Нямдоржийг шалгах ёстой. Яагаад энэ олон ажлын хэсгийг тараасан юм. Тэрбээр өөрөө энэ талаар хэлэхдээ “Миний гарын үсэг байхгүй “ гэдэг. Харин тэр нэг ч гарын үсэг зурахгүйгээр захирдаг хүн” хэмээн түүнийг хардаж байжээ.  

Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ ЦАГААТГАЖ, С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ЭЗЭНГҮЙДЭВ

 

   С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тодруулбал, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн амийг хөнөөсөн нь бүрэн тогтоогдоогүй хэмээн үзэж, уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Тэгвэл нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэрэгт буруутай хүн байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэрэгт буруутгагдаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараа цагаатгах тогтоол жилийн өмнө гарч байв.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД НАР С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ХЭН ХЭНИЙГ ХАРДАЖ БАЙВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 22:18:28
    Хошууч: Ойлгомжтой ЭЭЭЭЭЭ ЛЛЛЛЛЛ БББББББ ЭЭЭЭЭЭЭ ГГГГГГГГ ЭЭЭЭЭЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 08:30:38
    Ахмад: Булган гэж бузарын авгай мэдэж баыгаашиээ.....батүүлиин хэрэглээ...!!....алуурчид амьд сэрүүн тэжээгээд тэтгэгдээд яьж байна шүү дээ....!!?.....АН..МАН....адилхан....алуурчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 07:05:13
    Зочин: Энэ хэрэгт 1."-шук-н багш,оросынэрлийз Зориг бидний vгэнд орохгуй,Та нарын чиг зааврыг тоохгуй дураараа явах нь " гэж ану элчинд матагсад.2.ийм тохиолдолд алагдсан хун бидэнтэй тэрсэлдэхээ больдог гэсэн ану-н эся-н тусгай ажилтаны шийдвэр.3.отгонбилгийг буцааж тавих сонирхолтой махн-ы ашиг сонирхолын ийм 3 талт огтлолцол дээр энэ аллага болоод одоо ану маягийн олон аллагын схемээр .заавраар тоглолт явагдаж байгаа болой......иймд бусад нь жижигдэнэ.... .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 17:52:27
    S: ANYSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 14:40:17
    зочин: Элбэгдорж гэж нөхөр байна аа даа. Энэ нөхрийг шоронд суулга. Тодорхой хугацааны дараа энэ асуудал шийдэгдэнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 13:45:37
    Зочин: Элбэгээ л захиалж нэг бол өөрөө очиж алхаасч сийхгүй л гар лаа АЛУУРЧИН Элбэгээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 12:47:27
    1: Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 11:38:16
    S: SEXSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 23:52:35
    С.Эрдэнэ : Жамъяансэнгээ, Базаргүр гэж тэр үеийн эрүүн цагдаагийн алдартай хурандаа нар хэргийг шалгах ажлын хэсэгт томилогдож ажиллаад ердөө долоо хонож байхад нь дээрээс болиулж, эдгээр хурандаа нарыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Долоо хоногийн дотор хэд хэдэн зүйлийг тодорхой болгоод байсан гэж Базаргзүр хурандаа хожим хэвлэлд ярьсан байдаг. Базаргүр хурандаагаас яриа авчихдаг хэвлэл мэдээллийн байгууллага байдаггүй л юм байх даа. Хашир хурандаа их зүйл мэдэж байгаадаа. Яалтчгүй Элбэгдору энэ хэргийн захиалагч гэж боддог доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 23:32:31
    Далдыг харагч: Энэ аллага Элбэгдоржтой шууд холбоотой.....Да Ганболдыг 7 удаа элбэг лалар зүтгүүлсэн Багабанди да Ганболд хятад цустай эрлийз гэдгийн мэдэж байсан тул баталгаажуулаагүй,дараа нь Зориг агсан нэр дэвшиж бараагүй ерөнхий сайд болох тохироо бүрэлдсэн байсан тул энэ аллага болсон,дараа нь Наранцацралт агсан е сайд болоод бас учир бүдүүлгээр амиа алдсан энэ хоёр аллага Элбэг да.Ганболд нарын эрлийзүүдийн хийсэн аллага мөнөөс мөн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 22:36:14
    Зочин: Улиг болсон асуудлаа сонгуулийн өмнөх хар пиар болгож анхаарал хандуулах гэж ахин ахин гаргадаг хаа газрын улс төрийн жишэг юм дөө.Луйварчидтай луйварчидгүй хэзээ нэгэн цагт нүглийнхээ шийтгэлийг хүртэх л болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 22:06:10
    Зочин: Зоригийн хэрэгт АНхан хамгийн хамаатай,тэр дотроо Элбэгдорж,Бат-Үүл бүр их хамаатай,бараг энэ 2 алсан байх,тухайн үед нь тодорчихсон хэрэг байсан байхаа,хэн дарагдуулсан бэ гэдэг гол нь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 19:48:28
    Зочин: ЭЛБЭГДОРЖТОЙ ХОЛБООТОЙ МӨРӨН Ч БАС ХОЛБОГДОНО УЧИР НЬ АЖЛАА САЙН ХИЙГЭЭГҮЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 18:04:05
    Зочин: Анхнаасаа л бузар бөгсний хэрэг шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 15:46:25
    Шүг: Сайхан шаадаг пиздаа салга чөтгөр. Элбэгдоржтой хамт очисон гэж шаадаг юм. Гэтэл цаадахи нь ууланд явж байсан гэдэг. Энд л нэг юм байгаа юмдаа. Малгай!!! Малгай!!! Тэнд малгай!!!!?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 15:16:08
    Эх оронч: Элбэгдорж захиалагч болохоо өөрөө нотлоод байхад!!!... Аливаа улсын ерөнхий сайд гадаад орны элчингээс зөвөлгөө авах ёсгүй шүү дээ!! Тэгэхэд наад балай чинь манайхан илэрүүлж чадахгүй байх гаднаас тусламж авья гэж АНУ улсын элчинтэй онцгойлон уулзсан тухайгаа өөрөө батлаж байдаг.Зөвхөн энэ үйлдлээр нь ???!!!...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 13:56:13
    Ooo: Elbegiig erunhiilugch baihad ih uulzssan hun l baihda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 10:15:25
    S: SEXSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 08:42:43
    а: Элбэгдорж бараг нухуулцийн бишүү, тийм мэдээ зураг л харагдана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 08:33:19
    Зочин: ҮАБЗ-ийн хурлын талаар М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр дуугарахад энэ хэрэг нэг талдаа гарна. Ц.Элбэгдорж алсан бол энэ хоёр үг дуугар.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188