“БАЛДОРЖ” шагналт анхны редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” наадмын хошой шагналт “Оюунлаг эргэлт медиа групп” ХХК-ийн дэргэдэх ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт, “ЭРГЭЛТ” сэтгүүлийн хамт олон шинэ оны босгон дээр шилдгүүдээ тодрууллаа. Улиран одож буй 2024 онд Монголын сэтгүүл зүйд мэргэжлийн мэдээллийн сайтын өнгө төрхийг бий болгох үйлсэд оюун санаа, мэдрэмж, эрэл хайгуул, зогсолтгүй хөдөлмөрөө дайчлан зүтгэж, улс төр, нийгмийг шуугиулж, уншигчдын таашаалд нийцсэн нийтлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлч, уран бүтээлчид 2024 оны шилдгүүд болсон юм.
Эргэлт.мн мэдээллийн сайтын "Шилдэг сэтгүүлч"-ээр Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга Б.Цогтбаяр, "Шилдэг залуу сэтгүүлч"-ээр Улс төр, мэдээллийн албаны дарга Б.Бадралмаа, "Шилдэг бүтээлийн эзэн"-ээр Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Д.Чанцалдулам, "Шилдэг ажилтан"-аар нягтлан бодогч Г.Ганцэцэг нарыг тодруулсан юм.
"Эрхлэгчийн нэрэмжит шагнал"-ыг гэрэл зурагчин М.Бат-Эрдэнэ хүртлээ. Мөн Соёл, урлагийн албаны Д.Бямбасүрэнд хоёр өрөө байрны урьдчилгаа төлбөр олгосон бол "Эргэлт.мн мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч"-ийн тэмдгийг спортын сэтгүүлч Н.Отгонбаатар, үйлчилгээний ажилтан Ц.Бямбадорж нарт гардуулав. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Хүндэт жуух" бичгээр зураглаач Х.Цэвээн, сэтгүүлч Н.Отгонбаатар нар шагнууллаа. Түүнчлэн "Хүндэт уншигчийн шагнал"-ыг сэтгүүлч Х.Доржпалам, Н.Отгонбаатар, Ц.Бямбадорж нарт гардуулсан юм. Эргэлт.мн мэдээллийн сайтын шилдгээр шалгарсан сэтгүүлчдийн бүтээлийг хүргэж байна.
Үгийн урыг ухааны цартай зөв хослуулан, цахим сайтын сэтгүүл зүйд нийтлэлийн жишгийг бүтээж, туурвиж байгаа Баатарцогтын Цогтбаяр Эргэлт.мн мэдээллийн сайтын “Шилдэг сэтгүүлч"-ээр тодорлоо. Сэтгүүлч Б.Цогтбаяр нь Эргэлт.мн мэдээллийн сайтын даацтай, уншууртай, баримттай “хадаас” нийтлэлүүдийн эзэн билээ. Тэрбээр Эргэлт.мн мэдээллийн сайтын "Шилдэг сэтгүүлч"-ээр гурав дахь удаагаа шалгарч байгаа юм. Түүний 2024 оны бүтээлээс танилцуулбал,
БИЕ НЬ ХАРЬД Ч, БИЗНЕС НЬ МОНГОЛД ЦЭЦЭГЛЭСЭЭР БУЙ ХАМГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ЭЛИТ ЭЛЧИН САЙДУУД цуврал
ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУДТАЙ ТАНИЛЦ
ХҮСЭЛ, ХОРЛОЛ, ХОРШИЛ, ХОРСОЛ, ХАЙР ТАВ
УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ цуврал
П.НАРАНБАЯР “СУРУГА МОНГОЛ”-ЫН ГАЗРЫН ДЭЭРМИЙН ДУУЛИАНТ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
МОНГОЛД ХАМГИЙН ТОМ ГАЗАРТАЙ ГАДААДЫН 15 КОМПАНИ
МОНГОЛЫН ШАТАХУУНЫ САЛБАРЫГ ГАРТАА АТГАСАН УЛСТӨРЧИДТЭЙ ТАНИЛЦ
НИЙСЛЭЛИЙН ЗАМ ЗАСВАР, БОРДЮР, ДАВС БОДИСНЫ ТЕНДЕРҮҮД НЭГ ГЭР БҮЛИЙН МЭДЛИЙНХ БОЛЖЭЭ, ХОТЫН ДАРГА АА
“ОЮУ ТОЛГОЙ”-ГООС “ТӨРСӨН” ТЭРБУМТНУУД цуврал
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ АРГАЛЬ, ЯНГИРЫН АНЧИД БОЛОН ТӨСВИЙН ТЕНДЕРЧДИЙН “МАФИ” БОЛЧИХЖЭЭ
ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД
ТӨРИЙН ТАЙЗНААС “ТАЯГДУУЛЖ” БУУСАН ААВ, ЭЭЖ, АХ НАРЫНХАА УГСААГ ЗАЛГАМЖИЛЖ НИТХ-Д НЭР ДЭВШИГЧИД
Х.НЯМБААТАРЫН ЭХЛҮҮЛСЭН “МАНАН”-ГИЙН ТЭМЦЛИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТӨГСГӨЛ
ГАНЦХАН ГРАММ НЬ 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХҮРЭХ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ОРДУУДЫН ЭЗЭД
АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД цуврал
ХОТЫН ГААЛИЙН ТОЛГОЙ БАЯН БАЙЦААГЧИД
ТӨРИЙН ЭМНЭЛГИЙН ТЭРБУМТАН ЗАХИРЛУУД
ХУВЬЧЛАЛААР ХӨЛЖИГСӨД цуврал
ЦЕГ-ААС “ТӨРСӨН” ТЭРБУМТНУУД цуврал
ЭНЭ ОНД ХАМГИЙН ОЛОН ХЯТАД АЖИЛЧИН ОРУУЛЖ ИРСЭН КОМПАНИУДЫН ЭЗЭД тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг бүтээл туурвихаас гадна “ЭРГЭЛТИЙН ЦАГ” мэдээллийн хөтөлбөрт эдийн засгийн гэмт хэргийн ноцтой баримтууд бүхий эрэн сурвалжлах нэвтрүүлгүүдийг цувралаар бэлтгэн олон нийтэд хүргэсэн тул ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр шалгарсан билээ.
Хичээл зүтгэлийг авьяас, мэдрэмжтэй зөв хослуулан, цахим сайтын сэтгүүл зүйд даацтай, уншууртай нийтлэлийг туурвиж буй Д.Чанцалдулам 2024 оны шилдэг бүтээлийн эзнээр шалгарсан юм. Сэтгүүлч Д.Чанцалдулам нь,
Д.ЦООДОЛ: ХӨГШИН БИД ХОЁРТ ОХИНТОЙГОО ХОРИХЫН ӨРӨӨНӨӨС ӨӨР ГАЗАР УУЛЗАХ ТАВИЛАН БИЙ БАЙХ АА
ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯРЫН ААВ, ЭЭЖ: БИД ХҮҮГЭЭ БОДООД ЗУРАГТ Ч ХАРЖ ЧАДАХГҮЙ СУУНА
SOS: ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН БӨӨРНИЙ ДИАЛИЗЫН АППАРАТАД ОРООД НАС БАРСАН ИРГЭН ДОХ-ТОЙ БАЙЖЭЭ цуврал
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, сурвалжилга, ярилцлага туурвихаас гадна “ЭРГЭЛТИЙН ЦАГ” мэдээллийн хөтөлбөрт даацтай ярилцлага, сурвалжилгуудыг цувралаар бэлтгэн олон нийтэд хүргэж, шилдэг бүтээлийн эзэн болсон байна.
Эргэлт.мн мэдээллийн сайтын Улс төр, мэдээллийн албаны сэтгүүлч Б.Бадралмаа 2024 оны "Шилдэг залуу сэтгүүлч" боллоо. Тэрбээр 2022 онд Эргэлт.мн мэдээллийн сайтын "Эрхлэгчийн нэрэмжит шагнал", 2023 онд Эргэлт.мн мэдээллийн сайтын "Шилдэг бүтээл"-ийн эзнээр тодорч байсан билээ. Сэтгүүлч Б.Бадралмаа нь,
МАН СОНГУУЛЬД ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭ БҮГДИЙГ НЬ ДЭВШҮҮЛНЭ
АМЛАЛТААР БЯЛУУРУУЛАГЧ НАМЫНХАН ОРДОНД СУУЖ, АРД ТҮМЭН ГУДАМЖИНДАА ҮЛДЭХ ЦАГ
ПАРЛАМЕНТЫН “ХЭЛ”-ГҮЙ ГИШҮҮД цуврал
УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ цуврал
ЗАСГИЙН ГАЗРАА ЦАРАЙ АЛДСАН УИХ
ДАРААЧИЙН “ШУДАРГА ТАВ” ХЭН БЭ
О.ШИНЭЗАЯА: "МЯНГАТЫН ОХИН" БИЧЛЭГЭЭР МИНЬ ОЛОН ХҮН НАМАЙГ ТАНЬДАГ БОЛСОН нэвтрүүлэг тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, ярилцлагууд туурвихаас гадна “ЭРГЭЛТИЙН ЦАГ” мэдээллийн хөтөлбөрт улс төрийн даацтай тоймууд тасралтгүй бэлтгэн үзэгчдэд хүргэж, 2024 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ” шагнал хүрсэн юм.
Эргэлт.мн мэдээллийн сайтын нягтлан бодогч Г.Ганцэцэгийн “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн үнэт зүйл, хөгжил манлайлал, шинэ сорилт бүрд чин сэтгэл, бүтээлч, цуцашгүй хөдөлмөрөө зориулж буй хэмжиж баршгүй хувь нэмрийг нь үнэлж, ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2024 оны “ШИЛДЭГ АЖИЛТАН” шагнал олгосон билээ.
Эргэлт.мн мэдээллийн сайтын зураглаач М.Бат-Эрдэнийн “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн чадварлаг, сэтгэлтэй, бүтээлч хамт олныг үргэлж түүчээлж, ажилдаа чин сэтгэлээ зориулсаар ирсэн хэмжиж баршгүй хувь нэмрийг нь үнэлж, 2024 оны “ЭРХЛЭГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-ыг олгосон байна.
Эргэлт.мн мэдээллийн сайтын Нийгэм, соёл урлагийн албаны сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн Эргэлт.мн мэдээллийн сайт, "Эргэлт сэтгүүл", “Эргэлтийн цаг” мэдээллийн хөтөлбөрийн нэр хүнд, үнэ цэн, хөгжил манлайлалд оюун санаа, чин сэтгэл, цуцашгүй хөдөлмөрөө зориулж ирсэн хэмжиж баршгүй хувь нэмрийг нь үнэлж, ХОЁР ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР олгосон билээ.

Нийслэлийн "Хүндэт жуух" бичгийг сэтгүүлч Н.Отгонбаатар, зураглаач Х.Цэвээн нарт гардуулсан бол Эргэлт.мн мэдээллийн сайтын үүсгэн байгуулагчийн тэмдгийг сэтгүүлч Н.Отгонбаатар, үйлчилгээний ажилтан Ц.Бямбадорж нарт гардуулсан юм.



| ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |