• Өнөөдөр 2024-05-07

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР “ЖАВХЛАНТ ОРД” ХХК-ААС ХАХУУЛЬ АВЧ, ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРЭГТЭЭ ЯЛ АВАХ УУ

       Энэ парламент түүхэндээ хамгийн олон “гэмт хэрэгтэн” орогнуулсан парламентаар тодрох нь тодорхой боллоо. Дөрөв алхах хөлгүй, дөрвөн “шүд” нь онгорхой парлемантаас Т.Аюурсайхан мөн ч олон “дүү” дагуулах бололтой. Түүний араас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар очих нь бараг л тодорхой болж байх шиг байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгаж, хууль хяналтын байгууллагаас шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлжээ. Эндээс харвал, Н.Наранбаатарын хэргийг прокурор л хэрэгсэхгүй болгочихгүй шүүхээр шийдэгдэх нь нэгэнт тодорхой болчихлоо. Нэгэн цагт, “нүүрсний хулгайч” гэж зарлагдаж, гишүүний бүрэн эрхээсээ бүдрэх нь холгүй “айж” байсан Н.Наранбаатар ямартай ч хуулийн байгууллагын байнгын үйлчлүүлэгч шиг байна.

Н.НАРАНБААТАР: АНХ УДААГАА ИЙМ ХЭРЭГТ ОРООЦОЛДОЖ БАЙГАА УЧРААС ЯАХ ЁСТОЙГОО МЭДЭХГҮЙ БАЙНА

          Хэрэг нь прокурорт шилжсэн учир бид УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай холбогдож, тодрууллаа.

-Танд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Энэ талаар та мэдсэн үү?

-Мэдээгүй байна аа. Хэвлэл дээрээс л ийм мэдээлэл олж уншлаа. Би хоёр, гурван удаа л АТГ-т очиж мэдүүлэг, тайлбар өгсөн. Хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа учраас би мэдээлэл өгч болохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулахгүй гээд гарын үсэн зуруулчихдаг юм байна лээ. Мөн хэрэгтэйгээ танилцаагүй байгаа учраас нарийн зүйлийг мэдэхгүй.

-Та үнэхээр эрх мэдлээ ашиглаад бусдад давуу байдал олгосон юм уу. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн шүү дээ?

-Тийм зүйл байхгүй ээ. Тийм боломж ч байхгүй шүү дээ. Хуулийн дагуу л үүрэгт ажлаа хийж байгаа. Би тойрогтоо ажиллаж байна. Манай нутагт харын зуд болоод хүндхэн нөхцөл байдалтай байна. Цас нь бага ч мал нь идэх өвсгүй, малчид хүнд байдалд байгаа учраас би УОК-т мэдээлэл хүргүүлээд байгаа.

-Мөн таныг “Жавхлант-Орд” гэх нүүрсний уурхай эздээс хахууль авсан гэх мэдээлэл бий. Энэ компаний удирдлагуудыг тантай холбоотойгоор цагдан хорьсон гэсэн шүү дээ.

-Би тэр хүмүүсийг танихгүй.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг санхүүжүүлдэг байж болзошгүй “Жавхлант-Орд” ХХК-ийн удирдлагуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Бүр тус компанийн ерөнхий санхүүч Б, нягтлан бодогч Ц нарыг цагдан хорьсон байдаг.

 “Жавхлант Орд” хятадын хөрөнгө оруулалттай компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Баян-Ундрага нүүрсний уурхайн төслийг хэрэгжүүлж, БНХАУ руу нүүрс гаргадаг билээ. Үйл ажиллагаагаа явуулахдаа УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэлийн компаниар хөрс хуулалтын ажлаа гүйцэтгүүлж, түүнийг санхүүжүүлдэг байж болзошгүй баримт мэдээлэл хууль хяналтын байгууллагынхны гарт ирсэн гэнэ. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын авлигын хэргийн зангилаа эндээс хөвөрдөж эхэлсэн учир тус компанийн удирдлагуудыг шалгаж байгаа гэх.

       Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Жавхлант Орд” компанийн санхүүч н.Байгалмаа, н.Цэнгэл нарыг цагдан хорьсон гэсэн. Мөн үүнээс гадна хятадын нэг иргэниг хамт саатуулсан сураг дуулдсан. Монголын талаас уг компанид хамгийн их оролцоотой байдаг хүмүүс нь энэ хоёр юм билээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын болон түүний дүү Н.Очгэрэлтэй хамтран мөнгө угаасан байж болзошгүй, нүүрсний хулгайн хэрэгт орооцолдох гол зангилаа үүнээс тайлагдах байх. Ямартай ч хууль хяналтын байгууллагынхан сэжүүр олсон учраас шалгаж байгаа. Компанийн дансны хуулга болон гэрээгээр нь олон зүйл ил болох юм билээ. “Жавхлант Орд” ХХК нь Н.Наранбаатарыг Өмнөговьд ажиллаж, амьдарч байхад нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн” гэлээ.

“Жавхлант Орд” компани нь БНХАУ-ын иргэн Liu Tao нэр дээр бүртгэлтэй бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Mengheqilu гэх хүн ажилладаг ажээ. Үүнээс гадна хувьцаа эзэмшигч нь  Маршаллын арлууд Улсын иргэн Profit Yield Limited гэж хүн байдаг. Тус компани нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймагт 2011 оноос олборлолтын ажлаа явуулж байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ирвэсийн нутаг болох Тос, Тосон Бумбын нуруутай залгаа орших Зангат ууланд нүүрс олборлодог юм.

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРГИЙН ЯЛЛАГДАГЧ УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫН БАРИМТ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Жавхлант Орд” компаниас гадна “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй хэрхэн хутгалдсан тухай баримт танилцуулъя. Уг баримтыг “Эргэлт” сэтгүүлд нийтэлсэн байдаг билээ.

        УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Нүүрний хулгай”-н хэргээр цагдан хоригдсон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын хэрэгтэй холбоотой байж болзошгүй сэжүүрүүд гарч ирсэн. Тодруулбал, Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахууны толгой компаниудын нэг “НИК” ХХК-ийг “Петровис-Ойл” ХХК-тай хамтран эзэмшдэг, эцсийн өмчлөгч, ерөнхий захирал нь. Харин “Петровис-Ойл” ХХК-ийг Швейцарын компани эзэмшдэг бөгөөд ерөнхий захирлаар нь Сэнгээгийн Энх-Амгалан гэх залуу ажиллаж байсан. Эндээс маш ноцтой сэжүүр гарч ирдэг. Тодруулбал, “Петровис-Ойл” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Сэнгээгийн Энх-Амгалан гэгч “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болох “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байгаа юм. С.Энх-Амгалан нь “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийг удирдаж байхдаа Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худагийн нүүрсний уурхайн олборлолтын гүйцэтгэгч болон “Оюутолгой” төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбатын бизнесийн хамтрагч С.Энх-Амгалан нь “Хишиг арвин индустриал” ХХК-тай шууд холбоотой явж ирсэн гэсэн. Гэтэл “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-т баривчлагдан, хоригдож буй. Энэ сэжүүрээр бол, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг АТГ-аас зарласан нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.

       УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эвт повер майнинг” ХХК-ийг эзэмшдэг. Эдгээр компани нь нүүрс тээвэрлэлтийн компани гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал, Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хос тамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-уудтай хамтран эзэмшдэг. “Энбо тайж транс” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 187 автомашинаар нүүрс тээвэрлэдэг байсан. Харин “Хос тамга групп” ХХК нь Хонконгийн “Аnda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд нүүрс угаах үйлдвэр барьж байгаа. “Оюут болор эрдэнэс” ХХК нь нүүрс угаах үйлдвэрээ барихдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэдэг байгаль орчны байгууллагуудын дүгнэлт гарч байсан ч удалгүй намжсан.

       Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж “Оюут болор эрдэнэс” ХХК-ийн хууль бус үйлдлийг хаацайлж байсан байж болзошгүй хардлага бий. Цаашилбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төрсөн дүү Н.Очгэрэлийнхээ “Өлзийт ойл” ХХК-ийн БНХАУ-аас худалдаж авсан нүүрс тээврийн автомашин, чиргүүл зэргийг “Ковид-19” цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байх үед Гашуунсухайт боомтоор албан тушаалаа ашиглан дараалалгүй оруулж ирсэн хэрэгт ч холбогдсон байдаг.

      Цаашилбал, Н.Наранбаатар жижиг “Тавантолгой” ХК-ийн хэрэгтэй ч холбогдоно. Тухайлбал, Н.Наранбаатар төр, нийгмийн хараа хяналт хаа хаанаа сул байх үед буюу 2004-2009 онд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил ажилласан. Хожим нь, 2016 онд Өмнөговь аймгийн Засаг дарга болмогцоо 10 жилийн ангийн найзуудыгаа “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүнээр тус тус томилон ажиллуулсан байдаг. Тухайлбал, Н.Наранбаатар 2016 онд 10 жилийн найз Сумъяаготовын Мөнхбаяр гэгчийг өөрийнхөө Уул уурхай, дэд бүтэц хариуцсан орлогчоор томилсон. Улмаар 2017 онд С.Мөнхбаярыг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож, 2019 он хүртэл хоёр жил ажиллуулсан. С.Мөнхбаяр нь био химич мэргэжилтэй, ЗӨСҮТ-д технологичоор ажиллаж байсан мөртөө ийнхүү Н.Наранбаатарын томилгоогоор “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар хоёр жил ажилласан.

       Мөн Н.Наранбаатар 2017 онд 10 жилийн найз Даргиагийн Батзоригийг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилж ажиллуулсан. Д.Батзориг нь Н.Наранбаатарыг 2020 онд УИХ-д нэр дэвших үед сонгуулийн менежерээр нь ажиллаж, ачийг нь хариулсан байдаг. Сонирхуулахад, Н.Наранбаатарын найз Д.Батзориг нь Өмнөговийн толгой баячуудын тоонд орж байгаа бөгөөд “Жамоторабэрү” ХХК нь Өмнөговьд “Dream Gobi”, Хөвсгөлд “Lake Forest”,  Тэрэлжид “Terelj Hills” гэх тансаг зэрэглэлийн цогцолбор жуулчны баазуудыг ажиллуулж буй юм. Товчхондоо, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар багын найзуудаараа дамжуулан “Тавантолгой” ХК-ийг эзэгнэж байсан нэгэн.

 


УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР “ЖАВХЛАНТ ОРД” ХХК-ААС ХАХУУЛЬ АВЧ, ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРЭГТЭЭ ЯЛ АВАХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 15:01:01
    Шоов: Хүн хогийг ах дүүстэй нь тэр шорондоо хийгээд хөрөнгийг нь хураагаад хэргийг нь дуусгаач ёмтой хөгийн лалардаа. Хүниы мөс байхгүй. Одоо ямар байсан яг тэр буурин дээрээ буунаа!. Гуйлгачин байсан бол гуйлгачин л байпаг нь хорвоогийн хууль
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-18 14:57:52
    Шоов: Хүн хогийг ар дүүстэй нв тэр шорондоо хийгээд хөрөнгийг нь хураагаад хэргийг нь дуусгаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 12:13:55
    S: DYRAA XNGNA80955877TAICHI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-03 10:49:25
    Өмнөговь газар шороо: Энэ халтар ухныг бушуу далд оруулаач. Ингээд ыайлгаад ыайдаг нь сонин.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-02 20:26:43
    иргэн: төрийн нэр барьж албан тушаалаараа хаацаалсан энэ мэт хулгайчуудыг бүх насаар нь хорьж бүх хөрөнгийг нь ах дүү хамаатан садантай нь хураадаг хууль баталмаар юи
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 13:50:21
    До: Баян улс ядуу ба гэдэг нь энэ мэтийн хулгайчууд их бгаагаа учир ард ттумэн улс орон ядуу ба . Энэ наранбаатар өшөө их хулгай луйвар бий шүү дээ гадны компанийг ч гадныхантай нийлж луйвардсан шүү шоронд орхоосоо айгаад их хуралд гарсан нөхөр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 13:50:15
    До: Баян улс ядуу ба гэдэг нь энэ мэтийн хулгайчууд их бгаагаа учир ард ттумэн улс орон ядуу ба . Энэ наранбаатар өшөө их хулгай луйвар бий шүү дээ гадны компанийг ч гадныхантай нийлж луйвардсан шүү шоронд орхоосоо айгаад их хуралд гарсан нөхөр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 21:30:36
    S: ANYSIN SEKSEER TAASHAALG80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 19:09:49
    иргэд: энэ нөхөр хулгайч юм бна Ажнай Батэрдэнэ Наранбахтар 2 ыг шоронд нь хийгээчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 19:09:48
    иргэд: энэ нөхөр хулгайч юм бна Ажнай Батэрдэнэ Наранбахтар 2 ыг шоронд нь хийгээчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 10:54:43
    S: SHAALGN ANYSIIN SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 09:56:35
    999: 100 ямааны бөгс долоосон ухна шиг халтар царайлсан хулгайч авилгачинд их юм бий. Өм/говийг идээд цөлмөөд дууссан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 09:39:01
    Кккк: Бушуу цааш нь далд оруул. Шлронд шомбойж байх хүний нэг яахын аргагүй мөн билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 07:35:04
    S: SEXSEER UILCHLI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188