Өнгөрсөн таван жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн ажил их олон боловч “автор” болгож, өмчлөөд авах ажил тун ховор доо. “Алсын хараа-2050”, “5Ш ажиллагаа”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хурдтай хөгжлийн зориг” энэ бүгд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн ажил мөн. Гэвч үр шимийг одоог хүртэл бид хараахан хүртэж чадаагүй яваа. Хүртэж чадах эсэх нь ч эргэлзээтэй.
Уг нь түүний эцсийн зорилго “Шинэ 30 жил”-ийг үзэх...
Ерөөс үе үеийн Ерөнхий сайд нар Засгийн газрыг толгойлохдоо сайн, муугаараа дуудуулсан ч өөрийн автор болох ажлуудыг эхлүүлж, монголын төрд суусан үүргээ гүйцэтгэсэн. Яг л ийм хүсэл зорилгоо гүйцэлдүүлийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон ажлын үзүүрээс барьж, эргэж буцсаар өнөөдрийг хүрлээ. Тэр зорилгодоо хүрэхийн тулд парламентад суудалтай намуудтай нэг “хөнжилд” орж нэг үзсэн. Гарч нэг үзэх биз. Одоо түүнд хоёр хүсэл бий...
ХАЛЗАНБҮРЭГТЭЙН ТӨСЛИЙГ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЭХЛҮҮЛЭХ ҮҮ
Нэгдүгээрт, сүүлийн үед олны анхааралд орж, дуулиан дэгдээж байгаа гол асуудал Ховд аймгийн Мянгат суманд орших газрын ховор элемэнтэд Халзан бүрэгтэйн орд. Засгийн газар энэ төслийг эхлүүлэх үү гэдэг нь гол сэдэв болоод байна. Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хувьд Халзан бүрэгтэйн төслийг зогсолтгүйгээр зүтгүүлэх саналтай байгаагаа ил цагаан илэрхийлсэн. Нэг ёсондоо галыг нь хамтарсан Засгийн газарт багтсан АН-ын сайд “үүрэх” ч, нэрийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүртнэ. Халзан бүрэгтэйн төслийг Л.Оюун-Эрдэнэ аль таван жилийн өмнөөс шохоорхож эхэлсэн. Тиймээс хамгийн ойрын хүнээ Засаг даргад, “тооноор” оруулж томилсон байж ч мэдэх юм.
Өөрөөр хэлбэл, Э.Болормаагийн энэ ярианаас “Халзан бүрэгтэйн ордыг стратегийн орд болгочихвол төр “сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамтраад хэл амгүй ашиглах боломжтой” гэсэн санаа ойлгогдож байгаа биз. Тэгвэл томоохон ордуудыг стратегийн орд болгож, төр тэндээс хувь эзэмшиж, эзэмшил хувьд ногдох ашгаа Үндэсний баялагийн санд хуримтлуулж баяжих боломжтой гэдэг санааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд гаргаж, бүр хууль болгож баталсан. Тэгэхээр Халзан бүрэгтэйг стратегийн орд болгож, тэндээс төр хувь эзэмшиж, ашиг хүртэх тухай ярьж байгаа Э.Болормаагийн санаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөл хоёр яг мөргөж байгаа юм.
НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ НЭЭХ ЭЦСИЙН ЗОРИЛГО ХЭНД БАЙНА ВЭ
Хоёрдугаарт, Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн урд хилээр автозам байгуулж, Нарансэвстэйн боомтыг сэргээх ажил өрнөж эхэлсэн. Энэ ажлыг хамтарсан Засгийн газар гардаж хийхээр төлөвлөгөө гаргасан гэх “бор шувуу” Саарал ордноо нисэх болсон. Байгалийн нэн ховор мазаалай, хавтгай, тахь, цоохор ирвэс, аргаль зэрэг амьтад оршин байдаг гэгддэг энэ газарт нэг амьд амьтан байхгүй, оршин тогтнох боломжгүй гэдэг ойлголтыг иргэдэд өгөх ажиллагаа өрнөөд эхэлсэн нь ч нууц биш. Нарансэвстэйн боомтыг нээх талаарх анхны ажлыг нь УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар эхлүүлсэн гэгдэж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа л Говийн их дархан цаазат газрын ан, амьтдыг “намнах”-аар санаархаж, Нарансэвстэйн боомтыг сэргээх ажлыг хөөцөлдөж ирсэн. Тэрбээр өнгөрсөн 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Нарансэвстэйн боомтыг дахин нээхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлж байлаа. Төд удалгүй дахин Нарансэвстэйн боомтыг нээх тухай асуудлыг Боомтыг сэргээх бодлогын баримт бичгийн жагсаалтад оруулахыг хүссэн захидал илгээж байсан. Ингээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг сэргээх заалт нэмэгдэж, энэ ажил эхэлсэн
Гэвч эцсийн шийдвэрийг Засгийн газар л гаргаж таарна. Нэн тэргүүнд Нарансэвстэйн боомтыг нээхийн тулд байгаль орчны үнэлгээ хийлгэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
| НЭГ ХҮНИЙ ХОЁР ХҮСЭЛ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |