Ерөнхийлөгчийн улс төрд бойжуулсан хоёр “торгон цэрэг”-ийн нэг нь Засгийн газрыг, нөгөө нь УИХ-ыг удирдаж буй. Хэдийгээр У.Хүрэлсүх одоогийн улс төр дэх гол тоглогч мөн боловч хоёрдугаарх нь хэн байх вэ гэдэг өрсөлдөөн МАН дотор ид өрнөж байна. Үнэндээ түүний бойжуулсан 80-аад оныхны улс төрийн нүүдэл өрөг дээрээ эн тэнцчихсэн, хайнаа нь хагарах гээд өрсөлдөөн ид халуун дээрээ явна. Хайнаа хагарахад Ерөнхийлөгч тэдний хэнийг нь түших вэ гэдэг нь сонин. Нэг ёсондоо Ерөнхийлөгч хэнтэй бяраа нэгтгэх вэ гэдэг нь ирээдүйн улс төрийн зүг чиг болох тул ихээхэн анхаарал татаж байна.
Ерөнхийлөгч өнгөрсөн сонгуулийн үеэр намын эв нэгдлээ хадгалж үлдэхийн тулд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн хэнд нь давуу эрх олголгүй алтан дунджийг барьж ирсэн. Гэвч энэ байдал цаашид удаан үргэлжлэх боломжгүй. Улс төрийн түүхэнд хүч тэнцүү тоглогчид удаан хамтарсан түүхгүй гэдгийг олон дүрээс харж болно. Жишээ нь, нэгэн цагт Монголын “хаан” гэгдэж байсан Н.Энхбаярын тойрон хүрээлэгчид Сү.Батболдод дагаар орж байсан бол АН-д ноёрхлоо тогтоож байсан Ц.Элбэгдорж буйраа сэлгэж, Х.Баттулга эзэн сууж байсныг монголчууд мартах болоогүй. Хэн хэн нь намдаа хүчтэй байр суурьтай учраас намын гишүүдээ хоёр хуваахад хүргэсэн гашуун түүхтэй. Угтаа бол Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж, өрх тусгаарласан бол Х.Баттулга МоАХ-ыг сэргээж, АН-ыхныг сандаргасан. Энэ жишгээр, улстөрчдийн замналаар тооцвол У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гурвын ах дүүсийн найрамдалт харилцаа энэ хэвээр удаан үргэлжлэхгүйг хэн хэн нь мэдэж байгаа.
ЕРӨНХИЙ САЙДАД ИРСЭН САНУУЛГА

Улс төрөөс ангид юм шиг хэрнээ улстөрчдөд сануулга болох хэдэн хэдэн дуулиант асуудал сошиалд дэгдлээ, саяхан. Урлаг, соёлын гэгдэх хоёр ч залуугийн талаарх дуулиан цахим орчинд дэлгэгдэж, олны анхаарлыг татав. Тэдний нэг нь Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдоод удаагүй нэгэн бол нөгөө нь мөн л сонгуулиар түүний сурталчилгааны гол дүр байсан нэгэн. Тэдэнтэй холбогдох дуулиан тохиолдлоор олон нийтийн сүлжээгээр тараагүй гэх хардлага олны дунд байна. Өөрөөр хэлбэл, "Ерөнхий сайдад ирж байгаа улс төрийн эхний сануулга туслах, зөвлөхөөр нь дамжиж ирлээ" гэх бор шувуу Саарал ордноор нэг “нисэж” байна.
Бүр "Хамтарсан Засгийн газар байгуулсан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн гурван хүчний “эзэн” нь болчихсон мэт бяр нь амтагдаж эхэлсэн. Тэр тусмаа улс төрд эргэн ирсэн Х.Баттулгатай далдуур “гар барилцаж”, Засагт хамтрах тохироо хийсэн нь Ерөнхийлөгчийн дургүйг хүргэв бололтой. Энэ мэт зарчмын эсрэг зүйлсэд нь Ерөнхийлөгч тэр дор хариуг нь барьж эхэллээ” гэцгээх аж. Хэдий хамтарсан Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ толгойлж байгаа ч танхим доторх сайд нарын дийлэнх нь Ерөнхийлөгчийн франкцынхан. Засгийн газрын бодлого шийдвэрт Ерөнхийлөгч нөлөөтэй хэвээрээ бөгөөд дээрх яриа үнэн бол хазгай гишгэх л юм бол хэнд ч байсан дээрх мэтээр сануулгууд сэм илгээж байгаа бололтой.
УИХ-ЫН ДАРГАД ИРЖ БУЙ САНУУЛГА

Ерөнхийлөгч одоогийн УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай олон зүйлс дээр санаа нийлдгийг намын нөхөд нь ярьдаг. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар МАН-ын зорилго, бодлого, шийдвэр, төлөвлөгөөг Д.Амарбаясгалантай гаргасан гэх яриа ч бий. МАН болон Монголын улс төрийн гол агуулгыг “базалцсан” энэ харилцааг удаан үргэлжлүүлэх эсэх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сонголт. Угтаа бол улс төрийн гол хүчний “гал тогоо”-г арав гаруй жил барьсны дээр жижиг намуудыг МАН-д дагаар оруулах ажлыг гардаж хийсэн гэх автор түүнийх. Нөгөө талаараа улс төрд У.Хүрэлсүхийн үлдээсэн ажлыг хамгийн цэвэрхэн, дуулгавартай хийж ирсэн түүнийг Ерөнхийлөгч дэргэдээсээ тийм ч амар холдуулахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, тэдний хамтрал одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар үргэлжлэх ёстой. Үүний тулд л тэд удаан хамтарсан ч байж болох. Өөрөөр хэлбэл, УИХ-ын шинэ бүтцийн учрыг хэрхэн олж, зангидангаа Үндсэн хуульд хэл ам багатайхан "гар хүрэх" вэ гэдэг тэдний гол ажил болоод байна.
Ямартай ч Монголын улс төрд У.Хүрэлсүхийн “бойжуулсан” улстөрчид хэн нь гол дүр болохоо шийдэх рингэн дээр зогсож байна. Одоохондоо нэг нь хууль тогтоох дээд байгууллагыг нь, нөгөө нь Засгийн газрыг нь хариуцаж байгаа ч хэн нь жинхэнэ гол дүр болох нь цаг хугацааны асуудал болж үлдлээ.
| ХОЁРДУГААР ГОЛ ДҮР ХЭН БЭ |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |