• Өнөөдөр 2024-05-04

ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛЖ БУЙ Ч.МӨНХБАЯРЫН ДҮҮ Ч.МӨНХ-ЭРДЭНЭ: АХАД МИНЬ ЭНЭТХЭГИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЖИЛТАН ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГСНИЙ ТӨЛӨӨ 10 ЖИЛИЙН ЯЛ ОНООСОНД ХАРАМСДАГ

2024-04-22,   1655

       Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх үндэслэлээр гудамжнаас баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн байдаг. Гэрээс нь бэлэн мөнгө, бичиг, баримт хураан авсан гэх зураг, бичлэгийг тухайн үед цацаж байсан билээ. Харин гурван шатны шүүхээс тэмцэгч, сэтгүүлч Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноосон. Тагнуулын хэргээр ял эдэлж буй Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

            -Хоригдож байгаа ахын тань нөхцөл байдал нь ямар байна вэ?

            -Ах минь хэлмэгдээд хоёр жил болж байна. Ажилдаа явахаар гарсан ахыг минь сүр дуулиантайгаар баривчилж, гадаадын тагнуулын даалгавраар ажиллаж, эх орныхоо эсрэг ажилласан гэж мэдэгдэгдээд, 10 жилийн хорих ял оноочихсон. Анхандаа бид хууль хүчний байгууллагынханд итгэдэг байлаа. Хэзээ нэгэн өдөр ахын минь гэм буруугүйг тогтоогоод, цагаатгана гэж бодож байсан. Гэтэл гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзэн, Дээд шүүх ялыг хэвээр нь үлдээчихсэн. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа ч ахынхаа төлөө бид тэмцсээр байна. Ах минь Амгалангийн хорих ангид ялаа эдэлж байгаа. Биеийн байдал нь хэвийн байсан ч сүүлийн үед суурь өвчин нь сэдэрч, үе үед эмнэлэгт хэвтэж байна. Өөрийгөө хэлмэгдсэн, хэзээ нэгэн өдөр цагаадаж, нэр төрөө сэргээлгэж, өргөст торны цаанаас суллагдана гэдэгтээ итгэлтэй байгаа. Заримдаа ч сэтгэлээр их унаж, хэцүүхэн байдалтай байдаг. Бид долоо хоног болгон эргэлтээр очиж, уулзаж, ярилцдаг. Шоронд ямар л сайн байв гэж дээ. Бусдын туулдаг зовлон, бэрхшээлийг л гэмгүй ах минь нуруундаа үүрч явна даа. Гэмгүй иргэнээ, тэмцэгчээ хэлмэгдүүлсэн Ардчилсан улсын шүүх, хууль хяналтынханд л гомдож байна.

Ч.Мөнхбаяр дүү Ч.Мөнх-Эрдэнийн хамт

            -Ээжийн тань биеийн байдал хэр байгаа вэ. Та эхээс хэдүүлээ вэ?

-Бид эхээс дөрвүүлээ. Ч.Мөнхбаяр ах бид хоёр ээжийг асарч, хамт амьдардаг байсан юм. Ахыг баривчилсан тухай мэдээлэл, мөн тэр орой гэрт хууль хяналтынхан ирж нэгжлэг хийсэн нь ээж болон гэрийнхэнд маань маш хүнд цохилт болсон. Ээж минь 80 дөхөж яваа асаргаанд байдаг хүн. Амьд байхдаа л хүүтэйгэй уулзах юм сан, хүрээд ирээсэй, гэмгүй гэдгийг нь тогтоогоод өгөөсэй гэж хүлээж, залбирч сууна. Биеийн байдал нь өдрөөс өдөрт муудаж, сэтгэл санаагаар унаж байна. Ах, ээж хоёрыгоо харахаар сэтгэл өвдөж, яах учраа олохгүй юм.

            -Ахыг тань Энэтхэг Улсын тагнуулаас 200 сая төгрөг авсан гэдэг шүү дээ. Энэ талаар та ярьж болох уу?

            -Ахын хэргийг нууцын зэрэглэлд оруулсан учраас нарийн мэдээлэл өгч чадахгүй. Харин би зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгч чадна. Ахыг 2020 оноос хойш мөрдөж, тагнасан юм билээ. Тэгээд Энэтхэг Улсын Элчин сайдын яамны ажилтантай ажил хэргийн шугамаар уулзахад нь баривчилсан. Ингэхдээ хэвлэлийнхнийг дагуулж яваад, бичлэг, дуу хууртайгаар гүйцэтгэх ажиллагаагаа үргэлжлүүлсэн байгаа юм. Гүйцэтгэх ажиллагаа хэзээ тэгж хийгддэг байсан юм бэ. Энэ бол зохион байгуулалттай хэрэг гэж бид үзэж байгаа. Ахын минь төрийн бус байгууллагын үйл ажиллагааг Энэтхэг Улсын Элчин сайдын яамны ажилтан дэмжиж, хандив нэрээр 1000 ам.доллар буюу монгол мөнгөөр гурван сая төгрөг өгсөн байдаг. Үүнийг нь гадаадын тагнуулаас мөнгө авч, БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Энэтхэг Улсын Элчин сайдын яамны ажилтнаас гурван сая төгрөг хандиваар аваад, БНХАУ-ын эсрэг ажиллагаа явуулсан хэрэгт унасан. Ах Энэтхэг Улсын тагнуулаас 200 гаруй сая төгрөг авсан гэдэг нь худал. Хаанаас тийм тоо гаргаж ирээд, зохион байгуулалттайгаар ахыг минь гүтгэж байгааг ойлгох юм алга.

            -Энэтхэгийн Элчин сайдын яамны ажилтан ахад тань яагаад хандив өгсөн юм бэ. Энэ талаар танд тайлбарласан уу?

            -Төрийн бус байгууллагынхан чинь үнэндээ төсөв байхгүй, бүх үйл ажиллагаагаа л өөрийнхөө халааснаас гаргаж явуулдаг шүү дээ. Ах ч энэ зарчмаар л төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг явуулж байсан. Бусдаас хандив, туслалцаа гуйх тохиолдол олон байсан. Энэ зарчмаараа Элчин сайдын яамныхантай уулзаж, хэрэг явдлаа учирлаж, дэмжихийг хүсдэг байсан. Тэгээд Энэтхэгийн Элчин сайдын яамны ажилтан үйл ажиллагааг нь дэмжиж, гурван сая төгрөгийн хандив өгсөн. Үүнийг нь санхүүжилт авч, БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн.

            -Монгол Улсын биш, БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн юм байна тийм үү?

-Тэгсэн, эх орноосоо урвасан биш, БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн. Монгол Улсын шүүх, БНХАУ-ын өмнөөс ахыг минь ялласан гэсэн үг л дээ. Үнэндээ, ахад минь эх орноосоо урвасан ганц ч үг, үйлдэл байгаагүй. Үүнийг маш их гайхаж, харамсаж явдаг.

          -Яагаад БНХАУ-ын эсрэг гэж үзсэн юм бэ?

         -Ахын хувьд “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье", “Хазара монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Үүнийг нь л хятадын эсрэг ажилласан гэж үзсэн юм болов уу. Үнэндээ, миний ах Монгол эх хэлний төлөө л зүтгэж, тэмцэж, дуу хоолойгоо хүргэж байсан тэмцэгч. Ахтай минь хамт тэмцдэг олон хүн бий.

             -Энэтхэг Улсын даалгавраар гэсэн шүү дээ. Ахыг тань энэ жагсаал, цуглааныг зохион байгуул гэж санхүүжүүлж, даалгавар өгсөн гэсэн үг үү?

          -Угтаа бол үйл ажиллагаандаа зарцуулаарай гээд гурван сая төгрөгийн хандив өгсөн гэсэн үг. Гэтэл үүнийг Монголын хууль хяналтын байгууллагынхан Энэтхэгийн даалгавраар БНХАУ-ын эсрэг ажилласан гэж үзсэн гэсэн үг л дээ. Тэр хүн нь ямар ч даалгавар өгөөгүй, чиглэл ч өгөөгүй. Тийм зүйл тогтоогдоогүй. ТББ гэдэг чинь хандиваар л үйл ажиллагаа явуулна шүү дээ. Санхүүжилт байхгүй, бор зүрхээрээ яваа хэдэн хүний ажил байгаа юм.

         -Ахын тань хэргийн хавтаст хэргийг задалж, зарим мэдээллийг өгсөн өмгөөлөгч нарынх нь эрхийг хассан. Тэдний нөхцөл байдал хэр байгаа вэ?  

        -Хоёр өмгөөлөгчийнх нь эрхийг түдгэлзүүлсэн. Хэлмэгдүүлсэн хүнээ хамгаалж, хэргйиг нь задалсан хүмүүст арга хэмжээ авч, сүүлдээ ажил мэргэжлийг нь хийлгэхээ больсон. Ахад холбогдох хэргийн Анхан шатны шүүх хурал “Гадаадын тагнуулаар ажилласан нь тогтоогдоогүй, нотлох баримтгүй учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүллээ” гэдэг шийдвэр гарсан. Хавтаст хэрэгт нь ахын буруутайг нотлох баримт байгаагүй гэсэн үг. Гэтэл хоёр дахь удаагийн шүүх хурал болоход өнөөх хавтаст хэрэгт нэг ч хуудас материал нэмэгдэхгүй ороод ирсэн. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Гэсэн атлаа ахад минь арван жилийн хорих ял оноосон. Маш олон эргэлзээтэй асуудал байгаа ч нууцын гэрээнд гарын үсэг зурсан учраас ярьж болохгүй байна.

          -Ахад тань санхжүүжилт өгсөн гэх Энэтхэг Улсын Элчин сайдын яамны ажилтанд ял оноосон юм уу?

         -Тэр хүнийг буруугүй гэдгийг Дээд шүүх тогтоосон. Хачирхалтай байгаа биз дээ. Ахад минь санхүүжилт өгсөн гэх хүн нь буруугүй, даалгавар ч аваагүй, цөөхөн хэдэн төгрөгийн хандив авсан ах минь буруутай. Тэгэхээр хахууль өгсөн хүн ч байхгүй, даалгавар ч байхгүй болж байгаа юм. Ахыг олон ч хэрэгт буруутгах гэж үзсэн. Гэхдээ нэг ч нотлох баримт олоогүй. Нотлох баримтгүйгээр хүнийг яллаж, хэлмэгдүүлж болдог юм байна. Гэхдээ үнэн илэрнэ, ахыг минь цагаатгах өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.

 


ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛЖ БУЙ Ч.МӨНХБАЯРЫН ДҮҮ Ч.МӨНХ-ЭРДЭНЭ: АХАД МИНЬ ЭНЭТХЭГИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЖИЛТАН ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГСНИЙ ТӨЛӨӨ 10 ЖИЛИЙН ЯЛ ОНООСОНД ХАРАМСДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 08:42:58
    зочин: АХ ДҮҮС МАХ ЦУСНЫ ТАСАРХАЙ НЭГНЭЭ ӨМӨӨРӨХ НЬ ЗӨВ Ч ЭНД ЯРИГДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР АРАЙ АХИУ МЭДЭЭЛЭЛТЭЙН ХУВЬД ХЭЛЭХЭД МӨНХБАЯРТ ХАРИНЧ ХӨНГӨН ЯЛ ОНООСОН. ГАДНЫХНААС АВСАН МӨНГӨНИЙ ТОО ХЭМЖЭЭ БОЛ ДЭЭРХЭЭС ХАВЬГҮЙ ИХ. ТЭР ҮЕД ТАСЛАН ЗОГСООГООГҮЙ БОЛ ХЭРЭГ ЯВДАЛ АЛЬ АЛЬ ТАЛДАА НОЦТОЙ ХҮНДРЭХ БАЙСАН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-23 13:00:47
    дүгнэлт: Монголчуудыг тэнэг гэж боддог бололтой.. 1-т баривчилгаа тэгж сүр дуулиантай яваагүй гэнэт л өөрөө л хэвлэл дуудаж сүр дуулиан үүсгэсэн. 2-т 3хан сая төгрөг авсан гээд яриад байгаам.. тэрнээс нь болж яллаагүй гэдэг нь өөрийнх нь яриан дунд байх тэр 3 сая төгрөг өгсөн хүнийг буруугүй гэж үзсэн. гэсэн үгэнд байна.. өөрөөр хэлбэл хэд хэдэн үйлдлээр ялласанаас дээд шүүхээс буруугүй гэж үзсэнийг нь л сонгож тархи угаах технологи залиллах арга ашиглаж байна. 3-т ихэнх урвагчид адгийн новшнууд хулгай хийж эх орноо зарж мөнгө олдогоо өөр энгийн мэт үйлдлээр халхавчилдаг.. баригдахаараа тэрнээс нь болж ял өгчихлөө гэж гэж худлаа ярьдаг.. БНХАУ-ын эсрэг ажилласан гэж ял өгчлөө гэдэг хэсэг бол ойлгомжтой тэр арга байна.. Монголын шүүх яаж тэнэгрэсэн гадаад улсын эсрэг ажиллаа гэж ял өгөхгүй.. тийм хууль хаана ч байхгүй.. 4-т ганцхан хятадуудын эсрэг тэмцээд явсан юм биш.. Монгол улсынхаа эсрэг цахилгаан станцуудыг барихын эсрэг ярьдаг басйныг чинь түмэн мэднэ.. бүгд харсан..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-23 12:56:54
    J: Uneheer yamar ch buruugui yamarch notloh barimtgui hund yal ugsun gedegt itgehgui bn,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 18:16:36
    иргэн: яахаараа ч хүнд зүгээр 3 сая төгрөг өгдөг юм, надад өгөх болов уу. Мэдээлэл дамжуулсан эсвэл тэдний талд ашигтай хэрэг үйлдсэн л гэж үзэхээр байна даа. Шударга ёсонд зааг бий, Юугаар ч солишгүй эх орны эрх ашиг гэж бий шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 15:53:47
    Зочин: Хятад дургүй хүн байсан юмуу?! Тэгвэл ойлгомжтой. Элбэгдорж хийжээ. Шүүх түүний гарт. Тэгээд их яанга шийтгсэг байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 15:51:35
    зочин: мөнгөндөө биш эх орны нууцыг өгч мөнгө авюсанд байгаа юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 15:11:27
    S: SEXSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 14:55:31
    Зочин: Энэ нээх тагнуул хийхээр ч хүн бишдээ. Төрийн нууц мэддэн ч хүн өиш сайн дурын фэйсбүүкчин л гар байсан. Eр нь бол хятадад л их дургүй хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 14:25:56
    зочин : бузрууд суллаач гэмгүй нэгнэн рэлмэгдүүлэхээ зогсоогоочээ хятад талд үйлчилж бөйгах гэмтнүүд үйлийэ үрээ эдлэнэ цагаан тал ахндаа болно тэнгэр гэсгээнэ эзэнтэй монгол болох цаг удахгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 10:37:50
    zochin : хуц новшоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 08:51:40
    Зочин: Энэ доор бичсэн хүнд. Сэдэвээ сайн унш. Тухайн хүнийг ТТТГазар мөрдөж барьсан байна. Тэгээд шүүхээс ял өгч. Үүнд нямбаатар ямар хамаа байна. Цагдаа ороогүй байна. Тагнуул шүүх ХЗДХЯаманд харъяалагдаггүй. Захын хар овоохой нямбаатар үүнд хамаагүй бололтой. Одоо мэдээлэл холбоо технологи хөгжсөн. Нямбаатар чамаас гомдол нэхвэл 1 секундын дотор чамайг олно. Харин чи ёстой 10 жил авнадаа. Амаа мэдэж ярьж бай. Тэнэг пиз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 07:38:25
    Зочин: Нямбаатар сайд байхдаа дураараа авирлаж дуугарсан болгоныг тагнуул болгож хорьсон. Хотын дарга болоод тэр зангаа гаргаж иргэд дургүйцлээ илэрхийлж байна. Хулан эх оронч хүн хэлмэгдүүлсэн.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188